Говь-Алтай аймгийн дахин сонгууль өчигдөр болж ИТХ-ын төлөөлөгчдөө сонгов.
Аймгийн ИТХ-ын 35 суудлын 17 төлөөлөгчийн төлөө АН-аас 17, МАН-аас 15, МАХН-аас 14, бие даан нэр дэвшигч гурван хүн өрсөлдсөн юм. Тус аймгийн 18 суманд сонгуулийн салбар хороо, 85 хэсгийн хороонд нийт 728 хүн ажилласан байна. Дахин сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан сонгуулийн насны 35,187 хүн санал өгөх байсан аж.
Тус аймгийн дахин сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр танилцуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )