Дэлхийг шуугиулсан ханхүү Уильям, сүйт бүсгүй Кейт Мидлтон нарын хурим Лондон хотноо амжилттай боллоо. Энэхүү ёслолын ажиллагаа Вестминстерийн сүмд болсон юм. Дэлхийн томоохон телевизийн сувгууд, интернэтийн сайтууд Лондон хотоос уг ёслолын ажиллагааг шууд дамжуулсан. Энэхүү хуриманд 100 сая ам.доллар зарцуулсан нь түүхэн дээд амжилт тогтоожээ. Өөрөөр хэлбэл, энэ нь хунтайж Чарльз болон Диана гүнж нарын хуримаас хоёр дахин их өртөгтэй аж. Гэхдээ нөгөө талаас ханхүү Уильямын хурим нь тус улсын төрийн санд 177 сая ам.долларын ашиг оруулна гэсэн тооцоог гаргажээ. Их Британийн хатан хаан Элизабета II-ын ач хүү хунтайж Уильямын хурим болсон энэ өдөр Нэгдсэн вант улсад амралтын өдрөөр зарласан. Дашрамд дурдахад, ханхүү Уильямын хуримын ёслолын ажиллагаа болж байгаатай холбогдуулан Лондонд ирэх жуулчдын цуваа хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Хуримын аюулгүй байдлыг хангахаар 500 мэргэн бууч, 5000 цагдааг дайчлагдан ажиллажээ. Энэ өдөр дэлхийн алдартай одууд мөн хүрэлцэн ирсэн байлаа. Хуримын зочид ханхүүгийн сүйт бүсгүйг Диана гүнжтэй адилхныг гайхаж байжээ. Түүхэнд мөнхөрсөн Диана гүнжийн хамгийн хайртай хүү, ханхүү Уильямын хурим ээжийнхээ хуримыг санагдуулсан олон үйл явдлаар дүүрэн байлаа гэж "Дэйли Телеграф" сонинд дурьджээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )