Баян-Өлгийд хязгаарлалт тогтоожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хязгаарлалт тогтоож, цэцэрлэгүүдийг ажиллуулахгүй байгаа ажээ. Сурагчдын амралт эхэлсэн болохоор хязгаарлалтыг цэцэрлэгийн хүрээнд тогтоосон юм байна. Энэ сарын 24-ний өдөр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй есөн хүн тус аймгийн төвийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тэдний дөрвөөс нь томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар илэрсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлсэн хариугаар А /34 настай, эмэгтэй/, А/31 настай, эмэгтэй/ , Г/5 сартай, эмэгтэй/, И/4 сартай, эмэгтэй/ нар томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон байна.  Тиймээс тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймагт сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top