Х.Мерейхан: Хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхдээс H1N1 вирус илэрсэн

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 03

Баян-Өлгий аймагт шувууны ханиад гарлаа гэсэн мэдээлэл олны дунд тархаж байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мерейхантай холбогдож тайлбар авахад “Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл их байгаа. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газраас томуутай иргэдээс шинжилгээ авахад хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд H1N1 вирус илэрсэн. Тухайн үед нь эмчилгээ хийсэн. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Энэ нь вирус нь одоо БНХАУ-д гараад байгаа вирус биш. Томуугийн шинжтэй өвчлөл болохоор санаа зовох зүйлгүй” хэмээн тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top