Нэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймагт шүлхий өвчний талаарх анхны мэдээлэл гарчээ. Тодруулбал тухайн өдрөөс хойш 7-8 айлын шүлхийгээр өвчилсөн 82 үхрийг устгалд оруулаад байгаа аж. Шүлхий өвчин гарсны улмаас тус аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоож, холбогдох албад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Тиймээс нийслэл хот болон бусад аймаг, сумдаас Сүхбааатар аймаг болон Алтан-Овоо, Шилийн Богд руу хүн явуулахгүй, хөл хорио тогтоожээ. Харин тэндээсээ наашаа гарч байгаа иргэдийн машиныг ариутгаж явуулж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )