Баян-Өлгийн хорио цээрийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат дөрвөн иргэн томуугийн A хүрээний /H1N1/ вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаатай хязгаарлалт хийгээд байсан билээ. 

Тэгвэл дээрх хугацаанд иргэдийн биеийн байдал сайжирч, нэмж өвчлөл гараагүй учраас өчигдөр  хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтыг цуцалжээ.  Тиймээс өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахаас  гадна нийтийг хамарсан үйл ажиллагаа  хэвийн болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top