Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөвсгөлийн мөсний баяр өнөөдөр болно. Энэ өвлийн хувьд дулаахан байгаатай холбогдуулан тус баярыг Хатгалаас 25 км-ын зайтай орших Эртний далай жуулчны баазын ойролцоо хийх ба мөсөөр хийдэг томоохон бүтээлүүдийг хуурай газарт хийсэн байгаа аж.
Ирэх зун Чандмань-Өндөр суманд “Алунгоо ээжийн сургаалийн баяр” хийхээр төлөвлөж байгаа учраас мөсөн хотхоны бүтээлүүдийг уялдуулан бүтээхээр гадаадын мэргэжлийн хүмүүсийг авчирч хийлгэжэээ. Мөн гадны олон жуулчдыг татдаг, Хөвсгөл нуурт болдог энэ баяр жил ирэх бүр өргөжсөөр байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Bayrna bolysimu
Мөсны өаярын чарганы уралдаан сайхан шүү