Увс аймгийн зарим суманд нөхөн сонгууль болно

Админ | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Увс аймгийн ИТХ-ын Өндөрхангай, Түргэн, Улаангом сумын 4 дүгээр багт явагдах нөхөн сонгууль ирэх сарын 19-ны өдрийн бямба гарагт болохоор товлогдож сонгуулийн хэсгийн хороодыг байгуулжээ. Ардчилсан намаас Өндөрхангай суманд Н.Чимэдцэрэн, Түргэн суманд Б.Ганхуяг, Улаангом сумын 4 дүгээр багт Ц.Отгонбямба нар нэр дэвшсэн бол МАН-аас Өндөрхангай суманд С.Бямбабаатар, Түргэн суманд Э.Балжинням, Улаангом сумын 4 дүгээр багт Н.Тагаа нар, МАХН-аас Өндөрхангай суманд Т.Батжаргал, Түргэн суманд Г.Алтанхуяг нар тус тус нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top