Өчигдөр Увс аймгийн ихэнх нутгаар 18-20 м.сек хурдтай цасан болон шороон шуурга шуурчээ. Энэ шуурганы улмаас Увс нуурын дэргэд шинээр баригдсан Аялал жуулчлалын бааз ихээхэн сүйдэж, багагүй хохирол учирсан байна. Тус баазыг нийт 500 сая төгрөгөөр барьсан бөгөөд бүрэн сийлбэртэй том жижиг гэрүүдээс бүрдсэн байгууламж байсан аж. Хоёр засгийн нүүр үзэж, ихээхэн хэл ам дагуулаад байсан тус баазыг улсад хүлээлгэн өгөх ажил бараг дуусч, дуудлага худалдаагаар хувьд шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа явж байжээ. Ийнхүү аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж төлөвлөж байсан тус бааз эхний хавраа ч өнгөрөөж чадалгүй сүйджээ.
Сэтгэгдэл ( 0 )