”Сантис” боловсролын төв хууль бусаар мөнгө нэхдэг байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 02

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн зургаадугаар сард явуулсан хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард тэд гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж нэлээдгүй зөрчил илрүүлсэн байна.Шалгалтанд нийт 18 аж ахуй нэгж байгууллага хамрагдсан байна."Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК, "Ворлд кореа" ХХК, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК, "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК,  "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК, "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК,  "Дэлхийн төв цэг" ТББ,  "Ай эйч Си" ХХК гэсэн 18 аж ахуйн нэгжээс өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан сурталчилсан, зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн ШӨХТГ-т "Сантис" боловсролын академи шалгаад өгөөч хэмээн 40 иргэн гомдол гаргасан байна. Шалгатлаар тус боловсролын академи нь  сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрийг нэмж оюутан тус бүрээс 310 мянган төгрөг төлөхийг шаардсан зэрэг зөрчлүүд илрүүлжээ. Улмаар гомдол гаргасан иргэн Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12,400,000 төгрөгөөс чөлөөлүүлж, диплом олгуулсон байна.

“Азтай савар- Амьтанд хайртай залуус” ТББ-аас Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст солонгос хоолны газарт нохойн махаар хоол хийж байгаа тухай мэдээлэл ирүүлжээ. Энэхүү мэдээллийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйлчилгээ явуулдаг “Пхеньян” хоолны газарт хяналт шалгалт хийхэд нохойн мах хэрэглэж байсныг тогтоожээ.

Шалгалтын явцад 7.2 кг нохойн мах илрүүлэн устгаж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэврийн арга хэмжээ авчээ.

- See more at: http://dnn.mn/%D1%81%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%81-%D1%85%D0%BE%D0%BE%D0%BB%D0%BD%D1%8B-%D0%B3%D0%B0%D0%B7%D1%80%D0%B0%D0%B0%D1%81-7-2-%D0%BA%D0%B3-%D0%BD%D0%BE%D1%85%D0%BE%D0%B9%D0%BD-%D0%BC%D0%B0%D1%85-%D0%B8%D0%BB%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%D0%BB%D1%8D%D1%8D/#sthash.aa3ZOvFh.dpuf

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shunaltai(202.180.220.35) 2014 оны 11 сарын 18

zahiral ni shunal ihtei bolson hun l dee

0  |  0
Mongol(112.72.13.217) 2014 оны 07 сарын 02

oBOO SHDEE

0  |  0
Top