Гоо сайхнаа боловсролоор чимсэн Х.Бадамгэрэл

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 09

"Андра Модель" загварын агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэл саяхан болж өнгөрсөн “Nomadic Chic by Gobi Cashmere” шоунд оролцсон билээ.  Мисс бүсгүй “Nomadic Chic by Gobi Cashmere" шоунд оролцох үеэрээ гадны гэрэл зурагчдын дуранд өртөж "ILooK" сэтгүүлийн нүүрийг чимсэн.

Загвар, ажил хэрэг, гэр бүл гээд бүгдийг нэг дор амжуулахаар завгүй гүйдэг бүсгүй энэ их ажлынхаа хажуугаар боловсролдоо илүүтэй анхаарч байсан гэнэ.

Тэрбээр өчигдөр шинэхэн магистерийн дипломаа гардан авчээ. Тэрбээр Батлан хамгаалах Их сургуулийн Төрийн захиргаа менежментийн ангийг дүүргэжээ.  Ийнхүү бие давхар байхдаа, төрснийхөө дараа ч агентлагийнхаа ажлыг чамбайлан хийж байсан бүсгүй энэ олон зүйлийн хажууугар боловсролоо дээшлүүлж магистр зэрэгтэй болсон байна.

Шинэхэн “магистр мисс”- дээ баяр хүргэж илүү ихийг бүтээхийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eejid ni(67.163.92.11) 2014 оны 07 сарын 09

Yamar goy eejtei Huuhen ve.Eej ni iim goy um chin ohin ni goy bhaas yahav dee.Az jargal huseye

0  |  0
Bulgan(182.160.41.219) 2014 оны 07 сарын 09

Amjilt husie tsug zurgaa avhuulsan emegtei eej ni monuu manai MUIS-iin ohin baina ih goyo ohin baisan bayar hurgie

0  |  0
Top