Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд малын галзуу өвчин гарсан тул өнгөрсөн пүрэв гараг буюу 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөл хорионы дэглэм тогтоожээ. Өнгөрсөн есдүгээр сард мөн Булган аймгийн Баяннуур суманд галзуу өвчин бүртгэгдэж, хол хорио тогтоож байсан юм.
Галзуу өвчнийг үүсгэгч вирус нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварладаг. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин тусах аюултай. Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирус хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог аж. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай гэж албаныхан сэрэмжлүүлж байна.
Б.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )