Сурвалжлага: Аарууланд ”согтсон” шөнийн жолооч нар

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Үдшийн 22:30 минут. “Согтолтын зэрэг 0,35 байна. Энэ нь та жолоо барьж болохгүй гэсэн үг. Тийм болохоор эрүүл жолооч дуудаад, бичиг баримтыг нь шалгуулаад машинаа хөдөлгөөрэй” гэсэн шаардлагыг цагдаагийн албан хаагч тавилаа. “Ээ ах аа! Намайг уучлаарай. Би эрхээ хасуулж байгаад саяхан сэргээлгэсэн. Ганц удаа уучлаад торгоод явуулчиж болохгүй юм уу?” гэж хэл ам нь ээдэрч, түгдчин байж гуйх залуугаас архины нэвчсэн үнэр ханхийж байлаа.....

   Улаанбаатар хотын нэгэн баасан гаригийн үдшийн энгийн тохиолдох явдлын нэгхэн хэсэг. 3,4 дүгээр хорооллын ард, 13 дугаар сургуулийн хойд талын зам дээр Баянгол дүүргийн замын цагдаагийн албан хаагчид, жолооч нарт шалгалт хийж байхад бид очлоо. Иргэдийн хэлж заншсанаар Бичил хорооллын урд талын зам үдшийн 23:00 цагийн үед замын хөл хөдөлгөөн, ачаалал өдрийнхөөс өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл багассан зүйл байсангүй. Биднийг очиход түр саатуулаад байсан дээрх жолооч 27 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй учраас оройдоо таксинд явж хоногийн хоолоо болгодог гэсэн юм. Гэвч түүнээс архи нэвт үнэртэж байсан гэдгийг дахин хэлье. “Өргөө” кино театрын урдаас хүн аваад хойшоо эргээд л баригдсан бололтой. /өөрийнх нь хэлж байгаагаар/ Гэтэл түүнийг согтууруулах ундаа хэрэглэснээс хойш хэдий хугацаанд машин барьсаныг хэн ч тодорхойлж чадахгүй. “Түүний хаагуур, юу хийж явах нь өөрийнх нь эрх боловч согтуугаар жолоо барьж, зорчигч тээвэрлэнэ гэдэг санаанд багтамгүй зүйл” хэмээн бодогдож байлаа.

   Замын хөдөлгөөний дүрмийн 25.1д согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Иймээс дээрх жолооч дүрэм ёсоор эрхээ хасуулах нь тодорхой боллоо. Гэтэл тэр хормойноос нь чаргууцалдсаар л байлаа. Бодвол эрхээ хасуулахгүй “зохицох” санаатай байсан нь илт. Энэ мэт эрхээ хасуулсан жолооч нар зөндөө. Зөвхөн нэгнийх нь жишээг л дурьдаад өнгөрсөн минь энэ билээ.

   Цагдаагийнхны дараагийн шалгалт хийсэн пост Өргөө кино театрын урд байрлах “Петровис” ШТС-ийн урд талын зам. Энд ирэхэд 01:20 цаг болж байлаа. Замын ачаалал мөн л түрүүчийн адил урссаар. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн ихэнх хувийг 18-30 насны иргэд эзэлж байсан бөгөөд тэдний талаас илүү хувь нь зохих хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Зохих хэмжээгээр гэж онцолсны шалтгаан нь  цагдаа нарын ашигладаг согтуурал шалгах багажинд шалгуулсан иргэдийн согтолт 0.19-өөс бага байвал зөвшөөрөгддөг байна. Тэгэхээр түүнээс бага согтолттой жолооч ч мөн байсан гэдгийг цухас дурдая.

 

   Бидний сурвалжлага хийсэн шөнө баасан гариг байсан болоод ч тэр үү хөл хөдөлгөөн 03:00 цаг хүртэл зогсолтгүй хөвөрсөөр байлаа. Согтуугаар машин барьж явсан жолооч нар ар араасаа баригдаж байсны нэг нь бичиг баримтаа хураалгаж, машин барих эрхээ хасуулсан үедээ жолоо барьсан нэгэн байсан юм. Гэхдээ түүний бичиг баримтыг нь шалгаж үзэхээр регистрийн дугаарыг нь асууж шалгахад түүнээс шал өөр хүн гарч ирсэн боловч “Би мөн. Хэдэн жилийн өмнө авахуулсан зураг гэж мэлзсээр сүүлдээ гоо сайхны мэс засалд орсон” ч гэж дүйвүүлж үзлээ. Харин цагдаа нар гэнэн биш тул хүний дүр төрх өөрчлөгдсөн ч нүд, чих, хамар нь өөрчлөгддөггүйг мэднэ. Харин өөрийнх нь хэлсэн жолооны үнэмлэх дээрх зураг өөр байна гэдгийг хэлж ойлгуулан регистрийн дугаараа дахин хэлэхийг шаардсан юм. Аргаа барсан бололтой нөгөө жолооч доошоо харж хэсэг зогссоноо эрхээ хасуулсан үедээ машин барьсан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийн регистрийн дугаараа үнэнээр хэлсэн юм. Түүнд замын хөдөлгөөний дүрмийн 25.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэж заасны дагуу 50000 төгрөгийн торгууль ноогдууллаа. Энэ мэт үнэмлэхгүй, эрхээ хасуулсан, согтуу үедээ жолоо барьсан этгээдүүд хотын төвөөр сүлжилдсээр л байлаа. “Ганц пиво уугаад, 100 метр яваад л таарчихлаа”,  “ганц л балгасан”, “зүрхний эм уусан” гэх мэтчилэн согтуу жолооч нарын хэлдэг тайлбар ижил байгаа нь сонирхолтой. Хэн нэгэн тэгээд хэлвэл зүгээр өнгөрчихдөг гээд заагаад өгсөн мэт, нэгэн бодлын гэнэн хүүхдүүд шиг санагдаж байсан юм. Зарим нэг нь тэс ондоо, гайхмаар тайлбарыг ч өгнө. 30 гаруй насны нэг жолоочоос мөн л архи нэвт үнэртэх нь ойлгомжтой. Согтуурал шалгах төхөөрөмжөөр шалгахад 0.36 гарсан болохоор тэр шүү дээ. Харин түүнийг ямар согтууруулах зүйл хэрэглэснийг асуухад “юу ч уугаагүй. Ааруул л идсэн” гэв. Тэгээд гартаа байсан хэсэг ааруулны үйрмэг харуулах нь тэр. Би ч дотроо “ааруул идэхээр бас ийм өндөр гардаг юм байхдаа” гэж бодон “ааруул байвал идэж байгаад үлээж үздэг ч юм билүү” гэсэн юм бодогдлоо. Гэтэл манай жолооч нарын хэрэглэдэг аргууд дээр нэг арга нэмэгдсэн нь тэр байсан аж.. Гэсэн ч согтууруулах ундааны зүйлийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн л бол ямар ч тайлбар хэлж, учир зовлон тоочсон авралгүй гэдгийг л санах нь зүйтэй болов уу.

   Дараагийн шалгалт хийсэн цэг нь хороооллын эцсээс Саппаро руу уруудах зам байлаа. Урьдын адил цагдаа нар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг зогсоон шалгаж эхэлсэн. Шалгалт эхлээд гурван минут ч болоогүй байхад дахиад л дүрэм зөрчсөн жолооч. Мөн л согтуугаар жолоо барьсан бололтой. Гэхдээ түүний машин барьсан шалтгаан бусдаас өөр. Хүүхэд нь мухар олгой ургаж, өвдөөд эмнэлэг явж байгаа гэнэ. Цагдаагийн албан хаагч нар түүний аргагүй байдлыг ойлгон өөрсдөө машиныг нь барьж “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”- ийн гадаа хүргэж өгөн эрүүл хүн дуудаж хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх заавар өгөн нэг удаадаа “зүгээр” өнгөрөөсөн юм. Гэвч цаг гаруй хугацааны дараа цагдаа нарын өгсөн заавар, зөвөлгөөг үл ойшоосон уу, аль эсвэл дахиад нэг удаа “өршөөнө” гэж найдсан уу? Ямартай ч цааш жолооны ард сууж яваад Хан-Уул дүүргийн цагдаа нарт дахин баригдсан байлаа. Сэтгүүлч миний сониуч зан хөдөлж “тэр жолоочид ямар арга хэмжээ авах бол” гэж шалгалт хийж байсан цагдаагаас асуухад “Машиныг нь ачиж, жолоо барих эрхийг нь хасах арга хэмжээ л авах байхдаа” гэлээ. Үнэхээр нэг удаа уучлаач гэж, хамаг зовлонгоо тоочиход нь ойлгож, тэр ч бүү хэл өөрт нь тусалж байхад ойлгохгүй цаашаа “даварч” байгаа бол өөр ямар арга байх билээ. Шөнийн 03:00 цаг болоход шөнөжин сүлжилдсэн зам сая нэг сийрэгшиж, ачаалал багаслаа. Зам тээврийн 10 осол бүрийн 1-ийг согтуу жолооч үйлдсэн байдаг гэсэн статистикийн судалгаа байдаг. Тэгвэл он гарснаас хойш есөн сар хүртэл хийгдсэн судалгаанд зам тээврийн ослын улмаас 122 хүн нас барж, 4193 хүн бэртэж гэмтсэн гэсэн судалгаа гарсан байна.

   Дүүргийн хэмжээнд өдөрт 15-20 хүн согтуугаар машин барьж яваад ямар нэгэн байдлаар осол гаргаж, саатуулагддаг гэнэ. Харин тэр ослоос урьдчилан сэргийлж, таслан зогсоож буй үзэгдэл оройн 09:00 цагт эхэлж бүтэн шөнөжин үргэлжилсний эцэст өглөө 09:00 цаг гэж дуусдаг байна. Хэдэн  жолоочийг гэнэтийн ослоос таслан зогсооснийг тоолох аргагүй. Гэхдээ бидний сурвалжлага хийж дагаж явсан гурван албан хаагчийн нийт саатуулсан машины тоо 30 хол давж байсныг хэлмээр байна. Хэн нэгний мууг үзэх гэж байгаа мэт, бүгдийн уур бухимдлыг бардаг тэдгээр албан хаагчид машин зогсоож даарч хөрөн, нойроо хугаслан тэнд зогсолгүй, гэр бүлтэйгээ хөгжилдөн амарч, бүтэн нойртой хоносон бол осол гаргасан 15 жолоочийн тоо 150 ч болох байсан юм билүү.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.149.78.20) 2014 оны 11 сарын 04

toogiigiin sanal bas zugeer ym bna gehdee bur ehnii udaad 7.s 14 honog barimchilaad erhiig n hasah heregtei ahij sogtuu barigdwal 1 saraas deesh hemjeegeer horih heregtei ed naraas bolj gemgui hunii amidral herhen suidej bgaa bilee

0  |  0
amjilt zaluusaa(176.12.115.198) 2014 оны 11 сарын 03

Uleelgedeg arga buru mng l buduulegch geh shig buh uls uleelgedegchd gada cogtuu uguig n yzeh ged tsusiig avaal zogsono gej yu bdgiin hunîig goochilj muulahaa urital bolgohoo bolimoor yum ter oroi l gehed heden hunii Ami eruul mendiig avarsaniig boldog bol medeh yumsan zamiin tsagdaagiinhandaa amjilt husie

0  |  0
toogi(103.229.122.206) 2014 оны 11 сарын 03

erhiig n hasah n tiim onovchtoi shiitgel bish.undur torguuli tavih yostoi.tuluhgui bol uduriin hed ch gedeg yum unleed saatuulaad ulsad ajil hiilgeh n zuv.barilga zam ene ter geed .erhgui murtluu zunduu l bariad yavad bdag onovchtoi shiitgel bish erduu l mungu ediin zasag bol hamgiin sain hushuureg siitgel ch ter shagnal ch ter

0  |  0
Undraa(61.101.143.192) 2014 оны 11 сарын 03

Uleelgedeg arga zuv shdee yun buruu bgaan muu deeree muuhai muuhai deeree ultsan gedeg shig arhi uuj joloo barij yadag bnaa uusan l bol hen negniigee dairj alj 50000r torguulj bh aar duudlagiin jolooch duudaad gertee taivan harisan n deer bdag bhgui yu hjn hunii uhamsaraa gej...

0  |  0
zochin(150.129.141.74) 2014 оны 11 сарын 03

oligtoikhon shiitgel ugch bolokhguy baina uu? tur zasag mini , tolgoig ni ileed baikhaar ukher teneguud chini ulam dawarch , alban khaagchdyn amrakh tsagaas khumslaji baikh albaguy shuu dee , shuud eruu uusgeed shorond ni yawuulaachee

0  |  0
зочин(112.72.13.248) 2014 оны 11 сарын 03

тэр үлээлгэдэг бол буруу штээ, яаг согтолтыг мэдмээр байвал цуснаас дээж авах ёстой. манайх бол бас л бүдүүлэг арга хэрэгэлж байгаа л даа

0  |  0
Aagii(182.160.1.12) 2014 оны 11 сарын 03

Yana daa erhiig ni er ni burmusun bolih heregtei shd... Shiitgel ni baga bolhoor l tegej bgaan... Negd hunii amiig bas uuriiguu ni avarch bna gesen ug tegeheer sogtuugaar mashin joloodoj hunii ami hunuuvul Hun a minii hereg sanaatai hiij bgaa yum bishuu huuliaa changatgaachee tamhi gej balairch bhaar naad sogtuu aluurchdaa huuliig ni changatgaacheee

0  |  0
zochin(202.126.90.21) 2014 оны 11 сарын 03

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

0  |  0
zochin(202.126.90.21) 2014 оны 11 сарын 03

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

0  |  0
Top