Тархи, гэдэс, уушги гэмтээдэг халдварт ханиад хүүхдийн тамирыг барж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Эцэг, эхчүүдийг айдаст автуулж аргыг нь бараад байгаа бөөлждөг, гүйлгэдэг ханиадны халдвар улам газар авч байна. Сүүлийн хэдэн долоо хоногт дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг гүйлгэсэн, суулгасан, шингэн алдсан хүүхдүүдээр дүүрлээ. Эцэг эхчүүд энэ ханиадны талаар ам дамжуулан сонссон ч ямар шинж тэмдэгтэй, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэггүй байна. Тиймээс хүүхдүүдийн тамирыг барж байгаа энэ өвчний талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийг зорилоо. Эмнэлэгт ирж буй хүүхдүүдийн олонх нь энэ ханиадны халдвар авчээ. Олон хоног бөөлжсөн, гүйлгэсэн тул уйлах ч тэнхэлгүй болтлоо тамирдсан өлгийтэй, өлгийгүй ээж аавдаа тэврүүлсэн хүүхдүүд хүлээн авахын өмнө зогсоно. Тэдний ихэнх нь 0-2 насных. Ийм дараалал өдрийн цагаар бага байгаа ч орой ажил тарсны дараа ихэсдгийг ээлжийн сувилагч ярилаа. Хүлээн авахад өдөрт 60-90 хүүхэд үзүүлж байгаа бөгөөд үүнээс хамгийн багадаа 20 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.

Эцэг, эхчүүд энэ ханиадны талаар ам дамжин сонссон ч хүүхдээ халуурч, бөөлжиж эхэлмэгц тархи нь хөдөлсөн байх гэж бариулсаар цаг алддаг байна. Сувилагч нар эхний ээлжинд дусал залгасны дараа  бүртгэлээ  эхэлж байгаагаас харахад хүүхдүүд маш их хүндэрсэн хойноо ирдэг нь тодорхой байлаа.

Балчир хүүхдүүдийн тархи, гэдэс, уушгийг гэмтээдэг

Сүүлийн хоёр жилд ханиадны вирусны өөрийгөө хамгаалах чадвар улам “хэцүү” болжээ. Өмнө нь ханиадны вирус ихэнхидээ бөөрөнхий хэлбэртэй байсан бөгөөд эм уухад өнхөрч, амархан туугддаг байжээ. Харин сүүлийн үеийн вирусууд олон өнцөгтэй, талст хэлбэртэй болсон тул хэр баргийн эм, тарианд дарагдахаа больсон гэж сувилагч Т.Мөнхцэцэг ярилаа. Тэрбээр “Хүүхэдтэйгээ хэвтсэн хүмүүс хүүхдээ эдгэхээр эндээс гараад явчихдаг. Харин бид бол энэ өвчний голомтонд үлдэж, дунд нь “амьдардаг” хүмүүс. Ээжүүдэд зөвлөгөө өгөөд гаргадаг ч дахиж ирэх нь олон байна. Энэ ханиад хаалга онгойх, гадуур хувцастайгаа орж ирэх, хажуугаар нь гүйж өнгөрөх зэргээр салхи сэвэлзэхэд л сэдэрдэг өвчин. Даарахад маш хурдан сэдэрдэг. Тиймээс хүүхдээ аль болох дааруулахгүй байх хэрэгтэй” гэж анхааруулсан юм. Тэрбээр хүүхдээ сахиж буй ээж нарыг коридорт цуглуулж, зөвлөгөө өгдөг аж. “Гэдэсний ханиад” гэгчийн вирус нь хүүхдийн тархи, уушги, гэдэс гээд дотоод эрхтэнг нь гэмтээдэг аюултай “дайсан” юм.

“Гэрээрээ эмчилнэ гэж хугацаа алдлаа”

Нэг ой, хоёр сартай Д охин эмнэлэгт ирээд гурав хоножээ. Өндөр халуурч, бөөлжсөөр хоёр дахь хоног дээрээ эмнэлгийн бараа харсан байна. Гэртээ байхдаа танил эмчээсээ зөвлөгөө авсан бөгөөд мөн 103-аас ямар эм хэрэглэх талаар асуужээ. Гэсэн ч Д охины бие сайжрахгүй байсаар шингэн алдаж, тамир тэнхээгүй болоод эмнэлэгт ирсэн байна. Гурван өдөр дусал залгуулж, 6 цагийн зайтай тариа хийлгэж, олон эм ууны эцэст өнөөдөр л сайжирч байгаа аж. Зургаан сартай Н бас л ийм шинж тэмдэгтэй, дөрвөн хоног суулгажээ. Ханиалгадаггүй, өндөр халуурч бөөлждөг тул гэрийнхэн нь тархи нь хөдөлсөн байна гэж оншлоод гурав хоног бариулсан гэнэ. Эхний өдөр дээрдэж байсан ч сүүлдээ ямар ч үр дүнгүй, улам хүндрэхэд нь эмнэлэгт хандсан нь энэ аж. “Шууд  эмнэлэгт хандалгүй, хүүхдээ зовоочихлоо” гэх түүн шиг ээж цөөнгүй байлаа.

Төлбөртэй өрөө хоногийн 15.500-28.500 төгрөг

Эмнэлгийн орны хүрэлцээ тааруу тул шинээр ирсэн хүүхдүүдэд коридорт эвхдэг ор засаж өгчээ. Гэхдээ энэ өвчний ид үе нь 5 хоног байдаг тул ихэнх хүүхэд 5 хоноод эмнэлгээс гардаг. Тиймээс шинэ ирсэн өвчтөн нэг, хамгийн ихдээ хоёр хоноод өрөөнд ордог байна. Энд өдөрт 125 хүүхэд хүлээж авах нормтой ч 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл 20-30 хүүхэд коридорт хонодог гэсэн үг.

Мэдээж, эмнэлгийн төлбөртэй өрөөг сонирхсон хүмүүс олон ч тэр бүр олдохгүй. Олдсон ч үнийг нь сонсоод дуугүй болох эцэг эхчүүд ч байлаа. Учир нь төлбөртэй өрөө нь хоногийн 15.500-28,500 төгрөг. Эмнэлэгт хүүхдийн памперс, хоол унднаас эхлүүлээд нэлээн зардал гардаг тул төлбөртэй өрөөнд орох нь мөнгөтэй хүмүүсийн л чадах зүйл.

Сүлжсэн сармис, сүүтэй хярам

Балчир хүүхдүүдийг “дарамталдаг” энэ вирусыг хамгийн сайн дардаг зүйл нь хямд хэрнээ олдоц сайтай сармис. Ногооны худалдаагаар зардаг урт иштэй монгол сармисыг сүлжээд хаалганыхаа дээр өлгөнө. Гэрт амьдардаг бол хатавчиндаа хавчуулахад олон талсттай вирусыг оруулдаггүй “ид шидтэй” аж. Мөн цэцэрдэг, сургуулийн хүүхдүүд, оюутнууд гээд хамгийн ихээр ханиадны вирус тээгчдийг мөн л сармисны тусламжтайгаар урьдчилсан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө. Ингэхдээ сармисыг голоор нь зүсээд шүүсийг нь уруулын дээд хэсэгт түрхэнэ. Харин хамарт нь түрхэж болохгүй, учир нь хамарны намираа үс вирус орохоос хамгаалдаг “хаалга”. Хэрэв хүүхэд тань түрхүүлэхгүй гээд байвал гарынх нь ар талд эрхий хурууны угны орчимд сармисны шүүсийг түрхэхийг зөвлөж байна. Учир нь хүүхэд гарынхаа тэр хэсгийг ам, хамартаа байнга хүргэдэг аж. Мөн байнга хярам уулгаж байвал энэ вируснээс сэргийлэх юм.

Хүүхдийн төлөө гэдэг сайд, дарга нар хаана байна?

Уг нь нийтийг хамарсан, тархалт ихтэй өвчний талаар ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар гээд хариуцсан байгууллагууд нь иргэддээ анхааруулж, ядаж цахим хуудас, фэйсбүүкээрээ ч гэсэн мэдээлэл өгч баймаар юм. Олон хүүхдийг өвчлөхөөс нь өмнө, эмнэлэгт очихоос нь өмнө сэргийлэх хэрэгтэй байна. 10 сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 9.875 хүн томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм. Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж.

Гэтэл салбарын сайд, дарга нар маань сүүлийн үед элэгний эмний тухай “хэрүүлийн алим” шидэлцээд энэ талаар дуугарах завгүй байгаа бололтой. Эбола вирусын талаар “Дэлхийд эмчлэх арга гараагүй байгаа болохоор энэ талаар бидэнд хэлэх үг алга” гэж хэнхэгнэж суухаар жил бүр “эргэж ирдэг” эцэг эхчүүдийг эдийн засгаар хямрааж, хүүхдүүдийн дархлааг сулруулдаг ханиад томуундаа ядаж анхаарал хандуулмаар юм.

Улс төржиж суух хооронд чинь улаан нялзрай үрс өвдсөөр байна шүү, дарга нар аа.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 67 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.96) 2020 оны 01 сарын 25

Яаж халуунг буулгах ямар арга хэмжээ авах вэ туслаач

0  |  2
Mgl(66.181.181.54) 2019 оны 09 сарын 01

Emches zowolgo awsan bol ... suwilagch nar bvr olon Jil l ajillagvi bol sain medehgvishvde emchin zaawrar l Ajil hideg

1  |  0
uyangaa(103.229.123.36) 2022 оны 10 сарын 06

Yamar muuhai yum be? Humuusee deer duirdsan ovchin ayuultai baij magadgui shuu. Yalanguya tarhinii ovchin bitgii tusaarai.

1  |  1
uyangaa(103.229.123.36) 2017 оны 03 сарын 14

Yamar muuhai yum be? Humuusee deer duirdsan ovchin ayuultai baij magadgui shuu. Yalanguya tarhinii ovchin bitgii tusaarai.

0  |  0
o.da(112.72.11.121) 2021 оны 11 сарын 19

Ene zawaan baliar virus gegch ni uuruu vvvsdeg ymuu eswel komputeriin hakeruud shg hvmvvs vvnig zohiodog ymu ene asultand hariulj ugch chadah hvn bnuu

0  |  1
уугий(112.72.13.86) 2014 оны 11 сарын 08

Буугүй мөртлөө сумтай сайд Удвал одоо амьд байгаа.юу.

0  |  0
zochin(180.235.186.91) 2021 оны 11 сарын 19

horsool uulgaad.deer ni nemj sarmistai bituu shol dor hayaj 7 honog daraallan og etseg ehchuudee.doroo tenherne.harin daraa ni suuld neg moson darah em uulgasan ni deer.

0  |  1
z(194.230.159.205) 2014 оны 11 сарын 07

1.28 sm hurtel undur huuheduud uftaanii horiig uurtuu shingeeen avcgh ulddeg gadavshluulah erhten sistem huugjuugui uguluu odoid ter horn yag gazariin gazariin hursnii 1metr 30d hurrtel idevhtei horn uilchilder.tiim boloh.r huuhedee urguj yavtsgaa humuusee

0  |  0
zochin(194.230.159.205) 2014 оны 11 сарын 07

Agaariin bohirdoloos bolj bga

0  |  0
zochin(103.229.120.223) 2014 оны 11 сарын 07

Manai huuhed 2 nastai ene haniadnii bus shinj temdegilersen ,guilgeed zugeer bolohor hanialgandaa buuljuud ,nus goojood jhn zugeer bollo getel ahial ergej hureed estoi tuvugtei haniad huuhdiig buur zutraachih yuma .geree ciptilin ,diakop ,acc uusan eruusuu deerdeed bga yum alga emnelegt ochhor nadtai taarsan urhiin zaluuhan emch nar baih jisheetei .buten sar garantai hanialgaj bn .yaj edgeeh ve

0  |  0
zochin(122.201.19.99) 2014 оны 11 сарын 06

tiimee bid yaahab neg nasaa ingeed duusgaj bn vldeh vr hvvvhed min yaah be vneheer bachimdaj bn obdoh vheh ch erhgui bolchood bn erhem darga naraa ta bvhen chin bidnii toloo Tord uilchleh gej garchaad bidni mongoor oorsdodoo uilchleed bh yum

0  |  0
ffd(124.158.107.58) 2014 оны 11 сарын 06

tishde yamand n heleher urdas bnga jilbolgon ihesdeg bid nemehgui bh l arga hemje avdg gj bn le urdas

0  |  0
Zogi(112.72.11.104) 2014 оны 11 сарын 06

Bi 8 torliin em uulaa yroosoo daragdahgui bn yaah ve

0  |  0
Zochin(174.237.36.218) 2014 оны 11 сарын 06

Aldaagaa shalgasanii daraa niitlelee tavij baildaa, buun uh usgiin aldaa

0  |  0
zochin(103.229.122.102) 2014 оны 11 сарын 05

Ene ovchnii eh undes n yunaas bolj uusdeg odoogoor todorhoigui, 1-5 nasii huuhduud tusah magadlal ondor 1:1.5 Eregtei huuhed ovchnloh n ondor, shinj temdeg n am n harah Hel n barzaih, chihnii ard huzuu orchmiin bulchirhai tsochih, mash sain anzaarval huruu humsnii havitsaa aris n huulrah, ehnii urd 39-40C baingiin haluurah, guilgej metiin shinj temdegtei yum bnle! Emchilgee n eroosoo l darhlaa sergeeg maygaar IVIG torliin geh vaktsin hiih shg bolson, Tge deerees n nemeed baingiin 6s jiliin hugatsaatai aspirin gesen emchilgee hiij bnle, hol n tge l baingiin shinjilgee avaastai...

0  |  0
Zochin(103.229.122.102) 2014 оны 11 сарын 05

Bich ih geheer bagtahku yum, ta hed maani sain sudlaarai!!! Ehnii eeljind Ooroo Yaj iij baigaad edgechihdeg yum bn, HArin daraagiin eeljind hundrel n ulam nemegddeg yum bnle! Yalanguya sanaa ih zovooson zuil n Zurhnii sudsiig gemteedeg geh yum, hamgiin ineedtei n bi mongol emch Naraa muulah geeguim shu! Bodit baidal yamar ch oilgolt tosoolol alga...! Minii Huuhed ene udaad edgej bolno, gehdee oshoo olon byatshan huuhduud maani ene ovchnii talaar oilgolttoi bs anhaaraalatai bgasai gej husej baina!!!

0  |  0
zochin(103.229.122.102) 2014 оны 11 сарын 05

Sain baitsgaana uu! Sayhan manai huu ondor haluuraad, guilgeed neleen hetsuuhen bailaa, Suuliin ued hamag l sain emch nar iig tsugluulsan geh intermed, gurvan gal, bayangol mon deerees n eh nyalhas geed ochoogyi uzuuleegui emch emneleg gej alga..., he”d ch honog er ologtoi onosh ch tavij chadku, Oor Oor yanziin emchilgee hiih yum, argaa baraad uragshaa yavj uzuullee, ur dund n shuud l haraad onosh iig n tavih yum, KAWASAKI DESEASE geh ene ayultai ovchin heZeenii manai ulsad orood irchihsen baih yum, ene ovchinii ur dun Bidnii tosooloogui zurh uushig, bur suuldee tarhind hurtel nolooloh yum

0  |  0
jargal(122.254.111.35) 2014 оны 11 сарын 05

estoi heregtei zovlogoo olj unshlaa

0  |  0
baagii(122.201.21.134) 2014 оны 11 сарын 05

Uridchilan sergiilehed gej bn shde. Um unshaad oilgohgui bol bitii unshjii l daaa kkkk. Teneg garuud bhiimaa iim um oilgohgui bj hvn muulahdaa yun ch sain um .

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 05

15-35 НАСНЫХАНД зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
bi(112.72.11.67) 2014 оны 11 сарын 05

Unshij bga yumaa oilgoj anhaaraltai unshmaar yum yalanguya Ss.uridchilan sergiileh yum heleed bga yum bishuu.buuljsuniihuu daraa heregle geegui bnshdee.oilgoogui bj l muulahaa bodohiin

0  |  0
aaaaaaaaaaaaa(202.170.94.130) 2014 оны 11 сарын 05

Ene mongoliin tur shug miig yruusuuch oilgohgui bna iim ih haniad shuhthaa garchaad bhad yarch arga hemjee avdaggui hachin malnuud shuu uursdiig ni uvchin toiroodl bdiin bh da bas id uvliin huitneer ene neg tsetserlegiin huuhduudiig hed heden honogoor amraaj bmaar ymaa ydaj haniadnii tarhaltiig bagasgamaar ym shig samagdasn ym oyuntan bolon dunf surguuliin huuhduudiig bolhoor amraagaad tsetserlegiin jaahaaan amitadiig bolhoor ajiliin 8 tsag gurilegchihiin nowshnuud yma neree

0  |  0
Иргэн(202.179.20.196) 2014 оны 11 сарын 05

Маш их хэрэгцээтэй, цаг үеэ олсон мэдээлэл бичсэн Б. Баярмаа танд маш баярлалаа. Та бас их зөв дүгнэлт хийсэн байна. Үнэхээр бид нарт яахаа мэдэхгүй, хэнд хандахаа мэдэхгүй тулгамдах үе зөндөө байдагш дээ. Таны мэдээллээс зөндөө их ойлголт авлаа. Өвчний шинж тэмдгийг хэрхэн таних, яаж урьдчилан сэргийлэх, бусад өвчинтэй андуурч цаг алдахгүй байх г.м Дахин баярлалаа танд. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бас энэ мэдээллийг нийтэлсэн Zindaa.mn. Factnews- ийн хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа

0  |  0
Иргэн(202.179.20.196) 2014 оны 11 сарын 05

Маш их хэрэгцээтэй, цаг үеэ олсон мэдээлэл бичсэн Б. Баярмаа танд маш баярлалаа. Та бас их зөв дүгнэлт хийсэн байна. Үнэхээр бид нарт яахаа мэдэхгүй, хэнд хандахаа мэдэхгүй тулгамдах үе зөндөө байдагш дээ. Таны мэдээллээс зөндөө их ойлголт авлаа. Өвчний шинж тэмдгийг хэрхэн таних, яаж урьдчилан сэргийлэх, бусад өвчинтэй андуурч цаг алдахгүй байх г.м Дахин баярлалаа танд. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бас энэ мэдээллийг нийтэлсэн Zindaa.mn. Factnews- ийн хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа

0  |  0
ss(150.129.140.29) 2014 оны 11 сарын 05

ymar taartsan erguu suvilagch ni taaraldaad iim yria ugchihdug bnaa. VIRUSIIN HANIADAND SARMIS SUU SAIN GEED HEN HELCHIHVEE. ENE VIRUSIIN BOOLJIJ GUILGEDEG HANIADAND SARMIS MALIIN GARALTAI SUU TARAG HYRAM ESREG ZAALTTAI L BAIMAARIIN. Tanaikhan ildeviin hudlaa hov jivee l bichvel taarna. Bas yun hudlaa yrij huuhdiin uvchnii talaar hudlaa medeelel uguh ve. Arai ch dee. Urhiin emch antibiotic bichhed ni gaihad baih yumgui l yum bn. Duurgiin emch ni iim zuvulguu ugch baigaa bol. Kkkkk

0  |  0
Top