“Женко” Х.Баттулга Ерөнхий сайдыг унагах хүсэлдээ хүрлээ. Дараагийн алхам нь...

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо. Тэрбээр АН-ын хамгийн удаан засаг тэргүүлсэн сайд болж чадсан. Харамсалтай нь Ардчилсан намын засаг барьсан “муу түүх” давтагдаж, намынх нь гишүүдийн маш өндөр оролцоотойгоор түүнийг Ерөнхий сайдын сэнтийнээс түлхэн унагалаа. Муу түүх гэхийн учир нь Ардчилал ялсан 24 жилийн хугацаанд АН 1996 онд сонгуульд ялснаар дангаараа засгийн эрх барихаар болсон. Гэвч дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Ерөнхий сайд сольж, дараагийн жилүүдэд засгийн эрхэнд гарч, парламентэд олонхи болох эрхээ алдсан гэхэд болно. Харин 2012 оны сонгуулиар олонхийн суудал эзэлснээр Засгийн газраа өөрсдийн хүслээр байгуулахаар болж намын даргаа дүрэм ёсоор Ерөнхий сайдын суудалд залсан ч өмнөх муу түүхээ давтан хоёр жил гаруйхан болгоод унагачихлаа.  Нэг ёсондоо Ардчилсан намынхан гэдсэндээ хөлөө жийлцсэн нь Ерөнхий сайдаа огцруулж, Засгийн газраа унагах шалтаг болсныг улстөрийн хүрээнийхэн болоод олон нийт хүлээн зөвшөөрч байна.

Тэр дундаа засаг тараахад нөлөөлөл үзүүлсэн нэр бүхний  хүмүүсийг ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэж, намаасаа хөөх эсэхийг ярилцахад хүрээд байгаа билээ. Энэ жагсаалтад хамгийн эхэнд бичигдэх хүн бол “Женко” Баттулга. МоАХ-г толгойлдог тэрбээр намдаа нэр нөлөөгөөр дээгүүр бичигддэг лидер. Тийм ч учраас “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрын нэг сайд нь байлаа. Гэвч сүүлийн үед тэрээр намынхантай зөрчилдөж, өнгөрсөн хаврын чуулганаас эхлэн “ганцаарчилсан тоглолт” хийх болсон. Мэдээж хувь гишүүний хувьд өөрийн сонголтоо хийх, үзэл бодолдоо үнэнч байх эрх нь түүнд бий. Тийм ч учраас сайдын албанаасаа сайн дураар бууж, “давхар дээл”-ээ тайлахад нь олон мянган дэмжигчид нь талархаж хүлээж авсан. Гэтэл хаврын чуулганы төгсгөлд төмөр замын царигтай холбоотой асуудлаар захиалгат нэвтрүүлэг хийлгэж, нийгэмд томоохон “сенсаци” тарьсан. Үүнийхээ төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “жавтий” хүртээд өнгөрсөн удаатай.  Тэгээд ч төмөр замын асуудал түүний хүссэнээр шийдэгдээгүй. Харин тэрбээр Ерөнхий сайдыг огцруулахад идэвх зүтгэлтэй оролцохоо мэдэгдэж, үүнийгээ ч баталгаажуулсан. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал. Ингэж гарын үсэг зурсандаа “Би бүүр заналтайгаар зурсан” гэж тайлбар зүүсэн нь олон нийтийг гайхширахад хүргэсэн билээ.

Тэгвэл одоо түүний хүссэнээр Ерөнхий сайд огцорчихлоо. Тэрбээр төмөр замын царигийн асуудлыг өөрийн санаснаар шийдүүлж чадаагүй ч Ерөнхий сайдыг огцруулах хүсэлдээ хүрлээ. Одоо түүний дараагийн алхам юу бол. Ерөнхий сайд болох уу? Гэхдээ энэ бол эргэлзээтэй асуудал. Магадгүй тэр ганцхан жилийн настай Ерөнхий сайдын суудлыг мөрөөдөөгүй байх. Тэгвэл юу мөрөөдсөн байж болох вэ?

Намынхаа үйл ажиллагаатай үзэл бодол нийцэхээ нэгэнт больсон болохоор өрх тусгаарлаад өөрийн удирддаг МоАХ-ын фракциа нам болгож 2016 оны УИХ-ын сонгууль, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь түүний хэтийн зорилго ч байж мэднэ. Гэвч үүнийг яагаад шууд  хийгээгүй вэ? Цаг үе хэцүү байгаа энэ үед намаа орхиж явах нь Х.Баттулгыг жудаггүй улс төрч болгон харагдуулах байсан. Тиймээс Ерөнхий сайдыг унагаж намаасаа өөрийн хүсэлтээр биш хөөгдөж гарах нь түүнд ашигтай гэсэн нүүдлийг тэрбээр олж харсан байж болох юм.

Намын дотоод журамд, санал гаргаж Засгийн газрыг унагасан гишүүнээ намаас хөөнө гэж заасан байдаг. Өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн Х.Баттулга тэргүүтнийг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Гэхдээ түүнийг хөөж чадах эсэх нь ҮЗХ-ний шийдвэрээс бас хамаарна. Хэрэв Х.Баттулга, Н.Алтанхуягийг унагаж, намын дүрмийн дагуу намаасаа хөөгдөж чадвал МоАХ гэсэн өөрийн намаа байгуулах зорилго нь биелэх юм.

Харин түүнийг АН намаасаа хөөж өөрийн намаа байгуулж, ирэх сонгуулиудад хүч үзэх бололцоог олгох болов уу.

Ямар ч байсан 1998 онд сөрөг хүчинтэй нийлж Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан намынхаа гишүүдийг АН намаасаа хөөж байсан билээ. Тиймээс Х.Баттулгын мөрөөдөл биелэхэд ганцхан даваа үлдлээ. Тэр нь өнөөдрийн ҮЗХ-ны хурал.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 76 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.35.205) 2014 оны 11 сарын 10

Баттулга боловсрол дунд чадваргүй муу санаатай залуучуудыг муугаар уриалдаг хүн .Яав ч итгэл даах хүн биш байх гэж л бодож байна.

0  |  0
Irgen(49.0.135.29) 2014 оны 11 сарын 10

Shine zalyy boloson hychin gargaj ireh heregtei shyydee.Shinechlelt hiih heregteidee.

0  |  0
Zochin(27.123.214.114) 2014 оны 11 сарын 09

Ene hun naanaa neeh uls ornoo gesen huuramch mask zuusen estoi muu sanaatai hun

0  |  0
бэлтрэг(180.149.97.1) 2014 оны 11 сарын 08

Женко 8 жил оросын бууны нохой болж, энэ хугацаанд оросууд хятадын нүүрсний салбарт байраа эзэлж чадсан. Женко чи худлаа матарын нулимас гаргахаа боль, чиний алиа үлгэрт итгэж монголчууд 5-6 жилийг алдлаа? улс орон ядуу байх нь чамд л улам ашигтай байх нь ээ? Чи төмөр замын ажлыг 2 хөршийнхөө нэгийг Дайсан, нөгөөг нь Анд найз, өөрийгөө Цэвэр Монгол гэж популизм хийн олон жилийг гацааж, хятадын нүүрсний зах зээлийг манайх алдаж, Оросод эзлүүлсэн. Оросууд яг одоогоор хятадад маш их нүүрс зарж байгааш дээ. Оросууд -За Женко чи наанаа аргалж бай, бид нүүрсээ зарж байя гэсэн байх л даа..

0  |  0
Zochin(89.82.89.190) 2014 оны 11 сарын 07

Battulga bol hugiin nuhur ene nuhriig uter turgen namaas huuh heregtei

0  |  0
Tttttt(120.18.145.225) 2014 оны 11 сарын 07

Hooj zailuulbal taarna

0  |  0
Tttttt(120.18.145.225) 2014 оны 11 сарын 07

Hooj zailuulbal taarna

0  |  0
Tttttt(120.18.145.225) 2014 оны 11 сарын 07

Hooj zailuulbal taarna

0  |  0
Battulga(27.123.214.114) 2014 оны 11 сарын 07

Jinhene novshiin yum bolloo shalz tvlegdsen Tuul shaldaa buusan ardchilal2 adilhan meden bifilar bna da

0  |  0
сонсооч гуйя(103.9.90.194) 2014 оны 11 сарын 07

угтаа энэ үед чинь эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй байж төр маань нэгдэж эвтэй нэг зорилготой байх ёстой юмсан. энэ л алдаанаас болж урьд урьдны уналтууд бий болсонв давтахгүйн тулд иргэдийнхээ төлөөлөл болж байгаагийнхаа хувьд би гэдэг сэтгэлгээг авч хаяж болдоггүй л юм байхдаа. эд нэгдвэл бид нэгдэнэ. эд тэрсэлдвэл бид тэрсэлдэнэ.

0  |  0
hun(103.229.120.8) 2014 оны 11 сарын 07

Odoo ard tumen mini hunii dotood mun chanariig ni harj baij hunee songoj baimaar yum . Battulga bol mash ataarhuu, shunalaar , honzongoor, horsloor duursen , zavhai ih muuhai ayultai muu l hunshdee. Tegeed bas yamar ch bolovsrolgui buh zuiliig hucheer shiideh gej uzdeg munhag iim l hun olon jil ene buhniigee haruulaad baihad l manai ard tumen unen genen yumaa.

0  |  0
gerel(103.229.120.8) 2014 оны 11 сарын 07

Uuriiguu mafiin tolgoilogch gej bodoj setgedeg huniig Mongoliin turuus huuvul taarna. Iim zavaan and nuhudduu unuch bish namdaa unench bish huvi hunii ambits huusun humuus odoo ene uls turuus zailval taarna. Ehner huuhduudde unench baij chadahgui humuus yag uls eh oron , ard tumendee unench baij haragdaach. Ene zavaan hun ter hund tumuruu urguud l , judogoo barildaad l yavj baival zugeer bh.

0  |  0
unshigch(112.72.13.97) 2014 оны 11 сарын 07

Medehgui yumdaa, jenkog gaigyi zuv hun bna gej harch bsan, suuliin ued arai l bish yum bna daa gej bodogddog bolson, het gantsaarchilsan, sonin sonin toglolt ih hiideg bolloo. Er ni tegeed buhchuud ugaasaa gunduugui gedeg neriin dor uvaigui yum hiideg zavaan humuus yum bna

0  |  0
Zochin(27.123.214.118) 2014 оны 11 сарын 07

uls tur judo 3 chine tenger gazar shig shuu de

0  |  0
Budo(122.201.21.242) 2014 оны 11 сарын 07

Judog bosgoj irsen shigee l ene ulsiig bosgood irnedee.

0  |  0
Zochin(209.191.164.25) 2014 оны 11 сарын 07

Tiim sh dee hogiin yavtsgyi gar , mongoor byh muu muuhai yumiig hiij boldog tolgoigyi gishyydiug urbuulj ch boldog gedgiig l haruullaa ene mongol ulsiig huviin kompani bolgoh l bodlogotoi bh shyy mongolchuudiin toloo yu ch hiihgyi mongo ulaan nyd tsagaan

0  |  0
gj(202.126.89.191) 2014 оны 11 сарын 07

Harin ch Battulgiin zuv shuu Battulga shig hun l turd heregtei bn daa Battulgiig erunhii said bur erunhiillugch bolgoh heregtei

0  |  0
Boli oo(202.179.20.129) 2014 оны 11 сарын 07

Sonin l yum.battulga gantsaaraa unagaagui shde...tgd ch ene ni gants battulgiin husel bish ard tumnii husel bsan

0  |  0
Зочин(112.72.13.209) 2014 оны 11 сарын 07

Зайлаа Баттулга, хөгийн гар хөл, хэн энэнийг Ерөнхий сайд болгодог юм.

0  |  0
Zochin(202.21.112.2) 2014 оны 11 сарын 07

Battulga esvel ih ayultai hun esvel ih sain hun.

0  |  0
novsh(203.192.64.74) 2014 оны 11 сарын 07

Hogiin ataach mal

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 07

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
huts(103.9.90.251) 2014 оны 11 сарын 07

unendee shinechlelliin zasgiin gazar yu hiisiin yu ch hiigeeq shte ene niitlel chin harin battulgiin esreg zahialgatai niitlel ym bishuu battulga uzel bodoldoo unench tuushtai sain muug ylgaj chaddag sain uls topch er ni eronhii said eronhiilogch ali ni bolson yadgiin

0  |  0
Hhhsaa(103.229.122.120) 2014 оны 11 сарын 07

Battulga bayangol zochid budlinha 8 davgart zuvhun uurin hudla eh oron ch en ter bolgoj piardaj suudah piar mngerudde. 300 sayg jild zartsuldg gsn zygeer l uurin oirin hurelel huvin ashigas ata jutunus uurig setgej chdahgui baas shte nom unshij barag uzegui l baih da hudla yrij hor nairulj l yvdg bolovsrol nimgen en t1 altanhuyagas 7n dor amtanshte

0  |  0
оооо(122.254.127.80) 2014 оны 11 сарын 07

Сайд байхдаа юу хийсийн бэ уг нь АН түүний яриад байгаа төмөр зам, ЖДҮ хөгжүүлэх зэрэг асуудал дээр боломж олгосон ш дээ өөрөө ашиглаж чадаагүй байж олон юм яриж ард түмэнийг талцуулах хэрэг юу байна.Бас нэг явууллага явуулж явуулж байж ерөнхий сайдыг унагаасан. Ер нь улс орноо гэсэн бодол түүнд байгаа болов уу даа ай мэдэхгүй энэ гаргаж байгаа үйлдлийн хараад байхаар

0  |  0
Новш(112.72.13.183) 2014 оны 11 сарын 07

Одоо чи улс төрийн үхдэл болсон.Хөгиин эр хүн юм даа чи

0  |  0
иргэн(202.70.42.34) 2014 оны 11 сарын 07

Женко байтугай далай лам ч нам байгуулаад хол явахгүй болсон цаг. Одоо женкогийн хувь заяа маш бүрхэг боллоо. Ирэх сонгуулиар гарч ирж чадахгүй, унана. Харж л байгаарай. ЭНЭ хийж байгаа тоглолтууд нь аягүй жул, явцгүй байна. магадгүй сайн бизнесмэн байх, их хөдөлмөрч байх, улс орноо сайхан хөгжилтэй улс байгаасай гэж хүсдэг байх. Харин сайн улс төрч л лав биш юм байна.

0  |  0
irgen(150.129.141.138) 2014 оны 11 сарын 07

Battulga nam baiguulj bolno dee. Olon urgalch uzel heregtei, hund bas bolomjiig ni ogoh heregtei. Harin itgeliig hariutslagaar batlah heregtei.

0  |  0
zochin(202.126.89.210) 2014 оны 11 сарын 07

taniig demjij bna

0  |  0
АН(150.129.141.126) 2014 оны 11 сарын 07

АН-г нураах даалгаврыг МАН-аас авсан хулгайч. М.Энхболдыг МАН-н дарга болгоход гол уурэг гуйцэтгэсэн их шуналт.Улс терч биш ээ энэ хун.

0  |  0
bilguujin(103.229.123.225) 2014 оны 11 сарын 07

Battulga bol hulgian...yaj erunhii said hiine gesen bodol end turdug bnaa...hogiin novsh

0  |  0
Зочин(202.21.106.130) 2014 оны 11 сарын 07

Хөгийн ГАХАЙ!

0  |  0
ah(150.129.142.213) 2014 оны 11 сарын 07

oligorhi, spirit, budlian uusgegch, luivar, mafi

0  |  0
Нэр(81.240.151.52) 2014 оны 11 сарын 07

Оросын мафи л гээд байдаг. Тэрийг нь батлах хүн байдаг юм уу? Хэлж ярьж байгаа нь бол зөв зүйтэй санагддаг. Нэлээн итгэл төрүүлж байгаа хүн дээ.

0  |  0
зочин(202.179.29.204) 2014 оны 11 сарын 07

Баттулга нам байгуулах хэрэгтэй, тэгээд монголын төлөө нэг сайн ажиллаадаахаач

0  |  0
Top