Ерөнхий сайдын сунгаанд Д.Дорлигжав, Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг нар туналаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

Н.Алтанхуягийн оронд хэн болох вэ гэдэг улс төрийн хүрээнд хамгийн чухал сэдэв боллоо. Н.Алтанхуягийг суудлаа өгснөөс хойш шинэ Ерөнхий сайдын орон тоонд Х.Баттулга, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр,  Д.Дорлигжав, Р.Амаржаргал,  М.Батчимэг гэсэн найман хүний нэр яригдаж байлаа. Харин Ардчилсан намын доторх баттай эх сурвалжийн мэдээгээр фракциудын тохирооны дараа Д.Дорлигжав, Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг гэсэн гурван нэр тунаж үлдлээ.

Д.Дорлигжав

АН-д гүйцэтгэсэн үүрэг, нөлөөгөөрөө нэр дэвшигчдийн дунд тодорч байгаа хүн бол Д.Дорлигжав. Тэрбээр 1990 оны ардчиллын үйл явцад гар бие оролцож, МОАХ-ны зохицуулагч, МОАН-ын дэд даргын ажил хийж явсан. Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалах яамны сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд байсан гээд жагсаалт хөвөрнө. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан одоо Монгол Улсын Ерөнхий прокурор. АН байгуулагдсанаас хойш дандаа өндөр албан тушаалд байсан нэгэн.

Тэрбээр АН дотор аль аль талаасаа дэмжлэгтэй. Түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэдэг нь хоосон үг биш гэдгийг АТГ болон прокурорын ажиллагаа нотолсоор. Мөн тэрбээр нам дотор албан бусаар оршин тогтносоор байдаг УВС фракцынх. Увсынхан Н.Алтанхуягийг дэмжиж чадсан шигээ Д.Дорлигжавыг түлхээд өгөх хүчтэй. Энэ нь зөвхөн Ардчилсан намаас бус өөр бусад намаас ч дэмжлэг авах өндөр магадлалтай гэсэн үг. Гэхдээ Д.Дорлигжав бол хуучны хүн. Бас тийм ч нэр цэвэр биш. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа багагүй шүүмжлэлд өртөж, хэл аманд орж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь Кипр улсын банк руу 800 мянган ам.доллар гуйвуулсан гэх сенсаци нэг хэсэгтээ л тасраагүй.

Л.Гантөмөр

Боловсролын салбарт багагүй шинэчлэлт хийгээд байгаа Л.Гантөмөр сайдын дэмжигчдийн тоо АН дотор өсч байна. Тэрбээр авлига албан тушаалын хэрэгт орооцолдоод байдаггүй, УИХ-ын чуулганд цөөхөн хэдэн үг хэлчихээд ажлаа хийж явдаг. Японд боловсрол эзэмшсэн, манай цөөхөн нэр цэвэр улс төрчдийн нэг. АН доторх том фракцид багтдаггүй ч хаана, хаанаасаа дэмжлэг авах магадлалтай хүн юм.

 Л.Гантөмөр залуу улс төрч гэдгээрээ ч АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхын саналыг авч мэднэ. МАН-ын “хуучин бууны хугархай” Ө.Энхтүвшинг С.Бямбацогтоор сольсон нь ямар үр дүнтэй байгааг бид харж байна. Үүн шиг хуучин луухгаруудаас илүү шинэ цус, шинэ хүн хэрэгтэй гэдгийг АН-ын энгийн гишүүд ойлгосон бололтой. “Нэг ардчилал”-аас гадна бусад фракци дотор ч хуучин хүмүүсийг шинэ цусаар сэлбэх цаг болсныг байнга ярьдаг билээ. Тиймээс АН-ын фракци дундын “дайн”-аас аль алиных нь дэмжлэгийг авах боломжтой хүн нь Л.Гантөмөр боллоо.

Ч.Сайханбилэг

Сүүлийн хоёр өдөр “нуруулаг, царайлаг” Ерөнхий сайдын тухай яриа интернэт ертөнцөөр багагүй явлаа. Улс төрчийнх нь хувьд гэхээсээ гадаад төрхийг нь чухалчилсан нэг тиймэрхүү PR Ч.Сайханбилэгийнх. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг залуу хүн ч гэсэн мэдлэгтэй, туршлагатай гэж үзэх хүн бий. Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үргэлжлүүлье гэвэл Ч.Сайханбилэг хамгийн сайн сонголт. Гэхдээ АН-ын гишүүд Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих нь угтаа нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй утга нэг гэцгээж байна. Олон нийтэд хаалттай, барагтай бол хэвлэлийн хуудсанд залардаггүй эрхмийг зарим нь нэр цэвэрт тооцож байгаа бололтой. Гэхдээ түүнд анх сонгогдохдоо гэр хорооллыг цахимжуулна, интернэт сүлжээнд холбоно, Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулна гэсэн биелээгүй амлалт байгааг сонгогчид нь байн байн сануулдаг юм.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 76 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хар(182.160.39.28) 2014 оны 11 сарын 10

увс нутгийн хүн бол хэрэггүй ээ.....дэндүү амбийцтай, бас дэндүү шуналтай Дорлиржав,Гантөмөр 2 увсынх...Сайханбилэг ч яахав дээ, оргүйгээс ..гэдэг бхаа

0  |  0
zochin(150.129.143.192) 2014 оны 11 сарын 09

Yaagaa d Amarjargal gishuuniig gargahgui bgaa um be? Edwin zasagch shudarga hunleg hun gesen.

0  |  0
zoloo(150.129.143.192) 2014 оны 11 сарын 09

Amarjargal gishuuniig ner devshuulmeer bn.

0  |  0
choibalsan (202.126.90.58) 2014 оны 11 сарын 09

Bi erunhii said bolyoooooooooooooo

0  |  0
bodoo(202.126.90.58) 2014 оны 11 сарын 09

Dorligjav l bish shuu gantumur bur hereggui saihanbileg bolchoosoi

0  |  0
ok(122.201.21.216) 2014 оны 11 сарын 09

Uvsiinhan hereggui. Da.Ganbold esvel H.Battulga, E. Bat-Uul gesen humuus erenhii said bolj boloh um.

0  |  0
ок(202.131.242.237) 2014 оны 11 сарын 09

баттулгыг дэмжиж байна

0  |  0
uvs (150.129.140.120) 2014 оны 11 сарын 08

manai uvsiinhan tsioglog shuu ekes eronhii said altanhuyag uvsiinh odoo gantumur , dorligjav geed bugd uvsiinhanaas eronhii said garahnee

0  |  0
Ням(103.229.121.177) 2014 оны 11 сарын 08

Д.Баттулга л зөв хүн байгаа юм даа.

0  |  0
Zochin(89.82.89.190) 2014 оны 11 сарын 08

Saihanbilegiig demjij bn mundag zaluu chuu

0  |  0
Бол гэсэн ч болохгүй(202.5.202.130) 2014 оны 11 сарын 08

Боловсролын салбар Гантөмөрийг ЕС болгохыг эсэргүүцэх нь тодорхой. Эхлүүлсэн олон шинэчлэл нь үр дүнтэй явж байгаа болохоор дэвшүүлэхгүй үлдээх сонирхолоо хэдийн идэрхийлсээр байгаашд

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 08

Яагаад АН Амаржаргалыг хийж чадах ёстой албанд нь очуулдаггүй юм бэ АН-с ерөнхий сайдыг Амаржаргал л хийж чадна За тэгээд дампуурсан АН хэнийгээ тавих нь ямар хамаатай юм бэ Тэртэй тэргүй чадахгүй юм чинь Олигтой боловсон хүчин байхгүйш дээ

0  |  0
Bi(112.72.13.156) 2014 оны 11 сарын 08

Gantumur bish geed baigaa nuhud bol shinechleliin uyed huviin yavtsuu erh ashig n zurchigdsun nuhud. Gantumur haana zarchim baih yostoig meddeg leader.

0  |  0
T(120.18.145.225) 2014 оны 11 сарын 07

Hen ch yalgaagui. Altankhuyagaas iluu baij chadahgui

0  |  0
ганаа(183.177.101.146) 2014 оны 11 сарын 07

Сайханбилэг сайхан гар шд. Вэб сайтуудаар өөрийгөө сурталчилаад байгааг та нар мэдэх үү. Ногон нүдтэй нэг их ууртай амьтан хорчин

0  |  0
eoeoeo(178.192.168.128) 2014 оны 11 сарын 07

zarailag nuruulag ch geh shig eo eo ...unen teneg yum yarih yumaa.. ARD TUMNIIG udirdaj chadah hun zaaval nuruutai turuutai tegeed hooson tolgoi ch baisan hamaagui gej heleh geed bainuudaa....Tanar ene teneg yum bichdegee boliochee.....

0  |  0
demjigch.(178.192.168.128) 2014 оны 11 сарын 07

Minii bodloor bol NYAMKA AH deer dee.. ganz unen ug keldeg kunee taviachee tanar..Gatuu ch gesen gashuun uneniig keldeg kun ikee hovor bolson shuu...Dor hayahad kun amitani bulhaig ter door n keleed ueree n mash ih bolgoomjlood ueeree n ueeriigee kyanah chadvatai kel amtai kun baikh keregtei gej bodoj bna

0  |  0
Багш(202.5.202.130) 2014 оны 11 сарын 07

Гантөмөр уналтанд ороод байсан салбарыг босгож чадсан. ЕС-ийг асуудалгүй чадах ч ажлаа гүйцээгээд боловсролын сайдаа хийх хэрэгтэй. Энэ салбарт эхлүүлсэн олон сайхан ажлууд одоо л үр дүнгээ харуулж эхэлж бна

0  |  0
demjigch(49.0.129.84) 2014 оны 11 сарын 07

Dorligjav ni deer blgvi dee uur hvn bdaggvi yumu nuhduu

0  |  0
болд(182.160.35.82) 2014 оны 11 сарын 07

яаж ч бодсон Сайханбилэг, Дорлигжав хоёр дээр.

0  |  0
Lkhagva(112.72.13.71) 2014 оны 11 сарын 07

Lu. Gantumur l Mongol ulsig ulsin daitai avch yvah uls turch shuu. Manaihan demjih bizee odoo hen negnii frakts geheesee iluu AN, Mongoliin tuluu hen tuushtai sain ajillaj chadah tuhai sain bodoj shiidver gargah tsag n bolson shuu...

0  |  0
би(202.131.239.158) 2014 оны 11 сарын 07

За сайханбилэг сайд болвол талх шууд 5000 болно

0  |  0
Иргэн(202.5.196.170) 2014 оны 11 сарын 07

Гантөмөр чадна, цаг нь болсон. Юмыг яс хийдэг хүн.

0  |  0
до(119.40.97.106) 2014 оны 11 сарын 07

амаржаргалаас өөр эдийн засаг сайн мэдэх хүн ан-д одоогоор харагдахгүй байна наад 3 чинь арай л биш ээ наад гурваас чинь а нь бараг дээр биш үү арай өөрөөр сэтгэх хүн хэрэгтэй гантөмөр зурагтаар гоё яриад л байдаг байсан сайд болоод шал худлаа хүн хэдэг нь батлагдсан шал дэмий шүү унадаг дугуй унаж сурч байгаа хүнээр засаг тол

0  |  0
Зочин(49.0.195.14) 2014 оны 11 сарын 07

Сайн эдийн засагч хүн байх хэрэгтэй. Нэг бол сайдгүй болговол яасан юм.

0  |  0
Зочин(49.0.195.14) 2014 оны 11 сарын 07

Өөр хүн алга уу? хэцүү юмаа.

0  |  0
zochin(27.123.214.113) 2014 оны 11 сарын 07

saihanbilegiin ehner ni mashinaar hun dairch alhad ter buh hergiig hav darsan. Saihanbileg ter ued ner devshij baisan.

0  |  0
Иргэн(202.5.202.130) 2014 оны 11 сарын 07

Гантөмөр ард түмний мөнгийг хэмнэе гэж гарч ирээд жилд 8 тэрбумыг хэмнэж бсан гэдэг, мөн улсын төсвийн нөөцийн сангийн хууль батлуулж төсвийг хамгаалж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга хэдэн жил хийснийг нь санадгүйээ. Ямартай ч эдийн засгийн талаар энэ хэд дотроо хамаагүй илүү мэдлэгтэй ийм хүн эдийн засгийн хямралтай үед хамгийн сайн сонголт байх шүү.

0  |  0
шнгнгн(103.9.91.146) 2014 оны 11 сарын 07

Засаг толгойлж байгаа хүмүүс нь макроэдийн засгийн хэдэн тоо, тэрний учир холбогдолыг мэдэхгүй, эдийн засгийн ухаанаар улсаа удирдаад явж чадахгүй байсаар дампуурлаа. Одоо алдах цаг, боломж байхгүй. Өеөдчихөөд байгаа орныг өөд нь татаад босгодог сайхан сэтгэлтэн дэлхий дээр байхгүй. Засаг барих гэдэг дадлага хийхтэй адилгүй. 3,0 сая хүний амьдрал, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал яригдаж байна. А-г Б-гээр солих байсан юм бол засгаа унагааж тоглох хэрэггүй л байсан байхгүй юу..

0  |  0
хрхрхр(103.9.91.146) 2014 оны 11 сарын 07

Гантөмөр яавч ЕС, Намын даргын хэмжээний лидер биш. Одоо АН-д эдийн засаг мэддэг хүн хэрэгтэй. Давхар дээлээ тайлах цаг болсон.

0  |  0
бат(202.5.196.170) 2014 оны 11 сарын 07

Боловсролын салбар нурж бгаа Лу. Гантөмөр шиг унтаа гар ёстой бш шүү

0  |  0
Зочин(180.235.184.30) 2014 оны 11 сарын 07

Өө энэ нам одоо бүрмөсөн дампуурлаа даа”

0  |  0
KHOS(153.169.249.31) 2014 оны 11 сарын 07

eeee PIZDA GANTUMUR YAPOND TSAHILGAANCHNII TENHNIKOMD SURJ BSNAA YAPOND BOLOWSROL EZEMSHSEN GENEE !!! LOOLOO BGAADAA PIZDA CHIN

0  |  0
өбы(112.72.11.67) 2014 оны 11 сарын 07

Дандаа гар хөлнүүд байна. Толгойлох хүн алга

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 07

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
bayartai medee(203.91.117.4) 2014 оны 11 сарын 07

Gantumur shine zvil hiih magadlaltai bas baruun talin hvn gehdee ner tsewer nutag us geed baidaggvig heleh baina hvmvvs taltsuuldag bolhoos, ene hvn sain yerunhii said bolchih hvn dee!

0  |  0
Samedi(103.229.120.55) 2014 оны 11 сарын 07

Gantomoriig demjij bna amjilt

0  |  0
zochin(150.129.140.211) 2014 оны 11 сарын 07

Manai 16r horoond yu ch hiigeegui.Saihan yarina daa Unen teneg .

0  |  0
zochin(150.129.140.211) 2014 оны 11 сарын 07

Gantumur yu hiisen ym be.Yarihaas tsaashgui hun shde.

0  |  0
7(202.179.11.94) 2014 оны 11 сарын 07

Gantumur ni deeree

0  |  0
1111(202.70.37.230) 2014 оны 11 сарын 07

zaluugiin bichsentei sanal neg bn, Battulga l bish bol busad ni hamaagui gehdee Saihanbilgiig demjmeergui bn, Uvs Dorligjaviig bas demjmeergui bn tegehleer Gantumur l bolj uldchiheed bga ym ugn Amarjargal esvel Bat-Uuliin neg ni l bh bsan ym

0  |  0
гүржав(182.160.5.179) 2014 оны 11 сарын 07

Бат үүл баатар л байхгүй юу даа. ЭНЭ хүн ардчилсан хувьсгалыг маналайлсан шиг засгийн газрыг аваад л явна шүү дээ.

0  |  0
Зочин(124.158.125.122) 2014 оны 11 сарын 07

Арай ч дээ. АН ийм боловсон хүчний чадамжгүй нам гэж үү. Одоо эрс шинэчлэл хийх зоригтой, зүрхтэй, эх орон ард түмнээ гэсэн улс орны

0  |  0
зочин(122.201.21.73) 2014 оны 11 сарын 07

Гантөмөр хэрэггүй ээ Бас сайхан шоучин шүү дээ.Сонгууль дөхөхөөр Машин тэрэг унахгүй том машинд би дургүй л гээд байсан одоо өөрөө томоос томыг унаад л явж байгаа учиртай гар даа

0  |  0
Зочин(182.160.32.20) 2014 оны 11 сарын 07

аль нь ч хэрэггүй. мэрэгжлийн тоо мэддэг хүн хэрэгтэй. \m/

0  |  0
иргэн(202.70.42.34) 2014 оны 11 сарын 07

За даа энэ Гантөмөр хэрэггүй. Зарим нэг нь энэ нөхрийн өөрийнх нь даалгавар, явууллагаар засгийн хамгийн том албан тушаалтны сэнтий рүү хөөрөгдөөд эхэллээ. Ийм юмнуудийг болих хэрэгтэй.

0  |  0
ulstur(103.229.122.204) 2014 оны 11 сарын 07

ene humuus hergui baikh do oor hun songoson deer :-q

0  |  0
songogch(180.149.98.82) 2014 оны 11 сарын 07

dorligjav dorligjav

0  |  0
цэцээ(183.177.98.82) 2014 оны 11 сарын 07

би бол Бат-Үүлыг л дэмжиж байна. Дорлигжав л лав биш

0  |  0
ard(202.21.118.98) 2014 оны 11 сарын 07

Дорлигжав туршлагатай тогтвортой мэдлэг сайтай улааныг харж урвадаггүй

0  |  0
Zochin(202.70.41.178) 2014 оны 11 сарын 07

Gantumur hamgiin bolomjiin huvilbar

0  |  0
Zaluu(36.2.140.44) 2014 оны 11 сарын 07

Gantomor iig demjij bna. Dorligjav l bish bol tehdee saihanbileg ard olnii dund ner hund muutai. Battulga gej novshiin luivarchingiun ner baihgui n sain hereg. Amarjargal bol ugaasaa AN iin hun bish zugeer namiin gishyun ner todii bie daagaad suudal boglood yavj baival ih yum yum yoronhii said

0  |  0
зочин(202.126.89.171) 2014 оны 11 сарын 07

Л.Гантөмөр гараасай.Ес зүйтэй нэгэн

0  |  0
dn(119.40.97.117) 2014 оны 11 сарын 07

За прокурорыг улс төрийн зэвсэг болгож байгаа Дорлигжав лав биш шүүү, нөгөө 2 нь бол болж бна ааа

0  |  0
sergelen(150.59.2.112) 2014 оны 11 сарын 07

dorligjav bolioo ali ali ni bish bna . X battulgagiig devshuulee ard tumeen

0  |  0
sergelen(150.59.2.112) 2014 оны 11 сарын 07

dorligjav bolioo ali ali ni bish bna . X battulgagiig devshuulee ard tumeen

0  |  0
Оюунаа(202.179.0.238) 2014 оны 11 сарын 07

Сайнханбилэгийг дэмжиж байна. Амжилт хүсье.

0  |  0
Top