“Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” гэдэг орос киноны үгийг монголчууд бахдалтайгаар хэрэглэх дуртай. Гэвч сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын “Шонхор”-ууд засаг унагаахад ниссэн болж таараад байна. Үнэндээ Ардчилсан намын “Шонхор” фракцийнхан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы чухал хуралдаанд яагаад оролцоогүй вэ гэдэг асуудал олон нийтийн дунд олон таамгийг бий болгоод байна. Зарим нь үүнийг УИХ-ын дарга З.Энхболдын сайтар дэглэж тавьсан жүжиг гэж харж байгаа. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээгээр “Шонхор” фракцийнхан дотроо хагарсан нь дээрх нөхцлийг бий болгосон гэнэ. Угтаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс өмнө Төрийн гурван өндөрлөг олон чухал асуудлыг хэлэлцэж тохироонд хүрчээ. Тэгээд ч УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн бололтой. Тэрбээр үүнийгээ “Би өөрөө Засгийн газрын бүтцийг баталдаг хүн байж, Ерөнхий сайд болж доошоо орохгүй” гэх маягийн үг хэлж тайлбарласан. Ер нь та УИХ-ыг даргыг огцруулья гэсэн асуудлыг хэн нэгэн ярьж байхыг хараагүй байх. Энэ нь ийм боломж, барих заалт байдаггүйтэй холбоотой. Тиймээс З.Энхболдын хувьд хэзээ ч огцрохгүй одоогийн албан тушаал дээрээ байсан нь илүү ашигтай нь мэдээж.
Харин З.Энхболдын шийдвэр нэлээд амбицтай С.Эрдэнэ тэргүүтэй “Шонхор”-ынхонд таалагдаагүй бололтой. Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар кабинетаараа огцрох учиртай. Ингэсэн тохиолдолд З.Энхболд дараагийн Ерөнхий сайд болохгүй бол “Шонхор” фракцийнханд дараагийн Засгийн газрын бүтцэд орж ажиллана гэдэг туйлын бүрхэг асуудал болох юм. Дээрээс нь Төрийн гурван өндөрлөгийн хийсэн тохироо тэдэнд олгогдох багахан боломжийг бүр үгүй хийсэн тохироо болсон байж магадгүй. Тиймээс л “Шонхор”-ынхон гэдсэндээ хөлөө жийлцэж, асуудлыг Засгийн газрыг огцруулах хүртэл өндөр авахуулсан бололтой. Гэвч С.Эрдэнэ Д.Ганхуяг, С.Одонтуяагаа дагуулан өөрийн багтдаг кабинетийнхныгаа нулимсан нь энэ фракцынханд итгэж болохгүй гэдгийг харуулсан явдал болсон тул дараагийн Засгийн газарт багтах нь юу л бол. Тэгэхээр “Шонхор”-ынхны дотоод хагарал намынхнаа ч, өөрсдийгөө ч хорлоод дуусав бололтой. Цаг зөвүүн болоход хүмүүний сайн муу чанар нь ус, тос ялгарахын адил танигдана аа гэдэг дээ.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 13 )
AH-aas 8n gishvvniig namaas hasahiig hvsehgvi bna 2012 oni songuulid bvged garsan shvv de 2 jiliin daraa songuuli bolno getel zasag ogtsorch bna gedeg teneg asuudal
mongol uls maani hugjij bgaa shvv de urd iim asuudal garagaj bgaagvi namiin nuhud yaagad bgaa oilgohgvil bna nam dotoroo suudaliin temtsel hiihgvi baimaar bna olon chadwarlag hvmvvs bgaash de edgeer hvmvvc ee gargay
шонхор бол сайн дураараа оорийн узэл бодлоороо нэгдсэн гишуудтэй фракц биш албан тушаал горилсон хучэнд автсан дарга долоогчдын боогнорол. удахгуй албан тушаалаа булаацалдаад зодолдоод тарна доо харж л байгаарай
ta buhnii bichsen zuil yah araggui unen ym heniig yamar namig songohoo cain bogoj bai ene hedaas gana altanhuyga temuujin zereg olon malnuud baina yandaa
Шархадсан даль жигүүртэй шонхор хаа хүртэл нисэхийг харж л байя...
ЭРДЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л УРВАГЧ Ш ДЭЭ, САЙД ХИЙЛЭЭ, АГЕНТЛАГИЙН ДАРГА БАЙЛАА, НИЙСЛЭЛИЙН НАМЫГ АВЧ БАЙЛАА ЭНЭ ХҮН ЮУ ХИЙСИЙ ГАЗАР БОЛГОНДОО ХЭЛ АМ ИДСЭН УУСАН УНАГАСАН ТАРААСАН ЗҮГЭЭР Л НЭГ БҮДҮҮЛЭГ БААС Ш ДЭЭ
oligtoi hun neg ch alga Dandaa muusain shaaruud
Shonhor gej horvoogiin hog shaarnuudiin tsugluulga
Bugdeeree zailbal taarna muu hogiin novshnuud
mongoliin tuuhend jamaaraa nas barsan haan,jamaaraa buusan eronhii said gej bdag yumuu.boloh yostoi yum l bolj bgaa yum bishuu.
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮
хөөрхий дөө тэр нь гайгүй юм гэх хүн алга
ЭД НАР ДОТОР ӨӨДТЭЙ ӨНГӨТЭЙ ЭНЭ УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ 1 ШИРХЭГ Ч ХҮН АЛГА ЗҮГЭЭР ДУУГАЙ 2016 ОНЫГ ХҮЛЭЭГЭЭД БАЙЖ БАЙ АРД ТҮМЭН ТА НАРТ ДҮН ТАВЬЖ ЯВУУЛНА.