УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланг олон нийтэд зарласан. Төрийн нууцын зэрэгт хамруулсан энэ тайланд гадаад, монгол ажилчдын цалингийн хэт зөрүү болон Оюутолгойн зээлийн мөнгөөр Роберт Фрийдланд, Маурин Сиу, Стив Гарсиа нар хувьдаа ашиглаж байсан гэдгийг илрүүлжээ. Эдгээр хүмүүс нийтдээ 400 тэрбум 928 сая төгрөгийг хууль зөрчин Оюутолгойн хөрөнгө оруулалтын шууд зардлаас “идсэн” байгаа юм.
Монголчуудын ирээдүйн иргэдийнхээ өмнөөс Оюутолгойг барьцаалан өр тавьсан зээлийн мөнгөөр хувийнхаа зардлуудыг төлүүлдэг эрхмүүдийн хэн нь хэн болохыг “Zindaa.mn” сайт онцолж байна. Роберт Фрийдландыг эс тооцвол бусдын мөнгөөр гараа угааж буй эдгээр баячуудын зураг, мэдээлэл тун ховор байдаг.
Маурин Сиу Мэй Лин нь төсөл удирдах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх 20 гаруй жилийн туршлагатай нэгэн. Тэрээр одоо Оюутолгой төслийн гүний өргөтгөлийн төслийн Санхүү, төслийн удирдлага, гэрээ, худалдан авалт, хүний нөөцийн үйлчилгээний дэд захирлаар ажилладаг. 2006 оны долдугаар сараас хойш Оюутолгойд ажиллаж эхэлжээ. Үүнээс өмнө “Айвенхоу Майнз”, “Safe Store Pte”, “Prosafe Production Pte” компаниудад санхүүгийн чиглэлээр удирдах ажил хийж байв.
40 дөнгөж гарч яваа хэмээн яригддаг Маурин Сиу биохимийн инженер мэргэжилтэй, татварын хуулийн чиглэлээр америкт мэргэшил дээшлүүлсэн. Мөн 2006 онд Манчестерийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Уугуул мандарин, кантон хэлтэйгээс гадна англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн.
2. Хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлуудаа төлүүлдэг Роберт Фрийдланд
10 жилийн өмнө 65 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигдэж байсан Роберт Фрийдландад нууц хөрөнгө асар их гэдгийг барууны хэвлэлүүд мэдээлдэг. Хувийн бизнесүүдээс гадна хөгжиж буй орны засгийн газруудад зөвлөгөө өгч их хэмжээний мөнгө олдог тэрээр дэлхийн топ баячуудын тоонд яах аргагүй багтдаг. Одоо гэрээгээр Монголын засгийн газарт зөвлөгөө өгдөг. Өнгөрсөн жил ийм шийдвэр гаргах үед барууны хэвлэлүүд Роберт Фрийдланд зөвлөгөө өгөх нэрээр Оюутолгой руу шургаллаа, Монголын алтны уурхай л түүний сонирхлыг татаж байгаа хэмээн бичиж байсан ч тэрээр няцааж байсан удаатай. Харин энэ нь үнэн болох нь шалгалтаар тогтоогдлоо.
Роберт Фрийдландыг Оюутолгойн зээлийн мөнгөөр хувийн орон сууцны түрээсээ төлүүлдэг хэмээн бичжээ. Харин саяхан Австралийн хэвлэлд түүнийг их хэмжээний мөнгөөр хувийн харшаа засварласан тухай мэдээлсэн байна. Фрийдланд 1995 онд Сан Франциско булангийн Белдевер арал дээр худалдан авсан Locksley Hall нэртэй хувийн харшаа 35 сая ам.доллараар шинэчлэн зассан байна. Энэ нь монголчуудын өр тавьсан мөнгө байж ч болох юм.
3. Шанхайн оффис дахь зардлаа төлүүлдэг Стив Гарсиа
Айвенхоу Майнз компанид 2013 оноос орсон тэрээр одоо Өмнөд Африк болон Ардчилсан Конгогийн бүгд найрамдах улсын төслийг хариуцахаар яригдаж байгаа. Уул уурхайн салбарт 30 жилийн туршлагатай Стив Гарсиа өмнө нь Айвенхоу Майнзийн дэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр 2005 оноос хойш Оюутолгойн инженер, худалдан авалт, барилгын асуудлыг хариуцан ажиллаж байна.
Ноён Стив Гарсиа Оюутолгойн мөнгөөр хувийн зардлаа төлүүлэхээс гадна их өндөр цалин авдаг. 2012 онд тэрээр Оюутолгойн 64 хувийг эзэмшдэг “Turquoise Hill” компаниас нийт 1.844.010 ам.долларын цалин авчээ.
4.Бээжин дэх орон сууцны түрээс, аяллын зардал, амь даатгалаа төлүүлдэг Г.Батсүх
Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Галсангийн Батсүх Монголын талаас төслийн мөнгийг хувьдаа зарцуулсан анхны хүнээр нэрлэгдэж байна. Тэрээр 2010 оны 6-р сард Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.
Г.Батсүх нь 2010 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байсан. 2001-2005 онд Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсуудыг хавсран суух элчин сайд, 2005-2009 онд Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух элчин сайдаар тус тус ажиллаж байв.
Тэрээр 1992 оноос дипломат албанд орсон бөгөөд олон улсын худалдааны магистр, мөн олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (Жуулчин нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 10 )
Oyu tolgoi ashigtai ajillaad mongolchuudad huvi ogno gej hezee ch baihguim bnaldaa. bidjiig end oyu tolgoin huvi ezemshine geed l saihan seruun zuudleed bj bhad ted ashiggui bailgah buhii l argiig hereglene shtee. Deer bol tuunii tod jishee bn doo gej :>
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК, номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
yooy uyanga odoo boliosoi
Ulsiin ix xurliin gishuun Bayrcogt. Zorigt. S.Bayar nariin xiisen xereg. ene xiisen xumuust xariuclaga xuleelgex xeregtei. oyutogoig xaaxiig demjij b na
Гадаадын эдгээр нөхдийг одоогийн албан тушаалд ажиллах юм бол ” Оюутолгой ” гэрээг бүүр гэрээг цуцалж, монголын нутгаас хөөж гаргах хэрэгтэй Баялаг нь монголынх юм чинь хоёр талд харилцан ашигтай, хамтран ажиллаж болох өөр компанид өгөх, Ионголын ард түмэнд ашиггүй гэрээг үзэглэсэн, ТУЗ-п суучихаад ард түмнийхээ төлөө ажиллаж чадаагүй нөхдөд ч хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
oyutolgoig haa
Hatuuhan hariutslaga tootsoh heregtei.
hujaa evrei nar-iig tejeej baigaam bn sh dee
Арай дэндүү юм 8-X
Ene batsuh gej doligonuur nuhur bsan, odoo henii doodoh bolson yum bol doo