Монголд хамгийн ашигтай ажлын байр аль вэ гэвэл гааль, татварынхан гэдэг. Татварынхан төсвийн цалинтай хэрнээ “Ланд” унаад явдагийнх нь цаад учир юу вэ хэн хүнгүй мэднэ. Гэхдээ татварын хэлтсийн дарга нар хэдэн саяар нь урамшуулал авдаг тухай тэр бүр мэддэггүй. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхүүддээ тэдэн сая төгрөгийн урамшуулал өгсөн, НИТХ-ын төлөөлөгчид улирал бүр урамшуулал авдаг тухай хэвлэлээр шуугиж л байсан. Харин татварын хэлтсийн дарга нар төсөвт төвлөрүүлэх татварын орлогоо давуулан биелүүлбэл 30 хувийг авч байгаа нь хэр ариун явдал вэ? Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас татварын хэлтсийн дарга нартай “Үр дүнгийн гэрээ” гэгчийг 2009 онд хийж, түүнээс хойш найман тэрбум орчим төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон байна. Энэ урамшууллыг Татварын Ерөнхий газраас олгодоггүй гэдгийг дахин хэлье. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас ийм тушаал гаргаснаар даруй таван жилд өчнөөн тэрбумыг үргүй урсгажээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Л.Нэргүй 2010 онд 293.664.800 төгрөг 2011 онд 706.335.000 төгрөг, 2012 онд 56 сая төгрөгийг урамшуулал гэж авчээ. Харин Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Занданбат 2010 онд 480 сая, 2011 онд 648 сая, 2012 онд 800 сая төгрөг авсан байх жишээтэй. Шинэ дарга томилогдсон ч энэ урамшуулал үргэлжилсээр.
Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд, “Татварын улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь түүний албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээргүй байна” гэж заасан байдаг. Гэтэл цалингаас нь хэд дахин илүү, хуулиас давсан урамшуулал тэдний халаасанд орсоор байна.
Эдийн засаг хүнд, төсвийн гүйцэтгэл тасалдаж байгаа нь үнэн. Гэхдээ ажил хийлгэхийн тулд ийм их хэмжээний мөнгийг татварын хэлтсийн дарга нарт өгөх хэрэг байна уу гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд бол цалингаа аваад ажлаа л хийж байгаа хүмүүс. Харин ч эдийн засгийн энэ хямралтай үед татвар төлөгчдийн махаа зулгааж байж олсон мөнгийг үр ашигтай зүйлд зармуулмаар юм. Тэгээд ч энэ бол татварын байцаагчийн мундагтаа олж ирсэн мөнгө гэхээсээ илүү бизнес эрхлэгчдийн сайн ажилласны үр дүн байлтай.
“Сүүлийн үед татварын байцаагч нар жижиг компаниудыг татвараа өгөхгүй бол дансыг нь хааж ажлаа “маш сайн” хийж байгаа нь энэ урамшуулалтай холбоотой байх” гэсэн сэтгэгдэл ч явж байна. Татварын байцаагч болохын тулд хүмүүс үхэн хатан зүтгэдэг нь байцаагчид энэ мэт “олз омог” ихтэй байдагтай холбоотой нь мэдээж. Зарим байцаагч нар өөрийн хариуцдаг хэсгийн цайны газарт ороод “под” хийтэл хооллочихно. Бас үсээ засуулж, хумсаа янзлуулах гээд аар саар “хахууль” авсаар байдаг нь нууц биш. Татвараа хугацаандаа төлдөггүй нэг нь акт тогтоочих вий гээд өөрсдөө ч хэдэн цаас барьж гүйх нь бий. Ийм явдал мэр сэр байдаг л даа. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөс хийх ёстой ажлынх нь төлөө их хэмжээний урамшуулал өгдөг байдлыг халъя. Бүсээ чангалъя, эдийн засгийн хямралыг сааруулъя гээд том дуугарахын оронд энэ мэт урамшууллаас даруй салъя.
Б.Баярмаа
Сэтгэгдэл ( 25 )
Ажлаас нь халах хэрэгтэй,мөнгий
Ийм эргүүтсэн төр гэж байхаа,яаж зовж олсон мөнгө билээ,алга урвуулах төдийд хөлсөө гойжуулаагүй хүний кармаанд орох гэж,хайран мөнгө,очсон хүндээ юм болохгүйл байхдаа
БЗД-ийн Татварын хэлтсийн дарга болмоор санагдчихлаа
Ene arai dendnee hudlaa bh gej bodood bsiin yamar hogiin ym be zugeer suuj bgaal iim ih mongo avdag teghed ard irged ni hooltoi hoolgui zuderch bj joohon yum olno tuuniig ni ene novshnuud idchihdeg gej bodhooor durgui hureh ym.tatvaraa tolohgui jagsaal hiij ene mongoo butsaaj avtsgaayaaaaa.
ZOZO tatvart uneneeree yavsan ch torguuli tolno hudlaa yavsan ch torguuli tolj l taardag horvoo yum aa. Bugd shudargaar baitsgaaval yaadag yum boloo. Hyatadad borluulalt hyanadag sugalaa gargasan amjilttai ajillaj baina lee manaih shig 1 avbal 1 sugalaatai gedeg gazar sugalaagaa bugd l avah geh baih enuugeer borluulaltiig ni hyanaj bolohguim bolu. NUAT gedeg zuilee odoo alga bolgoh heregtei hamgiin ih tologddog tatvar bolood bna sh de
Татварынхан үндсэн хийх ёстой ажлаа л хийсэн байна Хажуугаар нь их бага хэмжээгээр хахуул бишгүй л авдаг Шагнаад байх шаардлага байхгүй Одоо бүр байтлаа Гадаадаас хүү маань бидэнд жилдээ хоёр удаа карго 5-6 айлын дунд явуулдаг юм Тэгсэн чинь түүнээс нь татвар авах болсон гэж яриад явчихлаа Үнэн бол манайх шиг ард түмнээ ингэж дарамталдаг улс орон байхгүй л байх АН-хан ч ард түмнээ сөхрүүлэх юм даа Өөрсдөө хэдэн тэр бумаар нь идээд байх юм яана даа ард түмэн минь
Хөх тэнгэрийн дор төр буй. Төрийн дээр татвар буй гэдэг билүү Үүнийг татварын албанй дарганцарууд сайн ойлгож л дээ Гэхдээ торгууль, төлбөр нэрээр татварыг сайн хурааж чадвал тэр мөнгө улсын санд оролгүй та нөхдийн хармаанд орох д ёстой гэсэн санааг гэж хэн гэгч хүн тэдний толгойд суулгасан юм бол ? Татвар төлөгч бидний мөнгөөр ингэж өөрсдийгөө баяжуулсан нөхдөөс мөнгөө бүрэн бүтнээр нь хураан авч, татварын орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх гэрээг санаачилж хэрэгжүүлсэн нөхөрт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Юу вэ арaй хэтэрнээ, aжил хийлгүй шaлгaлт хийсэн болчихоод ингэж дaвaрч болох уу нөхөд өө, Буцaaж aвaх хэрэгтэй, тэр бaйхгүй бaйгaa цэцэрлэг сургуулиa бaръяa. Хaрин энэ дээр чинь л aрд түмэн тэмцэе. Дэндүү дээ дэндүү юмaa... Хүний хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр ингэж тоглодог вий.
Hen olgoson. Shunalin tulamnuud udahgui aajim aajmaar ta nar ig tenger shiitgene.
zugeer l tatvarain gaarin neg hurgan dargin avgai grand-d heden terbumin talbaitai zaisand heden terbumin house-tai oilgomjtoi shu dee humsug shiveed tegj mungu tsugluulahgui shu deel.
gertee gants or der urdaas chirchseer neg yum avchirahad l gaali, tatvariinhan baahan mungu daramtalj avdag getel ednii halaasand ordog baijee
Би төрийн байгууллагад ажилдаг ажилаа сайн хийдэг сүүлийн 5 жил сайн ажилласан гээд магтуулдаг гэхдээ ямарч мөнгөн урамшуулал байдагагүй. Энэ хүмүүс ажилаа хийсний төлөө хэдэн зуун саяаар шагнуулж байгаа нь арай хэтэрнэ ээ. яаралтай өөрчлөлт оруулаад шагнаад байгаа мөнгөөрөө сургууль цэцэрлэгээ барь л даа
Zaaval; butsaaj toluuleerei.
arai l davartsan yumaa. butsaan nuhun toluuleed bugdiig ni shorond hiivel taarna. ter ih mongiig tooh ch ugui huleej avdag yamar yos zyu ve. gaihaad hanahgui yum daa. yaj iigeed tatvariin heltsiin darga bolmoor ch yumuu. ene asuudliig manaihan ch shiidej chadahgui tegeed nuguu heden avilgachid ni tsever uldeed yavah bh daa. amid yavah itgel aldarchee. hairan mungu.
өө бүгдийг нь нөхөн төлүүлэхийг шаардаж байна энэ бол ард түмний мөнгө ядарсан ард түмнийхээ хоолыг булааж иддэг муусайн тамын тогоонд орж буцлах нөхдүүд МӨНГИЙГНЬ ТӨЛҮҮЛЬЕЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
Бид хэнд, юуны төлөө татвар төлдөг юм бэ? Би цаашид татвар төлөхөөс татгалзаж байна, хугацаа хоцорсон гм шалтагаар торгууль тавьж мөнгөө өсгөөд өөрсдөө хувааж авдаг байсан байна ш дээ, энэ арай дэндэж байна, буцааж суутгах хэрэгтэй, албан тушаалын хаялагаа зогсооё.
X_X
эрх мэдэл бүхий дарга нар нь хагартлаа идээд л ард түмэн нь хоосорч ядуураад л ....... энэ монголын төр юу болоод байна. УИХ гишүүд нь бүгд авилгачид.............
ene unen bol tatvar tologch bid uneheer gomdoj bn shuu. barag tatvar tolood heregguin bishuu
Buh tatbariin heltesuudig shalgaach ATG ajilaa hiih bhaa
энэ арай дэндэнэээ татварынхан угаасаа их бага авилга авдыштаа
Oo za algagiin bn ajlaa xiij tsalin avaad bas geer n