Ардчилсан намыханд ард иргэд биш албан тушаал чухал

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Монгол Улс Ерөнхий сайд, Засгийн газаргүй долоо хонолоо. Учир нь Засгийн газрыг бүрдүүлэх ёстой Ардчилсан нам арван таван толгойтой мангас шиг толгой бүр нь өөр өөр зүйл ярьж, ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй гацчихаад байна. УИХ дахь АН-ын бүлэг уржигдар хуралдан 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээ зарласан. Бүлгийн гишүүд “бүлэг фракц гэлгүй, эх орноо бодсон шийдвэр гаргалаа. АН нэгдэж чадна гэдгийг ч батлалаа. Сайхан байна” хэмээн жиргэж байсан боловч хэдхэн минутын дараа АН-ын Хяналтын хороо тус шийдвэрийг нь хүчингүй хэмээн мэдэгдэж ҮЗХ-ын тогтоолыг зассан гэх баримтыг ч дэлгээд амжсан юм. Энэ байдлаараа дараагийн Ерөнхий сайд томилогдож, Засгийн газраа байгуулж, яамдын сайдаа томилж ажлаа хийх гэсээр байтал бидний амьдрал элгээрээ мөлхөх нь.  

Монголын ард түмэн ардчилагчдад гурван удаа итгэл хүлээлгэж, засгийн эрхэнд гаргасан. Тэр бүрт нь АН төрөөрөө тоглож, хамгийн богино хугацаанд, олон Засгийн газар сольдог нь жишиг болох нь ээ. АН-ынхны энэ зуршилаас харахад тэдэнд ард түмний амьдрал биш, албан тушаал л чухал аж.

АН-ынхны сандал суудал, эрх мэдлээ булаацалдах энэ байдлаар Р.Амаржаргалыг ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэн Ерөнхий сайдын суудалд суулгах нь бас л эргэлзээтэй боллоо. АН дотроо арсалдахын хэрээр ард түмний амьдрал хаягдаж байна. Хуулиар улсын төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд батлах ёстой байдаг. Ирэх оныхоо төсвийг батлаагүй, улс орны эдийн засгийн байдал хүнд, ноён ногоон өндрөө авч, ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтож байгаа энэ үед Засгийн газаргүй, Ерөнхий сайдгүй болсон улс манайхаас өөр байхгүй. УИХ-аас  аравдугаар  сарын 15-нд шийдвэр гаргаж долоон яамны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шинээр сайд нарыг томилоогүй нь Засгийн газрын дөрвөн яамыг толгойгүй болгоод сар болж байна. Мөн Сангийн сайд Ч.Улааныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингээд Монгол Улс Сангийн сайд үгүй ирэх оныхоо төсвийг батлах гэж байна.

Засгийн газраа дотроосоо унагасан АН-ыханд хурдан хугацаанд дараагийн Ерөнхий сайдыг томилж, Засгийн газраа бүрдүүлэх нь хамгийн чухал байх ёстой. Гэтэл АН-ыханд өөрсдийнх нь зөөлөн суудал, томхон бялуу хүртэх нь чухал болохоос ард түмний амьдрал элгээрээ мөлхөх нь падлийгүй гэдийг дахин дахин баталсаар. АН 1996-2000 онд засаг барьж байх хугацаандаа дөрвөн Засгийн газар сольж, өөрсдөө Засгийн газраа унагаж байсан гашуун түүхтэй. Өнөөдрийн АН олон үзэл бодолтой олон бүлэглэл, фракцуудын нийлбэр. Фракц гэдэг бол нам дотрох жижиг намууд. Нам дотроо олон жижиг намтай болохоор АН үлгэрт гардаг 15 толгойтой мангас шиг болоод байна. Олон толгойгоо цавчдагсан уу, үгэндээ оруулж нэг зүг рүү харуулдсан уу, ямар ч байсан хурдан хугацаанд Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа бүрдүүлж, яамдуудаа ажилд нь оруулах хэрэгтэй байна. АН ард түмэн, улс орноо боддоггүй юмаа гэхэд 2016 оны сонгуулийн үр дүнг бодоод хурдан хугацаанд Ерөнхий сайдаа томилон, Засгийн газраа байгуулж засаг төрөө эзэнтэй болгон, хэвийн үйл ажиллагаанд нь оруулна гэж найдаж суухаас.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shvvmjlegch(182.215.28.153) 2014 оны 11 сарын 15

2016 ond songuul ogno gj yost gonijdoo...

0  |  0
zochin(103.229.120.203) 2014 оны 11 сарын 14

Odoo l todorno doo. Ard tumenee bodvol Amarjargal gisnuuniig l songomoor um daa.

0  |  0
0(103.10.23.30) 2014 оны 11 сарын 14

=D>

0  |  0
Za 2 xonog Amarjarga(124.158.124.156) 2014 оны 11 сарын 14

Za 2 xonog Amarjargal PM bolno gexeer ni gaixax gashuudax zeregtseed nileen ajiglalaa. Jurmiin olon gishuud maani ene xuniig tanij bgaa bas medxiin deedeer medne. Shine ueiin zaluuchuud medexgui bx ni argagui gomdox geshix gadaad ornoor zugaalaxaas eer shuumjlel daguulax neg zuil xiigeegui jinhen bertegchiniig. Ene xun songuuli bolxod ch namdaa busad ner devshigchiddee buur irgeded xeregtei zuil xiij bgaagui. Toirgiinx ni irged zaxaasaa avaad xeldeg meddeg. 1999 ond MAXN nii demjlegtei PM bolj ardchilsan xuchnuud bugd gudmand garch bsan. Enkhbold ene 2 MAXN tai (MAN) negdej teriin emchiig xulg

0  |  0
mahu(180.149.78.26) 2014 оны 11 сарын 14

Яаралтай засгийн газраа бурдуулмээр байна. Та нарын хариуцлаггуй байдлаас болж ард тумэн хохирох ёсгуй.

0  |  0
зочин(183.177.98.222) 2014 оны 11 сарын 14

Яг оноод нэрлэсэн гарчигтай үнэн зүйл бичсэн байна.

0  |  0
зочин(183.177.98.222) 2014 оны 11 сарын 14

Яг оноод нэрлэсэн гарчигтай үнэн зүйл бичсэн байна.

0  |  0
zochin(150.129.143.81) 2014 оны 11 сарын 14

ene archilsan nam butehguige bi ulsuj uhlee hurdan songuul boloosoi

0  |  0
зочин(202.179.27.182) 2014 оны 11 сарын 14

Муу нэрт МАН хамаагүй дээр ажиллаж байсан юм байна ш дээ, одоо харьцуулахад, АН бол бүтэхгүй юм байна, АН нэгдмэл улс төрийн хүчин болж улс орныг удирдах болоогүй юм байна, 16 онд сонгохгүй,

0  |  0
zocin 64(202.179.20.143) 2014 оны 11 сарын 14

er ni ene uls orond ter ene nam heregguieeter Altanhuygiig gadaad dotoodgui ard irged uzen yadaj bna

0  |  0
MONGOL(202.179.10.74) 2014 оны 11 сарын 14

ARDCHILSAN NAM BYLUU HURTEH ENE TER GESEN BALAI YUMAA ORHIOD ULS ORON ARD TUMNE BODOOD AMARJARGALIIGAA NEG 2 JIL AJILIIN HIILGEED NEG UZEESEI ENIIGL ARD TUMEN HUSCH BN DARAA SONGOGDOH ARAA BODOH HEREGTEI TUUNEES BISH NEG ALTANHUYGIIG NOGOO ALTANHUYGAAR SOLIHIIG BID HUSEHGUI BN

0  |  0
Зочин(182.160.2.128) 2014 оны 11 сарын 14

ан- ыг ч ард олон дүгнэчихээд байгаа. ман- ч м энхболд тэргүүтэй газрын наймаачид хотыг балгас болтол баяжсан луйварчидаа солихгүй бол цаашаа явахгүй.

0  |  0
Top