Ц.Нямдорж: Би Н.Энхбаярыг олон удаа хамгаалж байсан хүн шүү дээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оролцлоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар болон бусад улс төрийн сонирхолтой яриа өрнүүлсний заримаас нь хүргэж байна.

- Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр таныг тагнуулын асуудлаар битгий шалгуулаач гээд цийлэгнээд орж ирж байсан гэх?

- Н.Энхбаяр бид хоёрт сайхан үерхэж, ойлголцож ажиллаж байсан үе бий. Төрийн эрх ашгийн үүднээс хар хөшиг татагдсан үе байдаг. Сүүлд энэ хүн надад гомдоод салдаггүй болчихсон үед бид нар явж байна. Н.Энхбаярыг баривчилж байх үед намайг алгаа ташаад баярлаад сууж байсан гэж бодож байна уу? Энэ хүнд эхнэр үр хүүхдээ, эцэг эхээ амар байлгах ухаан төрдөггүй юм байх даа гэж сэтгэл сэмширч байсан юм шүү дээ. Энэ яригдаад байгаа тагнуулын ажил чинь 1997 онд О.Дашбалбар, С.Зориг, Одонбаатар бид дөрөв тагнуулын газарт шалгалтт хийсэн тухай юм. 1997 онд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй хэд хэдэн хүнийг тагнасан үйл ажиллагаа явуулсан. Тэрийг шалгах ажлын хэсэгт бид орсон байлаа. О.Дашбалбарыг нэг хавтастай материалаар дарамтлаад, намайг Н.Энхбаярын яриад байгаа зүйлээр дарамтлах гэж оролдсон. Ороход сүртэй. Шатны доор давхар болгонд автомат буу барисан цэрэг зогссон байсан. О.Дашбалбар Сэнгээ гэдэг хүний өрөөнд ороход сефийг нь ухахад хавтастай хэрэг гаргаж ирсэн. Шалгалт дууссаны дараа хууль бусаар тагнасан гэдгийг нь бид нар тогтоосон л доо. “Чи өөрийнхөө хийж байсан ажлын талаар юм ярих гэж байгаа бол очдог газраа очиж яриад гаргаад тавиарай чи” гээд өнгөрсөн. Энэ тагнуулын асуудал сөхөгдөөд, улсын нууц задалсан гэж намайг онц хүнд хэрэгт гүтгэсэн гэж генерал баатар олон жилийн ял эдлээд гарсан шүү дээ, шүүхийн шийдвэрээр. 2000 онд намайг сайд болохын өмнө намайг сайд болгохгүйн тулд бүх арга хэмжээг авсны нэг нь энэ.  Тэр материалыг эхэлж Бүгд найрамдах намынханд өгөөд Рэгзэн генералд өгсөн. Тэгэхэд нь “Наадах чинь болохгүй, тагнуулынхан өөрсдөө хийсэн ажил байна” гээд буцаасан байсан. Тэгэхээр нь М.Энхсайханд очсон. Тэр бол С.Бямбасүрэнгийн шийдвэрээр, Амарсанаагийн тушаалаар  миний гадаадад, Хятадад явсан томилолт л байхгүй юу. Ингэж л  тагнуулч болгох гэж  оролдсон. Хамгийн сүүлд надтай хамт явсан орчуулагчийг нэг генералын гэрт аваачаад хоёр генерал хоёр талд нь суучихаад хагас хуудас юм бичүүлсэн. Тэрийгээ найман хуудас болгож өргөтгөөд, дотор нь “Ц.Нямдорж архи ууж байгаад бөөлжиж хэвтсэн” гэдэг үг оруулсан байдаг юм.  Түүгээрээ алах шахсан шүү дээ, намайг.

 Цийлэгнүүлж уйлдаг гэдэг чинь худлаа. Би чинь хүний өмнө нулимс цийлэгнэдэггүй хүн. Цийлэгнэж орсон нэг тохиолдол байдаг юм. 1999 оны 12-р сарын 24-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлаад хэвлэлийн бага хурал хийх гээд явж байтал утас дуугарсан. Утсаа автал "Ээж чинь бурхан болчихлоо” гэсэн. Би буцаж гүйгээд Н.Энхбаяр дээр ёстой цийлэгнээд орсон доо. Тэрийг л энэ андуураад байх шиг байна. Сүүлд юмыг барин тавин андуурч ярьчихдаг болсон байна лээ. Өөрөөр хэлбэл, зурагдсан пянз юм даа. Одоо энийг яриад яах вэ? Хэрэв үнэхээр тагнуул байсан бол 25 жилийн ялтай хэрэг. Би тэр үед “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан. Нэг бол би шоронд сууна, нэг бол улсын нууц задалсан гэж намайг гүтгэсэн хүн шоронд сууна. Харж л байгаарай та нар гэсэн. Баатар шоронд суугаад, Л.Гүндалай, М.Энхсайхан хоёр мултарч үлдэнэ дээ гэж би ярьж байлаа. Яг түүгээр л болсон.

- Тэр үед Ерөнхий сайд хэн байсан бэ?

- М.Энхсайхан байсан. Тэрний дараа С.Зориг ёс бусаар алагдаад. О.Дашбалбар бурхан болоод, би тэр тагнуулын асуудлыг танилцуулж байгаад АН-ын бүлэг дээр үхэх шахсан шүү дээ. Зүгээр л юм яриад байж байтал банз модоор цохиж байгаа юм шиг тас хийгээд явчихсан. Тэгээд гайгүй болоод дахиад ярих гэсэн чинь дахиад тас буугаад явчихсан. АН-ын хурал дээрр 50 хүн урдаас харада суучихсан. Да.Ганболд гүйж гарч онгоцонд өгдөг жижиг шилтэй архи өгөхөөр нь уутал гараад бөөлжсөн. Түргэн, эмнэлэг дуудаж бөөн юм болсон доо.

-Тэр үед таныг хордуулсан гэсэн яриа гарсан байх аа?

-Тийм. Болсон юм нь тэр. Би тэрнээс нэг их сэжиглээгүй. Харин Балбар тэрнээс амьсгал хураатлаа сэжиглэж байгаад бурхан болсон. Би тэр үед нууцийн дэвтрээ Балбарт хадгалж бай гэж өгөөд эмнэлэг явсан даа. Эцсийн дүндээ намайг тагнуул болгох гэж оролдсон нь 1998 оны юмыг илрүүлсэнтэй холбоотой тусгайлан миний эсрэг авсан арга хэмжээ.

-Тэр үед тусгай албад тэгж ажиллах хэмжээнд байсан уу? ТЕГ Ерөнхий сайдын мэдэлд байсан биз дээ? Тэгэхээр М.Энхсайхан шууд холбоотой юу?

-М.Энхсайханы удирдлагагүйгээр хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр үед С.Зориг бид хэд М.Энхсайханы өрөөнд орсон. Чи хэрэв чагнасан бол огцорно, чагнаагүй бол би огцорно гэж С.Зориг муудалцаж байсан юм. Энийг л дахин дахин яриад байх юм. Зайлуул өөр ярих юм олдохгүй байгаа юм байлгүй.

-Н.Энхбаяр та хоёрын муудалцах болсон шалтгаан юу вэ?

-Би УИХ-ын дарга байхдаа УИХ-ыг УИХ шиг л байлгах гэж оролсон хүн. Энэ Ерөнхийлөгч гэдэг хүн ард түмнээс сонгогдсон ч Английн эзэн хаан, Германы Ерөнхийлөгч маягийн эрхтэй. Гэтэл П.Очирбатаас бусад манай Ерөнхийлөгч нар дандаа Путин шиг байх гэж оролдсон. Путин бол хуулийн дагуу Орост засагладаг. Тэрнийх нь эсрэг би УИХ дээр зогсчихдог юм байгаа биз дээ. Тэгэхээр хүний дургүй хүргэдэг юм байгаа биз.  Дээр нь Монголбанкны Ерөнхийлөгчийг солих ажил дээр би тас зөрсөн хүн. Төрийн гараас Монгол банкыг салгаж авч байсан. Батсүхийг та нар унагаж чадахгүй ээ, унагавал би дахиад өөр хүн томилно.  Тэрний дараа та нар миний талаар дуртай болгоноо хий, гомдохгүй гэж хэлээд гарсан.

-Монголбанкын Батсүх өөрийн хүсэлтээр огцорч байсан. Гэхдээ би тэр хүнээс ярилцлага авахад цаг нь болохоор бүгдийг ярина гээд асуултаас мултарч байсан. Тэр юу байсан бэ?

-Дарамтлаад байсан юм. Банкны ажлыг Засгийн газар хийдэг болчихсон. Тал талаас нь дайрч доромжлоод элдэвтэй юм болсон шүү дээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа намайг дуудсан. Батсүх, С.Баярцогт, Н.Алтанхуяг нар сууж байсан. Н.Энхбаяр зөрөөд гарч байна. Банкны асуудал ярьж байв. Би “Та нар арилжааны банкны асуудлыг төрийн тэргүүний өрөөнд ярьдаг юм ямар учиртай юм бэ. Дахиж ийм асуудлаар намайг битгий дуудаарай” гэж хэлээд гарсан. Тэрнээс болоод Батсүх хатуужилгүй, зөөлөн хүн болохоор цөхрөөд явсан байхгүй юу.

-“Гандирс” хотхон байгуулна гэдэг нэрээр 250 сая долларыг Монголбанкнаас гаргасан билүү?

-Тэр чинь 250 сая долларын залилан байсан. Тэрийг чинь би цээжээрээ хаачихсан хүн шүү дээ. 250 саяын өрийн бичиг хийгээд 55 саяыг гаргачихсан. Батсүхийг ажил авч байх үед тэрийг хэн ч мэдээгүй байсан. 55 сая долларын баталгаа гуравдагч этгээдэд шилжсэн тохиолдолд эрсдэл үүсэх юм бол шууд улс хариуцахаар гэрээ хийчихсэн. Тэгээд Сангийн сайд байсан Баярсайхан над руу ийм юм болжээ гээд ярьсан. Би гайхаад “Битгий худлаа яриад бай. Ийм балай юм гэж хаашаа харсан юм байдаг юм” гэсэн. Гэтэл “Миний өрөөнд 55 сая долларын өрийн бичиг барьсан хүн зогсож байна” гэлээ. Тэгээд би Батсүхээр 16 хоног хайлгаж байж тэр гэрээг нь олсон. 200 саяыг нь шууд хүчингүй болгуулаад, дахиад 20 сая долларыг хүчингүй болгуулаад, УИХ-ын даргаас мултлуулахдаа 30 сая доллар Женевийн шүүхдээр очсон шүү. Энийг хөөцөлдөөрэй, төрөөс нууж болохгүй. Монголын өр болно шүү гэдгийг Д.Лүндээжанцан, Д.Ганхуяг нарт хэлээд явж байсан.

- Монголбанкны О.Чулуунбатыг их олон жил шалгасан. Та шалгах эх суурийг нь тавьсан юм уу. Н.Энхбаяр өөрөө шалгуулж эхэлсэн юм уу?

- Гандирсыг бол тэр 250 сая долларын асуудлаар шалгуулсан. Тэрнээс өмнө “Транс” банкинд 10 саяыг алдсан гээд 2003 оны асуудал байдаг. Залилангийн асуудлыг бол 10 тэрбум доллараар л ярина шүү дээ. Монголыг хөгжүүлэхийн тулд 10 тэрбум долларыг босгоно. АНУ-д ч 60 тэрбумыг босгоно гээд ярьдаг байхгүй юу. Ардын жүжигчин Зангад гуай хүртэл 10 тэрбум  долларын баримт барьчихсан энийг дэмжээд өгөөч гээд гүйж байсан. Цаана нь дандаа залилан байдаг байхгүй юу. Хамгийн сүүлд Монголд орж ирсэн залилангийн этгээдүүд Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулна гэж нэг хэсэг явсан. Солонгосын Инчёны нисэх буудлыг барина гэж тендер авчихаад зугтаачихсан. Тэр бол луйварчид Монголын төрийн саалтуурыг хөөрхөн ашиглаж байна шүү дээ.

- Н.Энхбаярыг баривчлах тэр орой та мэдээгүй гэж яриад байдаг. Гэртээ зурагтгүй гэж хүртэл онигоонд орсон байсан?

- Би зориуд тэгж хэлсэн. Би мэдэлгүй дээ. АТГ-ынхан өөрсдөө барьж авна гэж тооцоод ажиллагаа эхлүүлсэн. ТЕГ-ын тэр үеийн удирдага цааш нь мэдэгдээд буутай хүч нэмж өгсөн. Тэгээд Н.Энхбаярын гэрийн гадаа буудалцаан болсон байхгүй юу. Хамгаалагч хамгаалагчаа буудсан асуудал үүссэн. Тэгээд жижүүр нь Хан-Уулын цагдаа руу ийм буудалцаан болжээ гэж залгаснаар цагдаа нар бужигнаад очсон. Тэр хооронд ч намынхан нь ирсэн. Найман цагийн үед цагдаагийнхан хүч нэмээд надад 8.30 цагийн үед хэлсэн. Би тэр үед Шарга морьтын гүүрний цаана явж байхад Сандаг-Очир утсаар хэлсэн. “Шүүхийн шийдэр гарсан. Миний оролцох ажил биш байна. Хууль ёсны дагуу ажлаа хийгээрэй. Харин хүний хамраас цус гоожих ёсгүй шүү. Үлдсэн нь та нарын гүйцэтгэх үүрэг” гэж хэлээд миний ажил дууссан.

--Та телевизээр харж байсан биз дээ?

- Заримыг нь хараад тэгээд больчихсон. Тэрийг харж яах юм?

-  Танд балмад санагдаагүй юу?

- Тийм юм хийхээс өөр аргагүй байдалд өөрсдөө хүргэсэн.  Бүтэн гурван жил, байшин савны асуудалд аль хэдийнэ эрүү үүчихсэн байсан. С.Баяр, С.Батболд нар Ерөнхий сайд байхад Сэргэлэн гэдэг хүний 460 мянган доллар төлөх ёстой гэх асуудал үүссэн. “Энэ байшингийнхаа учрыг эртхэн шийдэхгүй бол байдал эвгүйтэж мэднэ шүү. Тэр хүнтэйгээ яриарай” гэдгийг хэлсэн. Би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дагаад явж байсан хүн шүү. Гаргаад өгөөч гээд хормойгоо дэвсээд зүүн гурван аймгаар Н.Энхбаярын төлөө явж байсан хүн. Ер нь би Н.Энхбаярыг олон удаа хамгаалсан хүн шүү дээ. Тэр Сэргэлэн 460 мянган долларыг Москвагаас зээлж аваад тэр байшингийн засварт оруулчихсан хүн. Тэгээд мөнгө ч байхгүй, байшин ч байхгүй болсон. Тэгэхээр хүн юмаа нэхнэ биз дээ. Надад хамаагүй байгаа биз. Цагдаа баривчлах ажиллагаа гүйцэтгэсэн болохоор надтай холбож ойлгоод байдаг. Цагдаа бол шүүхийн шийдвэрийг л гүйцэтгэнэ. Би зохион байгуулсан бол АТГ, прокурорыг удирдсан болж таарна. Бүх шүүгчийг удирдсан болж таарна.  Надад тийм бололцоо байхгүй. Н.Энхбаярыг шийтгэдэг үед Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг сольчихсон. АТГ-ын дарга нарыг би мэдэхгүй, ийм үе. Хууль зүйн яамны ямар ч оролцоогүйгээр баривчилсан. Бямбадорж нэг удаа энэ хэргийг хаалгах гэж над дээр ирсэн. “Би яахаараа хаадаг юм? Хууль зүйн  сайд ямар ч эрх мэдэлгүй гэдгийг мэднэ биз дээ? Сайн өмгөөлөгч ав гэж хэлээрэй, тэр хүндээ. Наадах чинь хэцүү шүү, өөрөө дуудахад нь ирэхгүй байгаа шүү" гэсэн. Тэгээд л маргаашнаас нь над руу дайраад эхэлсэн учраас дараагийнх нь шалгах ёстой газар руу нь шилжүүлсэн юм шүү дээ.

-Өлсгөлөн зарлахад хүчээр хооллохоор оролдсон, маш их дарамталсан гэдгийг өөрөө ярьдаг?

-Тэрийг би сайн мэдэхгүй ээ. Тийм өлсгөлөн зарлахад хуулийн сайдад хэлдэггүй юм. Хажууд нь хамгаалагч нь байсан. Хоёрдугаар эмнэлгээс Тунгалаг гэдэг эмч сувилагчтайгаа байсан. Элдэв юм болж магадгүй гээд гадны ямар ч эмчийг Төв аймагт байхад нь оруулаагүй.

-Таныг "би олон хүнийг шоронд хийсэн. Намайг төрийн хамгаалалтанд аваад УИХ-ын дарга болго" гэж гуйсаар байгаад УИХ-ын дарга болсон гэдэг?

- Гуйх нь хаашаа юм. Би саналаа хэлсэн. Энэ ажлыг чинь би хийгээд үзмээр байна гэж. Би Н.Энхбаяраас дутахааргүй намын төлөө явсан хүн. Бараг илүү гарна. Н.Энхбаяр 1996 оны сонгуульд орохгүй гээд гадаадад сурахаар явах гэж байхад би цөөнхийн бүлгийн орлогч байлаа. Н.Энхбаярыг олон удаа намаас арчих гэж оролдсон. Би гурав, дөрвөн удаа цээжээрээ хааж байсан. Гэхдээ би яршиг гэж бодоод дуугардаггүй. Сүүлд нь тэнгэрээс нэг хүн бууж ирээд бүх хүнд албан тушаал хуваарилчихсан юм шиг ярьдаг. Нэг хүн бүх албан тушаалыг зэрэг хаших гээгүй л юм бол өөр хэн нэгнийг тавьж таарна биз дээ. Н.Энхбаярыг 1997 онд намын Удирдах Зөвлөлөөс хасч байсан. Тэгэхэд эхэлж Бямбадорж үг хэлээд, дараа нь би босч үг хэлээд заалны уур амьсгалыг эргүүлж Н.Энхбаярыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгож байсан. Гэх мэтээр яривал олон юм бий. Үүнийгээ мартчихсан юм байлгүй дээ, зайлуул.

Н.Энхбаяр бид хоёрын үерхэл М.Энхсайхан Н.Энхбаяраас салахаа больсон үед дууссан. Би "М.Энхсайхантайгаа түмэн жил, удаа жаргаарай" гээд гарсан. Н.Энхбаяр шийтгүүлсний дараа М.Энхсайхан “Шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж бодоогүй” гэж хэлж байгаа юм. Нэг өдөр тэврэлдэж, нэг өдөр дайсан болж байдаг энэ урвамтгай байдлыг би хүнийхээ хувьд ойлгодоггүй. Тэрийг үзэн яддаг. Авлигалын загалмайлсан эцэг гэдэг нэрийг М.Энхсайхан Н.Энхбаярт бэлэглэсэн юм шүү дээ. Би бол ил гараад зодолдчихдог хөдөөний хүн. Үүгээрээ л дуусна. МАХН хүчтэй байх үед хамаг өрмийг нь хувааж идсэн хүмүүс энэ намыг хоёр хуваахад би алгаа ташаад сууж чадахгүй. Би тийм хүмүүсийг үзэн ядахын дээдээр үзэн яддаг.

- Н.Энхбаярыг танай намынхан өөрсдөө л барьж идсэн. У.Хүрэлсүхээс эхлээд..? Аргагүй эрхэнд намаасаа гарсан? Су.Батболд, М.Энхболд бүгдээрээ л дээлийнх нь хормойг өргөөд явж байсан хүмүүс...

-Сүртэй юм байхгүй. Тэр нэрээ сольсон намын Их хурлаас хагарал эхэлсэн. Н.Энхбаярыг тусдаа нам байгуулна гэж хэний санаанд ордог юм? Н.Энхбаяр өөрөө бүх хүн рүү дайрсан. Хэрэв МАХН нэрээ МАН болгож өөрчлөөгүй бол Н.Энхбаяр МАН гэдэг нэртэй өөр нам байгуулаад л тусдаа гарах байсан. Бага хурал эхлэхэд Зоригтыг нэр дэвшүүлэхэд би дургүй байсан. Н.Энхбаяр нэр дэвших бодолтой байгаа гэсэн. Тийм бол Бага хуралд оруулчихад яадаг юм гээд Удирдах Зөвлөлийн түвшинд ярьсан. Хэрэв Н.Энхбаяр орохгүй гэж байгаа бол индэр дээр гаргаад, үгийг нь сонсоод ажлаа дуусгаарай гэсэн. Тэгсэн Н.Энхбаяр заал руу ороогүй наагуур нь хэрүүл болоод явсан байсан. Тэр үед юу намаг хөтлөөд явсаныг мэдэхгүй. Тэнд би байсан бол юу ч болох байсан юм гэж өөртөө бруу өгөх юм гардаг. Н.Энхбаяр өөрөө нэр дэвшинэ гэж хэлсэн бол би дэмжээд зүтгүүлэх байсан. Энэ тухай Н.Энхбаяр надтай яриагүй. Улс төрд унах босох юм зөндөө байдаг л даа. Насан туршдаа өс санаад явна гэж байхгүй. Өөрөө Ц.Элбэгдоржийг хятадын тагнуул гэсэн нэвтрүүлэг хийгээд унасан. Намынхан бол бүгд л хөрөнгө босгоод эрвийх, дэрвийхээрээ зүтгэсэн.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(171.99.138.244) 2014 оны 11 сарын 26

unen yum yarisan.Enkhbayaraas bolgoomjil humuusee. Enkhbayar yu ch gej jujiglej chadah hun shuu. Nyamdorj shig humuus tord heregtei Amjilt.

0  |  0
Баяд(27.123.214.116) 2014 оны 11 сарын 23

Халх л гэнэ хэн вэ дөрвөд баядыг ялгахгй урагшгүй урвагчид бага ястангууд бж монгол оршин тогтож бна Нямдорж шудрага үгүй ч бай монголоор дүүрэн боржгонуудаас. Л илүү

0  |  0
Зочин(150.129.140.235) 2014 оны 11 сарын 21

Хэлэх ч муу юм олдохгуй Байна. Энхбаяраас болон Монголын ард тумнээс ухамсраараа уучлалт гуйх хэрэгтэй. Ич ич ич!!!

0  |  0
hhhhh(112.72.11.122) 2014 оны 11 сарын 21

yargalj yargalchihaad odoo bolohoor umuurch bsan gne .hutcaarai.hoshnogor chini hool chihne shvv.

0  |  0
mongol(112.72.11.122) 2014 оны 11 сарын 21

Aimaar hun baina.jinhene araas n hutga shaadag hun bn.barij horichood tegeed ehner huuhdee taivan bailgah uhaan ene hund baisangui yu...gesen chin yu gesen ug ve..

0  |  0
mongol(112.72.11.122) 2014 оны 11 сарын 21

Aimaar hun baina.jinhene araas n hutga shaadag hun bn.barij horichood tegeed ehner huuhdee taivan bailgah uhaan ene hund baisangui yu...gesen chin yu gesen ug ve..

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 21

Нямдорж маш зальтай өөртөө юу ч хүргэхгүй байгаагий нь харал даа Маш цэвэрхэн хийдэг юм байна Энхбаяр бол хажууд нь маш энгийн зөөлөн хүн харагдлаа Гэхдээ Энхсайхан муухай юм хийдэг л хүн байна Үгнээс үг олдог л байхгүй юу Дараагийн сонгуульд Энхбаяр нэрээ дэвшүүлвэл монголын ард түмэн түүнийг дэмжих нь тодорхой болж байна Одоо л үзүүр нь гарч ирлээ дээ Мөнхбаясгалан ээдрээгий нь тайлж чадах чадварлаг сэтгүүлч байна Ингэх л ёстой байсан Зөвхөн гогцоогий нь оллоо Цааш нь зоригтой явна шүү

0  |  0
irgen(112.72.11.105) 2014 оны 11 сарын 20

nyamdorjiin uuriinhni hoshnogond hool chiheh heregtei.

0  |  0
zochin(203.194.113.226) 2014 оны 11 сарын 20

Nymdorj bol Enhbayt bol arai jijigdenee.....yg uneniig helehed ene Enhbayr gej hun odoogiin ene uls torchdoos huruu iluu uls torch.....

0  |  0
нараа(103.229.123.220) 2014 оны 11 сарын 20

Өөрийгөө хэт дөвийлгөж сагсуурав Баабарыг их магтав

0  |  0
Nyamdorjiin huu(150.129.143.7) 2014 оны 11 сарын 20

Yariltslagii ni haraad neg l zuil oilgoson. Ene durvud bol Enhbayariin haana ni hurehgui durvud bna gej. Enhbayar niit yarianiihaaa 40% iig ni hiisen ymaa yarisan. Harin ene durvud bol 100% ni hov jiv. Uneheer avah ym bhgui. Tiimees ene durvudiig uunees hoish tuunees tsaash uzen yadaj bna

0  |  0
ман(112.72.13.192) 2014 оны 11 сарын 20

Нямдорж муу муухай байж болно, муу дөрвөд байж болно, гэхдээ нямдорж зарчимтай эрээ, ямар ч байсан та нар шиг мөнгө эрх мэдлийн төлөө, найз нөхдөө, авгайгаа зарж үрэхгүй

0  |  0
хамгаалагч(112.72.13.192) 2014 оны 11 сарын 20

Нямдорж муу муухай байж болно, муу дөрвөд байж болно, гэхдээ нямдож зарчитай эрээ, ямар ч байсан та нар шиг мөнгө эрх мэдлийн төлөө, найз нөхдөө, авгайгаа зарж үрэхгүй

0  |  0
би монгол хүн(202.21.106.154) 2014 оны 11 сарын 20

жүжигчин гэж нэрлэхээр жүжигчид гомдох байх даа,сургууль төгсөөгүй ч үнэхээр сайн жүжигчин хүн байх шигээ,камер харахаараа онгод нь ордог юм шиг байгаа юм.нэг их хүмүүсийн намтар уншсан нөхөр,Монголын 3 сая орчим хүний бүгдийн анкетыг хэлэх юм биш биз тэгж санагдаад байдаг юм.Хууль зүйн сайд байсан хүний хийдэг байсан ажил юм уу? эсвэл хобби юу? Баянсэлэнгийг УИХ-д гарчихлаа гээд л баахан намтар уншаад байсан,ба Эрдэний, өөр бас хэний ч билээ.цээжлэх ой сайтай юмаа,даанч хэрэгтэй юмаа цээжлэсэнгүй дээ.нөгөө хар дэвтрээр нь дүүрэн хүмүүсийн намтар анкет байдаг байхаа

0  |  0
Irgen(202.179.20.208) 2014 оны 11 сарын 20

Olon yum yarilgui Enhbayaraas uuchlalt gui Nyamdorj oo

0  |  0
Муур багш(124.158.77.8) 2014 оны 11 сарын 20

Нямдоржид итгэлээ юу баг өмссөн луйварчин шүү дээ Тавантолгойд ордтой Чойжилсүрэн энэ хоёрын 100 гаруй машин явдаг худлаа юу хэлээч

0  |  0
chi bol hudalch(202.179.29.134) 2014 оны 11 сарын 20

Ehendee shudraga hun gej uneldeg bailaa. hiisen zuiluudiig ni sonsood, humuustei harizdag baidliig ni sonsood aimshigtai hun yum gej dugnelee

0  |  0
Irgen(182.160.3.222) 2014 оны 11 сарын 20

Ene dorvod ooriinh ni bulhai ilchlegdene gehees shees ni hurch bna daa.orovdoltei zandalch

0  |  0
zochin(219.250.223.247) 2014 оны 11 сарын 20

enhbayaraas aij bna daa enhbayar gedeg huniig dahij mgliin eronhiilogch bolgomoor bna

0  |  0
irgen(112.72.11.104) 2014 оны 11 сарын 20

yarisnaasaa ergej butcaad chini yarig bgaad yamarch vnemshil alga muu judaggvi hulgaichaa.

0  |  0
vnen(150.129.142.148) 2014 оны 11 сарын 20

shaa muu nohoi mine dandaa vhsen hvnii ner barsan bna zailuul mundag multrah argtai uyma

0  |  0
zochin(182.160.3.212) 2014 оны 11 сарын 20

NUUR N ULAIGHAAD L NAS BARSAN HUMUUSIIN NER BARIAD ENE DURVUD YOSTOI ONIGOOTOI L YUM YARIJ YAMAR HUN GEDGEE HARUULSAN DAA.

0  |  0
Top