Ч.Сайханбилэгийн гаргасан таван муу шийдвэр

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 08

“Шийдэл”-ийн Засгийн газрын тэргүүний  таван сайн шийдвэрийг манай сайт онцолсон.  Тэгвэл түүний  гаргасан таван тааруухан шийдвэрийн  талаар  үргэлжлүүлэн хүргэж байна.

Нэг.Н.Алтанхуягийн 13 болж цөөрүүлсэн яамдыг тоог 15 болгон нэмэгдүүлж тэлэх бодлого явуулсан. Мөн  өмнөх Засгийн үед 16 болгож цөөрүүлсэн сайд нарын тоог 19 болгон нэмэгдүүлж, албан тушаал үйлдвэрлэсэнЯам бол мөсөн уулын орой, тиймээс төсвийн хэмнэлт Засгийн газрын бүтэц дээр болохгүй хэмээн УИХ-ын нэгдсэн хуралдаан  дээр ил цагаан мэдэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын сайд гэсэн яамгүй орон тоог бий болгов. Гэвч сайдын энэ суудлыг дагалдаж бас нэг ажлын аппарат байгуулах нь бараг тодорхой зүйл. Энэ бүхнээс харвал Засгийн газрын гишүүд лав бүсээ чангалахгүй юм байнаГэсэн хэрнээ цомхотгол, хэмнэлтийг доош нь хийнэ гэнэ. Өөрөөр хэлбэл агентлаг, газар гэхчлэн. Эндээс харвал  Ч.Сайханбилэг “Би үхэхээс чи үх” гэсэн зарчмаар төсвөө хэмнэж, өөрөө том “малгай” сонирхож байгаа бололтой.

Хоёр: Засгийн газрын бүтцийг оновчтой болгох нэрийн дор Соёл,спорт, аялал жуулчлалын яамыг үгүй болгох санаандаа бараг хүрчихлээ. Гэсэн хэрнээ нэгтгээд байсан хоёр ч /ЗТБХБЯ, УУЭХЯ/ яамыг эргэн салгаж ихэрлүүллээ. Засгийн газрын хэдэн яамдаас хамгийн бага төсөвтэй /1.6 тэрбум/ энэхүү яамыг татан буулгаснаар үндэсний их өв соёл урьдын адил өөр нэг яамны хавсрага болж, өнгөрсөн жил улсад хоёр тэрбум гаруй төгрөгийн орлого оруулсан аялал жуулчлал эргээд эзэнгүйдэж  байна. Спортыг эрүүл мэндийн салбарт шилжүүлснээрээ өмнөхөө яая гэж байгаа энэ яаманд зүгээр л хачир нэмэхээс цаашгүй болж мэдэх юм. “Шийдэл”-ийн Засгийн газар ийн монгол өв соёл, уран бүтээлчдээр “цангаагаа тайлсан”-ыг зөвтгөх аргагүй мэт.

Гурав:Зөвхөн төсвийн хэмнэлтийн хүрээнд  шийдвэрлэсэн гэсэн тодотголтойгоор Тахарын алба, Цөмийн энергийн газар, Хилийн боомтын албыг татан буулгахаар ямар ч тооцоо судалгаагүй саналыг УИХ-д оруулж ирсэн. Тэгээд эхний хэлэлцүүлэг дээр энэ саналаа эргүүлэн татаж намбагүйтэв. Бушуу туулай борвиндоо гэгч энэ болов бололтой.  Ганцхан жилийн өмнө хэрэгтэй гэж батлуулсан хуулиа эргээд ингэж  цуцлуулахаар санал оруулж ирж байгаа нь Монголын хууль тогтоомж ийм тогтворгүй, итгэхэд бэрх эсвэл “бай”-гаа онодоггүй  гэдгийг ард түмэндээ төдийгүй гадаад ертөнцөд  дахин нэг сануулсан таагүй дохио боллоо.

Дөрөв: Улаанбаатарын утаа гэж домог болтлоо яригдаж байгаа сэдэв бий. Жинхэнэ проблем гэвэл энэ л дээ. Утааны асуудлыг өмнө нь Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо  хариуцдаг байсан. Харин шинэ Засгийн газрын хуваарилалтаар агаарын бохирдол эзэнгүйдэж “тэнэмэл” асуудлуудын эгнээнд шилжиж  байна.  Энэ талаархи асуултад Ерөнхий сайд “Агаарын бохирдлыг бүх сайдын хамаарах асуудалд оруулсан” хэмээн хариулж байна билээ. Өөрөөр хэлбэл дунд нь цацаад хаячихсан гэсэн үг.  Улаанбаатарчуудын номер нэг  асуудлыг ийн хариуцах тодорхой эзэнгүй хавтгайд нь хаягласан нь Ерөнхий сайдын муу шийдвэрүүдийн нэг боллоо.

Тав:Засгийн газрын бүтцийн тухай хуулийг УИХ-д оруулж ирэхдээ хуучин Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан Мэргэжлийн хяналтыг Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд авахаар санал оруулж ирсэн. Өөрийнх нь тайбарлаж байгаагаар бол мэргэжлийн хяналтын шинэчлэлийн үр дүнг харах явдал гэж байгаа ч энэ нь олон хүний хардлагыг төрүүлж байж мэднэ. Тэртэй тэргүй Ерөнхий сайдын хамрах хүрээний асуудал олон. Тэр бүгд дээр дахиад нэг агентлаг нэмэгдэхээр наанадаж хүч тарамдах, цалгардах явдал гарах магадлал өснө.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр  “Хийх ажил чинь дандаа хяналт болчихоод байна” хэмээн анхааруулж байсныг эргэн нэг сануулъя. 

П.Булган

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.118) 2014 оны 12 сарын 15

МУ-д төрийн хяналт шалгалт аль 1921 оноос улбаатай ,эрхэм түүхийн багш нараа эсвэл мунхаг би буруу бодов уу,энхтүвшин сайханбилэг 2 чинь хоёулаа түүхийн багш биздээ.Түүхэнд хамгийн муу засаглал болж байх шивдээ

0  |  0
zochin(62.212.99.46) 2014 оны 12 сарын 10

mongol toriin bodlogo alsiin haraa haa yvnaa ??? mongold naad 76 uhna borlonguud ch gsn ahdsan too shuudee 30 aas 40 HUN deed tal n baihad l bolno....

0  |  0
zochin(62.212.99.46) 2014 оны 12 сарын 10

mongolchuud maani hulhdiduulj duusahgui uher nerendee bur dorlogdjee ene huzuugui tarvaga heterhii mergen jaraahaigaar udirduulsan tor zasag oodlohuu...yanadaa ednees oodtei medlegtei humuus baih ym melmii nudnuud n sohorson ymuu...heleh ug ch oldohgui ymdaa...

0  |  0
Gana(166.137.12.135) 2014 оны 12 сарын 09

Огцруулаачээ, ^:)^

0  |  0
Zochin(76.100.17.205) 2014 оны 12 сарын 09

Mash ih setgel uvduj bna.Heleh ug oldohgui um daa

0  |  0
fuck china(103.229.120.1) 2014 оны 12 сарын 08

6-rt: hujaa huu bayartsogtiig darga bolgoh sanaa.

0  |  0
Цохилох зүрх(112.72.13.56) 2014 оны 12 сарын 08

Мэргэжлийн хяналтыг тараана бутраана гээд л чичрээд дайрахын хяналтгүй төр гэж хаана ч байхгүй шүү дээ. Хяналт шалгалтыг зогсоосоноос хойш Монгол Улсын хилээр ямар төрлийн хор нэвтэрч байгаа болдоо Сайханбилэг сайд ямар ч байсан Монгол Улсын төлөө цохилдог зүрхгүй хүн юм

0  |  0
иргүн(202.70.34.234) 2014 оны 12 сарын 08

Загатнасан газар нь маажсан юм шиг сайхан бичсэн байна.

0  |  0
Сэтгэгдэл(202.72.246.106) 2014 оны 12 сарын 08

Ард түмэн шаардлага тавихгүй бол Монгол улс сүйрэхэд бэлэн болжээ :-w

0  |  0
иргэн (103.26.192.146) 2014 оны 12 сарын 08

Таван толгойн ордыг мнэжмэнтийн хувьчлал нэрээр том намын монополиудад өгөх санаагаа зогсоо.......................... чадахгүй бол гэрийн чинь гадаа ..........

0  |  0
Zochin(202.70.46.205) 2014 оны 12 сарын 08

Altanhuyg ni deer bsab gej bi mon ih helsendee oyutolgoin zasgiin gazar butehgui ni ee

0  |  0
Zochin(202.70.46.205) 2014 оны 12 сарын 08

Altanhuyg ni deer bsab gej bi mon ih helsendee oyutolgoin zasgiin gazar butehgui ni ee

0  |  0
монгол хүн(202.21.106.144) 2014 оны 12 сарын 08

сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр болж байна даа, өөрсдөөс эхлэх ёстой байсан юм, сайханбилэгээ 19 сайд 19 орлогч болон дэд энэ тэр гээд хичнээн баагий өндөр цалинтай эрх мэдэлтэй болох гэж байнаа? эднийгээ танах байлаа.эхнээсээ л муу бодлого явуулж байна.зөвхөн танил тал найз нөхдийн хүрээнд албан тушаал хуваарилах, хэн нэгнийгээ гомдоохгүй,ая тал харах ,гомдлыг нь барагдуулж албан тушаал эрх мэдэл олгох л ажилтай ер/сайд болж дээ харамсалтай,явцгүй ээ

0  |  0
zochin (150.129.143.244) 2014 оны 12 сарын 08

turiin bodlogo gej yu ch algaaa.Saihanbilegiig ogtsruulaad ene zasgiig taraah heregtei

0  |  0
zochin(150.129.143.244) 2014 оны 12 сарын 08

Sainan balag zasag tolgoilj chadahgui n todorhoi bainaa.Ene tomilogdoj baigaa zasag bolood,tolgoiloh gej baigaa humuusii n harchih daa.Ard tumnii tuluu yu ch hiihgui n todorhoi bainaa.

0  |  0
Шороотын Цэвээн(202.180.220.68) 2014 оны 12 сарын 08

Нэртэйгээр нь огцруулаач Эсвэл ажлыг нь хийлгэ Үргэлж хов базаж явах юм

0  |  0
boldo(103.10.22.195) 2014 оны 12 сарын 08

suudla oldchoosoido. nuugdaj toglood bnu nvdee booj toglood bnu ter SUUDAL

0  |  0
Өндөрлөгүүдэд(202.179.11.34) 2014 оны 12 сарын 08

Энэ улс оронд бодлого байна уу. Батлагдаад жил ч хүрээгүй хууль, агентлагаа хүчингүй болгож татан буулгах асуудал тавьж байгаа нь нэн хариуцлагагүй алхам юм. Иргэдээ хамгаалдаг хууль сахиулах байгууллага бол Тахарын алба юм. Энэ Монголд шударга ёсыг тогтоох, шүүх эрх мэдлийн дархлааг хамгаалах, хүний эрхийг хамгаалах байгууллага байх нь ямар ч мөнгө төсөв хямралаас чухал баймаар...

0  |  0
zochin(67.140.218.25) 2014 оны 12 сарын 08

C.Bayartsogtiin zuvlumjuur yavaj bgaa ni ene ! :-q

0  |  0
~O) (180.149.93.14) 2014 оны 12 сарын 08

~O)

0  |  0
u(180.149.93.14) 2014 оны 12 сарын 08

nuhuduu medeen dotor heterhii olon shuvuu niseed bainaaa

0  |  0
Mongoliin irgen(49.0.133.96) 2014 оны 12 сарын 08

Ta nar uursduu bysee changalj ideh yrgyi zardlaa bagasgaj yz.Bidnii belhyys tasarlaa.

0  |  0
Top