Р.Бурмаа: “Давхар дээл”-ийн хууль гарвал би хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

"Давхар дээл”-ийг хамгийн их эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа сайд болж, өөрөө “давхар дээл” өмслөө гэх шүүмжлэл их гарч байгаа. Шинэ Засгийн газарт ХАА сайдын алба хаших болсон Р.Бурмаа гишүүнээс салбартаа хэрэгжүүлэх бодлого болон “давхар дээл”-ээ тайлах эсэх талаар тодрууллаа.

- Та өмнө нь “давхар дээл”-тэй сайд байхыг дэмждэггүй байсан. Одоо та өөрөө “давхар дээл”-тэй болчихлоо. Гишүүнийхээ ажлыг өгөх үү?

- Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгааг тодорхой хэмжээнд хязгаарлахын тулд Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ хуулийн төсөл Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь “дан дээл”-тэй буюу гаднаас байх ёстой гэж дэмжигдээд хамгийн сүүлийн мөчид унасан. Хэрвээ тэр хууль батлагдсан бол ирэх оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжээд явах байсан. “Давхар дээл”-ийн асуудлаар тууштай ярьж, олон түмэнд хүрсний ачаар энэ үзэл баримтлал хуульгүй байгаа ч хэрэгжиж байна. Тухайлбал Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийнхээ нэрийг оруулж ирэхдээ 50 хувийг нь гаднаас томилсон. Тиймээс энэ асуудал хий, дэмий яригдаагүй, амьдралд хэрэгжиж байна гэж харж байна. Хэрвээ энэ хуулийн төсөл өргөн баригдаад ороод ирвэл би хамгийн түрүүнд дэмжиж, өөрөө хэрэгжүүлнэ.

- Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг УИХ-ын гишүүний ажлаа өгнө гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ ташаа мэдээлэл гэсэн үг үү?

- Энэ асуудлаар би санал солилцсон. Манай эмэгтэй гишүүд Д.Оюунхорол гишүүн бид хоёрыг дэмжсэн. Өмнөх Засгийн газарт гурван эмэгтэй гишүүн ажиллаж байсан бол энэ удаад хоёр болж буурсан. Хоёр ч гэсэн байх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдээд биднийг дэмжсэн. УИХ-ын түвшинд эмэгтэйчүүдийн эзэлсэн байрыг бууруулж болохгүй. Тиймээс хоёр эмэгтэй сайд, УИХ-ын гишүүнээс татгалзах асуудлыг ганцаараа шийдэж болохгүй гэж эмэгтэй гишүүд захиж байгаа. Энэ саналыг хүндэтгэн үзэж байна. Өргөдлийн байнгын хороо, Монгол, Германы бүлгийн дарга, гурван байнгын хорооны гишүүнчлэл, Авилгын эсрэг бүлгийн дарга гээд бүх ажлуудаа өгч байгаа. Тэгэхээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийхээ ажлыг л хийнэ.

- Таны хариуцсан яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн томилгоо хийгдэх үү?

- Дэд сайд нар яах тухай би мэдэхгүй байна. Энэ асуудлаар ажлын хэсгүүд хуралдаж байгаа. Шийдвэр нь гараагүй байна. Гэхдээ манай яам хоёр яам болон салж байгаа учраас бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Одоогоор манай яамны бүтэц батлагдаагүй байна.

- Та салбартаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?

- Ойрын өдрүүддэд 2014, 2015 оны төсвийн тодотгол яригдаж байна. Үүнтэй холбоотойгор манай салбарын ноосны урамшуулал, улаанбуудайн үнэ тогтворжуулахад олгогдох мөнгө 10 тэрбумаар дутсан байна. Ноосны урамшуулал мөн 10 гаруй тэрбум төгрөг дутсан. Эдгээр урамшуулалууд төсвөөс хасагдсан байна. Энэ жилийн төсөв хүрээгүй байгаа учраас 50 хувь буурсан. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ нөхцөлд малчид, тариаланчдаа бид өөр ямар арга хэлбэрээр дэмжиж болох вэ? Газарт тариаланг эрчимжүүлэхийн тулд техник хэрэгсэл авахад нь туслах, зээл авахад нь баталгаа гарга өгөх хэлбэр байж болно. Мөн гаалийн татвар дээр дэмжлэг үзүүлж болно. Энэ мэтчилэн шууд мөнгө тараахаас өөр ямар аргаар туслаж болов вэ гэдэг дээр анхаарч байна. Нэгэнт эдийн засгийн байдал хүнд байгаа учраас одоогийн түвшинээс буурахгүй байхын тулд малчид, тариаланчдадаа үнэ тогтворжуулах зорилгоор өгч байгаа урамшуулалыг төсөвт суулгуулахын төлөө явж байна.

- Танай яам өмнө нь нэг яам байж байгаад салсан. Тэгэхээр 2015 оны төсвийн тодотголыг яаралтай хийхгүй бол яамны ажилчдын цалин мөнгө гээд олон асуудал гарч ирнэ. 2015 оны төсвийн тодотгол хэдий хугацаанд амжихаар байгаа бол?

- Өнөөдөр Засгийн газрын албан бус уулзалт дээр бодит байдал, мөнгөний хэмжээ ямар байгаа, хэрхэн зохицуулах талаар ярилцах гэж байна. Одоогоор надад танилцуулж байгаагаар байдал их хүнд байна. Манай салбарын зардал 50 хувиар хасагдсан. Одоогийн байгаа төсөв хүрэхгүй байхад дахиад нэмж хассан тохиолдол ч бий.

Л.Од

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songogch(150.129.141.175) 2014 оны 12 сарын 13

Ta joohon icheech ee. Davhar deel geed l baisan. Ali neg alban tushaalaasaa tatgalzaad chadaltai aawin huu eejiin okhin salbariin hund ni ugchih zorig gargaad shunlaa khuslee sonirkholoo daraach ee. Said bolood uzchikhlee. odoo ugchikhuuch. ner hugrahaar yas hugar gej ug baidag shuu dee

0  |  0
zochin(103.229.120.40) 2014 оны 12 сарын 12

saikhan burji baikh shiw dee , emegtei gishuud demjisen chi gekh shig, durak amaa medeji burdag yum shuu dee , chadakhguy baiji olon yum chalchaad suuld ni amaa asuulgadag teneg khunii l shinji shuu dee,durak

0  |  0
zail(122.201.21.96) 2014 оны 12 сарын 12

zailaa malaa

0  |  0
BB(202.179.22.35) 2014 оны 12 сарын 12

Ta Ih hurliin gishyyneesee sain duraaraa tatgalz,tegvel yg,yildel byhen chini zuv bolno.

0  |  0
mongol hun(103.229.121.119) 2014 оны 12 сарын 12

Amjilt husii!

0  |  0
kkkkk(81.190.58.79) 2014 оны 12 сарын 12

ehleed ooriige hundel tegvel tayg hundlenee onoodriin baidlaar ner hund chin shaldaad bn da hoorhii oroor helvel gahai bolloo

0  |  0
эмэгтэй(202.21.106.123) 2014 оны 12 сарын 12

зөв хө,тэгж үлгэр үзүүлэх хэрэгтэй эмэгтэй манлайлагч гэж ийм байдгийн жишээг үзүүлээд өг

0  |  0
Top