Д.Цолмон: Эмэгтэй хүний гоо үзэмж тэргэнцэртэй суусан ч хэвээрээ байдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

Энэ сарын гурванд ОУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд, тэр дундаа тэргэнцэртэй иргэдийн дунд Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж Д.Цолмон гэх бүсгүй тэргүүлж, мөнгөн титэмийн эзэн болсон юм. Ингээд тэргүүн байрын эзэн Д.Цолмонтой хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе.

- Юуны өмнө тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Тэмцээнд оролцох амаргүй байв уу?

-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Энэ тэмцээн бүтэн хоёр сар үргэлжилсэн. Өдөр бүр цуглардаг байсан. Миний хувьд хөхүүл хүүхэдтэй байсан. Тэгээд өдөр бүр хүүхдээ орхиод цуглар гэсэн цагт нь очиж, бүжиг бэлдэж, тэмцээндээ оролцдог байсан. Эхэндээ маш олон бүсгүй энэхүү тэмцээнд бүртгүүлсэн байсан. Тэгээд яваандаа 15 бүсгүй шалгарч үлдсэн байсан. Харин нэг бүсгүй эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнд оролцож чадахгүй болсон учираас бид цаашдаа 14-үүлээ өрсөлдөхөөр болсон. Бид тусгаар тогтнолын ордонд очиж шалгаруулалт, бүжгийн бэлтгэлээ хийдэг байсан л даа. Миний хувьд гэр маш хол байдаг. Тэгээд автобусаар явдаг байсан учираас их удаж цаг гаруй болж очдог. Хэрвээ түгжрэх юм бол тэрнээс ч удаж очдог байсан. Тэгхээр хүүхдээ хөхүүлж чадахгүй, хөх чинэх гээд асуудал зөндөө гардаг байсан ч нэг ч удаа шалтаг тоочилгүй, нэг ч удаа таслахгүйгээр энэ тэмцээнд оролцсон.

- Тэмцээнд оролцох үед, зохион байгуулагчидын зүгээс тавьж байсан шаардлагаас хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?

- Тэмцээний зохион байгуулагчдаас тавьсан шаардлага бол маш энгийн байсан. Тэр нь хэцүү юм гэж бодох зүйл байгаагүй. Харин миний зүгээс гэвэл тэргэнцэр жижигдсэн байсан учираас гуя үрэгдээд шархалчихсан. Бараг тэмцээн эхэлхэд л шархалсан байсан. Тэгээд одоо хүртэл эдгээгүй байгаа. Тэмцээний үеэр даашинзаа сольж өмсөх хооронд л цус гараад, даашинз цус болчих гээд байсан. Тэр л их хэцүү байсан. Тэмцээний үеэр их ядарсан. Хамт оролцож байсан бүсгүйчүүд, зохион байгуулагчид намайг гайхаж байсан. Ямар их ядарч байнаа гээд. Тэмцээн эхлэхэд надад 48 размерийн даашинз таарч байсан бол яг тэмцээний шалгаруулалтын үеэр 44 размерийн даашинз таарсан. Тэгж ядарч байсан. Гэхдээ бол би шантраагүй. Ямар ч байсан ард нь гарч чадлаа. Зохион байгуулагчид бол маш зөв зүйл санаачилж, зохион байгуулсан гэж бодож байгаа. Бидний адил өөр зөндөө сайхан бүсгүйчүүд байгаа. Тэдэнд зориулж, мөн нийгэмд эмэгтэй хүний гоо үзэмж тэргэнцэртэй суусан ч байж л байдаг гэдгийг л харуулж өглөө. Маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.

- Автобусаар явдаг гэж ярьсан. Гэрийнхээ хэн нэгнийг заавал дагуулах шаардлага гардаг уу?

-Заримдаа дагуулна. Ер нь бол ихэнхдээ ганцаараа явдаг байсан. Гэрийнхнээрээ автобусны буудал руу хүргүүлээд автобусанд суулгуулаад, тэгээд буухдаа хүн гуйгаад буучихдаг байсан. Ер нь бол би ганцаараа явах дуртай. Хүнээр түрүүлээд, хүнээр замаа заалгаад явах дүргүй. Өөрөө ганцаараа явахыг илүүд үздэг. Яахав ганцаараа явахад замын хашлага, өндөр өндөр шат жоохон саад болдог. Хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл 00-ын асуудал хэцүү байдаг. Өөрөө тухтай ороод бие засч болохгүй. Тэр л бидний хувьд хамгийн хэцүү зүйл.

- Ганцаараа явж байхад чинь хүмүүс яаж хүлээж авдаг вэ? Туслах хүн байдаг байх?

- Миний хувьд байнга инээж явдаг. Хүнд муугаа үзүүлэхгүйн тулд тэр л дээ. Намайг тэгээд инээгээд явж байхад бол хүмүүс “өө энэ охин болоод байгаа юм байна” гэсэн ойлголттой байдаг . Зарим нь бол туслъя гэдэг л дээ. Гэхдээ би өөрөө хүнээр туслуулах тийм ч дуртай биш. Түрүүн хэлсэн шиг хүнээр замаа заалгаад явах биш өөрөө дураараа явах нь надад амар байдаг.

- Хэзээнээс энэ тэргэнцэр дээр суух болов? Юунаас болсон юм бэ?

- 2005 онд нуруу нугасны хавдараас болоод их хүнд өвдөөд, гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орсон. Маш хүнд хагалгаа байсан учираас эхэндээ бол хэвтэрт байсан. Хагалгаанд орохдоо бол мэдээ алдалт явагдсан байсан учираас одоо хүртэл сайн мэдээ орж өгөхгүй байгаа. Гэхдээ хагалгаанд орсны дараа бол хоёр суганаасаа доош ямар ч мэдээгүй, толгойгоо даахад ч хэцүү байсан. Гэхдээ тэр үед би жоохон хүүхэд байсан болохоороо ч тэр юм уу, хөл гар хөдлөхгүй болсон гэдэг шаналал ердөөсөө аваагүй. Гэрийнхэн ч бас надтай яг л найз нөхөд шиг харьцаад, сэтгэлийн дэмийг маш сайн өгдөг байсан.

- Хэддүгээр ангид байсан бэ? Ангийнхан чинь яаж хүлээж авав?

- Тавдугаар анги дөнгөж төгсөх гэж байхад ийм зүйл болсон. Хичээл завсардаад цаашид суралцаж чадаагүй. Тэр үед манайх Дорнод аймагт байсан болохоор аймгийнхаа нэгдүгээр арван жилд эчнээгээр сурч 11 дүгээр ангийн гэрчилгээ авсан. Ер нь бол Бага ангийнхантайгаа их дотно байдаг.  Миний төрсөн өдөр болгоноор ирдэг байсан. Тэгээд анх бол өвчтэй гээд байсан болхоор бүр ийм болсон гэж ерөөсөө бодоогүй гэдэг. Би өөрөө урлагийн тал дээр ангидаа авьяастай байсан болохоор ангийнхан минь ч надад их сайн байдаг байсан.

- Одоо сурч байна уу?

- 2012 онд ИЗИС-ийн Чингис СООСЭ-д Олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Эхний жилдээ онц дүнтэй суралцаж төгсөөд дараа жил нь хүүгээ гаргах гээд жилийн чөлөө авсан. Энэ жил  тэмцээн бас хүүхдээ харах хүн байхгүй учираас бас л жилийн чөлөө авсан. Гэхдээ бол цаашид суралцаж, сургуулиа төгсөнө. Би ер нь гэртээ байгаад, өөрийгөө хориод байх дургүй. Гадуур яваад, ямар нэгэн зүйлд оролцоод, эсвэл хүмүүстэй уулзаад явж байхад сэтгэл санааны хувьд маш өөдрөг байдаг. Зарим хүмүүс хэлдэг л “чи дандаа л инээж явах юм аа” гээд. Зарим нь ч энэ охинтой найзалж үзэх юмсан гэж боддог байсан гээд ярьдаг.

- Урлагийн авьяастай гэж ярьсан. Ер нь тэмцээн уралдаанд хэр их орж байсан бэ?

- Орж байсан тэмцээн уралдаан гэвэл 2009 онд “Сэтгэлийн өчил” гээд шүлгийн уралдаанд өөрийнхөө зохиосон шүлгээр оролцож гуравдугаар байранд орсон. Мөн “Хаврын баяр бидний баяр” гээд тэмцээнд бас шүлгээрээ оролцож алтан медаль хүртсэн. Спортоор бол 2010 онд тэргэнцэртэй марафон, тэргэнцэртэй ширээний теннисний тэмцээнд оролцож хоёуланд нь алтан медал хүртэж, пинал шалгаруулалт дээр нь хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээн маань 2011 онд дахиж зохиогдоод тэргэнцэртэй марафоноор мөнгөн медаль авч байсан. 2013 онд Монгол улсын 13 дугаар их наадамд оролцоод марафоны төрлөөр 1500 метрт алтан медаль хүртэж байсан. Энд түрүүлснээр надад паралимпод оролцох санал ирж байсан. Миний хувьд энэ саналаас татгалзсан.

- Яагаад татгалзсан юм бэ?

- Би өөрөө эмэгтэй хүн утгаараа спортыг сонгож чадаагүй. Яагаад гэхээр яг 14 хоног бэлтгэл хийхэд л гарын булчин суугаад, цээжээрээ томор ч эхэлсэн. Тиймээс татгалзсан. Харин урлагаас бол хэзээ ч татгалзаж чадахгүй байх гэж боддог. Яагаад гэхээр би багадаа маш их бүжиглэдэг байсан. Зохиолын дуун дээр ч адил бүжиглээд л, сарваганаад л байдаг байсан. Манай өвөө бүр намайг “энэ салгыг унтуул, ядаргаа боллоо” гэж загнадаг байсан. Урлагийн талыг бол хэзээ ч хойш тавьж чадахгүй.

- Гэр бүлээ танилцуулаач?

- Ээжээсээ хоёулаа. Нэг эгчтэй. Одоогоор бол нөхөр хүүхэд, ээж аавынхаа хамт амьдардаг. Хүү минь одоо есөн сартай. Эгчийнхээ тухай гэвэл эгч минь бол ерөөсөө л миний төлөө амьдрах ёстой юм шиг л байдаг. Бүх юманд минь туслаад л, алив яаж байна гээд л. Би өөрөө ч заавал эгч л хийж өгөх ёстой юм шиг л аашилдаг. Хар багаас минь л өглөө хичээлд явахад босоод үс самнаж, хувцас өмсүүлэхээс эхлээд хийж болох бүх зүйлийг л миний өмнөөс хийдэг байсан. Тэгээд ер нь эгчдээ маш их баярлаж явдаг ч гэсэн баярлалаа гэдэг үгийг маш цөөхөн хэлж байсан. Мөн ээж минь бас дандаа тусалдаг. Ээж минь намайг өвдсөнөөс хойш ажилаасаа гарсан. Уг нь оёдлын үйлдвэрт мастер хийдэг байсан. Тэгээд намайг өвдсөнөөс хойш ажлаа орхиод бариа хийдэг болсон. Хүний энэ мэдээгүй болсон хэсгийг сайн барихгүй бол хатаад, мушгираад эхэлдэг юм билээ. Тэгээд ээж минь бариа хийж сураад, одоо тэр чиглэлээр ажилдаг. Намайг бас байнга барьж өгдөг. Эхэндээ суганаас доош мэдээгүй байсан ч одоо бол нэлээн доошоо хүртэл мэдээ орсон. Эмчийн дүгнэлтээр бол тэргэнцэр дээр ч суух найдваргүй гэж гарсан. Тэгээд маш их дасгал хийж, ээж минь барьж өгсөнөөр одоо хөл минь хүртэл мэдээ орж эхэлж байгаа. Хүн хүрэх, хүйтэнд даарахыг бол мэддэг. Энэ бүхэн бол гэр бүл, ээжийн минь л ач тус гэж боддог. Ээждээ маш их баярлаж явдаг.

- Эмнэлгийн дүгнэлтээр найдваргүй гэж гарсан ч одоо бага багаар мэдээ орж байгааг юу гэж байна?

- Мэс заслын эмчдээ байнга үзүүлдэг. Тэгээд мэдээ орж байгаа гээд хэлсэн чинь баярлаад, энэ бол ерөөсөө эмнэлгийн оношлогоогоор биш тухайн хүний өөрийн сэтгэл санаа, идэвх чармайлнаас о шалтгаалдаг юм байна гэж хэлсэн. Тэр үгнээс бол би маш их урам зориг авсан. Хэдий эмчилгээгүй, босч чадахгүй гэдэг эмчийн дүгнэлт гарсан ч хүн өөрөө сэтгэлийн тэнхээтэй, өмнөө тавьсан зорилготой байж чадахын бол юунд ч хүрч чадах юм байна гэдгийг ойлгосон.  Тэгээд хүмүүст хандаж хэлэхэд хэнд ч өвчин зовлон ирдэг. Тиймээс тэр үедээ өөрийгөө өвдсөн байна гэж бодолгүйгээр урагшаа л тэмүүлээд байх юм бол болдог юм байна шүү гэдгийг л хэлмээр байна.

- Ээж болох ямар байсан бэ? Мэдээж маш их аз жаргалыг мэдэрсэн байх?

- Мэдээж тэгэлгүй яахав. Тэгээд дээрээс нь би төрөхдөө өөрөөрөө төрсөн. Хоёрдугаар төрхийн Алтаа эмч дээр очоод яаж байсан ч би өөрөөрөө төрмөөр байна гэж гуйж байгаад төрж чадсандаа л маш их баярладаг. Өөрийн эрхгүй нулимс урсаад, эхийн хайр гэдэг зүйлийг тэгэхэд л мэдэрсэн.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.20.81) 2014 оны 12 сарын 15

ямар сайхан охин бэ, амжилт хүсье, ээж эгч хоёёрт нь баярлалаа, сэтгэлийн иэнхээ бүгдийг ялна шүү амжилт, амжилт

0  |  0
Жаргал(103.229.123.187) 2014 оны 12 сарын 15

Улам их амжилт азжаргал хусье.

0  |  0
1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
zochin(202.179.0.238) 2014 оны 12 сарын 15

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 12 сарын 14

Сайхан охин байна Ээж эгч хоёрт нь баярлалаа Хүний эх гэдэг амьтан агуу шүү хөөрхий Үхтэл үр харам гэж ...

0  |  0
naraa(103.229.121.139) 2014 оны 12 сарын 14

Ymar ih setgeliin tenheetai ohin be? Eej egch 2 t ni az jargal husie. Saihan ohin bn.

0  |  0
nn(130.75.172.104) 2014 оны 12 сарын 14

1. ene busguied az jargal husiy! 2. ene setguulch mash ih aldaatai bichsen baina. aldaagui bichdeg sonin, site gej baihaa bolijee dee. baga angidaa bid ingej ih aldaatai bichdeggui bailaa

0  |  0
зочин(112.72.13.169) 2014 оны 12 сарын 13

Маш их сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Танд аз жаргал хүсье

0  |  0
Top