Долоохон секундэд юу амжуулж болох вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Ажил хайгчдын хувьд ярилцлаганд орохдоо ажил олгогдчдод үлдээх анхны сэтгэгдэл хэр их чухал болохыг бүгд л мэддэг.  Гэхдээ ердөө л 7-хон секундэд анхны сэтгэгдлийг гайхалтай сайхнаар төрүүлж болдгийг тэр бүр хүн болгон мэддэггүй.

  1. Инээмсэглэх - Нүүр дүүрэн чин сэтгэлээсээ инээмсэглэх, худлаа инээмсэглэсэн дүр үзүүлж ярвайх хоёр шууд ялгагддаг.
  2. Гар барих - Гар барин мэндчилэх нь албан ёсны, эелдэг, өөртэй итгэлтэй байдлыг харуулдаг.  Хэрвээ та олон хүнтэй зэрэг ярилцахаар болсон бол хэн нэгний уурласан царайг харахгүйн тулд нэгийг нь ч алгасалгүй гар барин мэндчилэх хэрэгтэй.
  3. Өөрийгөө танилцуулах - Гар бариад намайг … гэдэг гэж танилцуулаад бүх зүйл дуусчихгүй.  Хэдийгээр ярилцлага авагч хүнд таны тухай мэдээлэл бага сага байгаа ч гэсэн таны өөрийгөө хэрхэн танилцуулж буйгаар тэд таны хэн бэ гэдгийг чинь тодорхойлох гэж оролддог.  Эхнээсээ л зөв ярь.
  4. Товч бөгөөд тодорхой ярь - Тэдний мэдэхийг хүсч байгаа зүйлүүдийг товч бөгөөд тодорхой, өөртөө итгэлтэйгээр ярих нь чухал.  Тэрнээс биш бас хаа хамаагүй юм яриад байж болохгүй.
  5. Нүдээрээ контакт үүсгэх - Ярилцлага авагч хүнийхээ нүдрүү харахгүй байвал энэ нь өөртөө итгэлгүй, хулчгар, бүдүүлэг зангийн илрэл болдог.   Тэглээ гээд нүдээ салгалгүй ширтээд байж болохгүй.
  6. Гадаад байдалдаа анхаарах - Гадаад төрх байдал нь анхны сэтгэгдлийг төрүүлэхэд чухал хүчин зүйл болж өгдөг. Тиймээс өөрт таарсан, албаны хувцас өмсөөд очвол мэдээж хэрэг хүний нүдэнд дулаахан харагдах болно.  Харин хэт унжгар ээмэг зүүхгүй байх,  мөн биен дээрх шивээсээ далдалсан хувцас өмсөх нь зүйтэй.
  7. Бусдын зөвшөөрлийг авч суух - Ярилцлага авагч хүнтэй өөрийгөө танилцуулан, гар барьж мэндчилчихээд тухайн хүн “та суугаач” гэж хэлээгүй байхад өөрөө дур мэдэн суух нь их бүдүүлэгт тооцогддог.
Дээрх зүйлүүд бол анхны сэтгэгдлийг гайхалтай сайхнаар үлдээх гол хүчин зүйлүүд юм.  Харин та ярицлага авагч хүний хүсэлтээр ширээнд суусны дараа ярилцлагын үеэр юуны талаар  ярьж, хэрхэн ярилцлагыг бүрэн гартаа авч, өөрийгөө хэн болохоо яаж  харуулах нь таны хэрэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top