Гандангийн өргөл барьц улсын төсөв рүү урсдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 15

Эдийн засаг хямраад байхад Гандантэгчинлэн хийдийн засварт 5,9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь иргэдийн бухимдлыг хүргэж байна. Гандан иргэдийн “дэмжлэгээр” асар их мөнгө олдог байгууллага гэсэн бодол хүн бүрийн толгойд байдаг. Тийм ч учраас иргэдийн өргөл, барьцаар “хагартлаа баяжсан” лам нарт ийм их мөнгө өгөх нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Гэвч  үнэн хэрэг дээрээ Гандантэгчэнлин хийд улсаас ганцхан зулгаагаад сууж байдаг “эрх” байгууллага биш аж.

Гантдантэгчэнлин хийд төрөөс татаас авдаг “эрх” байгууллага биш

Жил бүрийн шинийн найманд л гэр бүлээрээ зорьдог Гандантэгчэнлин хийдийг жирийн нэг өдөр зорилоо. Хаврын тэргүүн сарын шинийн наймны дотор олон хүмүүс дунд чихцэлдэн байж хэдэн ном бичүүлж, тэр жилийнхээ заслыг хийлгэдэг бол  энэ удаад тийм байсангүй. Энд тэнд нисч буух сүрэг тагтаа, хоёр хоёроороо хаашаа ч юм зэрэгцэн алхах лам банди нар. Гандангийн энэ том хашаанд өөр хүн үзэгдсэнгүй. Хөгшид буурлаа өлмийд нь адислуулах гэж дугаарладаг Жанрайсиг бурханы сүм дотор л хэдэн хүн амандаа тарни, маани уншин мөргөж байгаа харагдана. Ном бичүүлж байгаа иргэд ч тийм олноороо дугаарлаж харагдсангүй. Гэр бүлийн хэн нэгэн нь бурхан болсон хэдэн иргэд засал ном хийлгэх гэсэн бололтой зогсож байв. Ганданд ном уншуулахын тулд мөнгө төлдөг байдал хэзээнээс эхэлсэнийг бүү мэд. Ямартаа ч 500 төгрөгөөс 20 мянган төгрөгийн ном уншуулах жагсаалт байдгийг хүн бүр мэднэ. Үүнийг дагаад бидний ном уншуулах гэж өгсөн “төлбөр” чухам хэний халаасанд “шургалдаг” бол гэсэн хардалт төрдөг. Тэгвэл энэ хардлагыг тус хийдийн хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв тайлж өглөө.

1944 оноос 1990 он хүртэл манай улс шашингүй төртэй байсан гэдгийг бүгд мэднэ. Энэ үед шашин шүтсэн хүн төрийн бодлогод харшилсан гэж үздэг байсан. Тухайн үед арай ядан оршин тогтнож байсан Гандан төрөөс шууд хамааралтай байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр үеэс л Гандан ном уншуулахын тулд төлбөр төлдөг тогтолцоо бий болжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл байсаар байгаа уншуулах номын үнэ хэнд хэрэгтэй вэ? гэсэн асуудал гарч ирж байна. Анх ном унших тариф гаргасан нь төрийн бодлогод харшилж байгаа иргэдийн тоог гаргах зорилготой байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, бурханы шашинг хэдэн хүн шүтэж байна гэдгийг данс, тооцоогоор нь дамжуулан мэдэх зорилготой байжээ. Энэ үзэгдэл өдийг хүртэл хадгалагдан үлдсэн нь энэ аж. Тиймээс ч бидний засал хийлгэхээр өгсөн номын төлбөр төрд, улсын төсөвт шууд очдог байна. Гандангийн захиргаанаас дээр үед тогтоосон номын үнэ ханш өдийг хүртэл яагаад өөрчлөгддөггүй талаар лавлахад, “Нэгд, сүсэгтэн олон нэгэнт дадсан байсан. Хоёрт, ямар нэгэн хардлага байхгүй юм байна гэж зөвшилцсөний үүднээс тарифыг хэвээр үлдээсэн” гэсэн юм. Төрд энэ мөнгө яагаад очдог талаар асуухад, “Манай хийд соёлын өв гэдэг утгаараа Соёлын яаманд харьяалагддаг, шууд төрөөс хараат байгууллага. Гэхдээ бид оршин тогтнохдоо төрөөс татаас авдаггүй. Харин ч татвар төлдөг. 1944-1990 оны үед бол бүх орлогоо төрд тушаадаг байсан бол 1990 оноос хойш татвар байдлаар тушаадаг болсон” хэмээн хариулсан юм.

Гандантэгчэнлин хийд 2004 оноос өмнө “компани” байжээ

1990 оноос хойш Гандантэгчинлэн хийдийг шашин төрийн харилцааны хуулинд шашны байгууллагыг олон нийтийн байгууллага, ашиг олдог компани биш гэдгийг хуульчилж өгч чадаагүй байна. Түүнээс болоод Гандантэгчинлэн хийдийг “ХХК” гэсэн статусаар авч үздэг байж. Хийд гэдэг ашгийн биш, бизнес хийх боломжгүй байгууллага гэдэгт санал нийлэх байх. Гэтэл татвар авахдаа ХХК-ийн статусаар тооцож авдаг байжээ. Харин 2004 оноос хойш төрөөс “ашгийн бус” гэсэн статустай болгож төрийн бус байгууллагаар тооцож татвар авдаг болсон байна. Лам, ажилчдын хүн амын албан татвараас гадна бусад газрын татвар, нийгмийн даатгал, гэрэл цахилгаан, дулааны мөнгөө ч төлдөг аж.

Хамба лам сарын 300 мянган төгрөгийн цалинтай

Хүн хоёр жилд нэг удаа суудал өнцөгдөж, есөн жилд нэг удаа мэнгэ голлодог. Харин 13 жилд нэг удаа жил ордог. Сүсэгтэн олон, иргэд яг тэр үедээ л Гандангаар орж засалаа хийлгэж, ном уншуулдаг. Сүсэгтнүүдийн өгсөн энэхүү өргөл барьцийг бүх лам ижил тэгш хувааж авдаг гэнэ. Тэгвэл Гандантэгчэнлин хийдэд 800 гаруй лам харьяалагддаг байна.

Иргэдийн ном уншуулахаар өгсөн номын үнэ ихэнх нь дээр хэлсэнчлэн татварт явдаг бол үлдсэн хэсгийг лам нарын цалин буюу зэдэд зарцуулагддаг байна. /Лам нарт цалин гэдэг нэр тохирдоггүй учраас тэд цалинг зэд хэмээн ярьдаг/. Тиймээс лам нар сард хэдэн төгрөгийн зэд авдаг талаар сонирхоход тэд улсаас тогтоож өгсөн цалингийн доод хэмжээ буюу 192 мянган төгрөг авдаг бөгөөд энд хамгийн өндөр зэд авдаг хүн нь хийдийн Хамба лам. Хамба лам Д.Чойжамц 300 мянган төгрөгийн зэд авдаг гэнэ. Мөн хийдэд лам нараас гадна харуул сахиул, цэвэрлэгээ хийдэг гээд лам бус энгийн нийт 80 гаруй ажилчид байдаг. Тиймээс тэдний цалин хөлсийг хийд үйл ажиллагаанаасаа олох ёстой байдаг гэдгийг ч учирлаж байсан юм.

Лам нарт яагаад 5,9 тэрбум төгрөг хэрэгтэй болов?

Гандантэгчэнлин хийд улсын мэдэлд байдаг учраас хийдийн зүгээс ганц хадаас бариад засах эрх байдаггүй юм байна. Дээвэр туурга цоорч, бороо шороо орсон тохиолдолд дээшээ мэдэгдэнэ үү гэхээс засах эрх байхгүй гэнэ. Учир нь хийдэд хадгалагдаж байгаа бүх зүйлс соёлын өв болон үлдсэн учраас Соёлын тухай хуультай харшилдаг гэж байлаа. Энэ нь тэгэхээр бурхан шүтээнээ сахиж байгаа лам хуврагуудын хувьд оюуны өмчөө хадгалж байгаа болохоос өмчилж байгаа хэрэг биш болж таарч байна гэсэн үг.

1937 оны хэлмэгдүүлэлтийн хатуу үеийн дараа үлдсэн маш цөөхөн хэрнээ дэлхийд гайхагдах хэдхэн соёлын өв байдаг нь энэхүү хийдэд хадгалагдаж байдаг. Соёлын яамны зүгээс бурхны шашин гэдэг бол нийт монгол туургатныг нэгтгэж чадаж байгаа ганц зүйл мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс энэ бурхан шашны өв уламжлал аюулд орчихоод байгаа учраас шинэ дуган босгоё гэсэн санал гарсан нь өнөөдрийн энэ их хэрүүлийн бай болоод байгаа аж. Гэхдээ түүнийг Гандангаас биш боловсролын газраас захиалжээ. Энэ захиалгын дагуу шинэ дуганы ажил 2008 онд эхэлсэн байна. Түүнээс хойш өдийг хүртэл дуусахгүй удаж байгаа гол шалтгаан нь төсөв тасалдсан, валют болон бусад зүйлсийн ханш өссөнтэй холбоотой. Ингээд л анх төсөвлөснөөс өртөг нь нэмэгдээд байсан учраас дараа дараагийн жилийн төсвийг хүлээхээс өөр арга байхгүй болоод байгааг Гандангийнхан учирлаж байсан юм. Энэ жил улсын төсөв хүнд байгаа учраас энэ их мөнгийг хийдэд төсөвлөсөн нь ийнхүү “хэрүүлийн алим” болсон хэрэг. Түүнээс биш таван тэрбумаар засвар хийх нь эрт төлөвлөгдсөн ажил байжээ.

Гандантэгчинлэн хийд гэдэг бидний бодож байсан шиг хэдэн зуун сая төгрөгийн ашигтай, улсаас татаас татдаг “эрх” байгууллага биш гэдгийг энэхүү сурвалжлагаараа олж мэдсэн минь энэ билээ. Ихэнх улс орны хувьд шашинаа тэтгэх бодлоготой байдаг. Жишээ нь  Христийн шашинтай иргэд өөрийн орлогынхоо 10 хувийг эзэн тэнгэртээ талархаж өгдөг. Үүнийг Христийн шашныг голлож шүтдэг улс орнууд иргэдийнхээ цалин дээрээс татвар хэлбэрээр авдаг гэнэ. Сар бүр цалингийн 10 хувийг шашиндаа, сүмдээ зарцуулна гэдэг их тоо.

Нэгэнт бид хэзээнээс бурхны шашин шүтэж, бэрхшээл тохиолдвол аврал эрэн Гандантэгчинлэн хийд рүү гүйдэг хэрнээ Гандангийн лам нар иргэдийн мөнгөөр туйлдаг  гэсэн  өрөөсгөл ойлголтоос салах цаг нь нэгэнт  болжээ.

 Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 50 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төсвийн хороо(103.229.123.113) 2022 оны 07 сарын 05

Гандангаас төсөвт хэдийг оруулдаг блохыг холбогдох төрийн инстуцууд мэдэж л бгаа. Ингэж баримтгүй худлаа бичиж тархи угаалт хийх нь цаанаа өөр зорилгтой харагдана. Хамба 300.000 яаж болдог нь сонин. Маяктай машинаас эхлээд байр, хоол, гадаад зардал гээд Гандангаас зардлаа гаргуулж бгаа даг. Шилэн данстай болговол харагдах бх

2  |  1
Шударга(103.229.123.113) 2022 оны 07 сарын 05

Даваапүрэв гэгч ”далай лам богд тодруулахгүй гээд л бсан. Дараа тодруулсан л бсан” худлаа пиарны нөхөр дөө. Төв аймгийн хийдээс мөнгө төгрөгний асуудалтай америк гарсан нөхөр бх Цагдаагийн газар шалгах бх

2  |  0
иргэн(203.169.50.113) 2022 оны 07 сарын 05

Юун олон хоолны сав бэ? 800 лам юу хийдэг байна аа.Айлаар явж ном уншиж хүүлсэн мөнгө далд орлого шүү дээ. Өнөөдөр явган байтугай аксент унадаг лам байхгүй, бүгд үнэтэй машин унадагийг юугаар тайлбарлах гэж байна? Ядуу хүмүүс болох гэж тархи угаахаа боль!

2  |  1
no(202.70.46.232) 2017 оны 11 сарын 06

Za ene niigem chin barag gegeerchihsen humuuseer duurchihsen yum bish uu he he. Yumiig Jaahan sudalj bj handmaar yumdaa huurhii. Ta nar hritiin shashnii ual ajillagaa haanaas sanhuujdeg, dotorh ajilchid pasrer nter ni heden tug-n doll-n tsalin avdag talaar bas Bichij bolii shdee. Uchirgui Bayan korea-l baidgiin bn lee shdee. Koreadaa ger bultei end irj lekts tavij bgal Munguu duusahaar butsaal yavchihdag Bayan bolool irdeg. Iimerhuu zuil bas bii shuu.

0  |  0
би(124.158.74.119) 2022 оны 07 сарын 05

Үгүй гэж бодож байна. Ганданг сахисан хэдэн өлөн бөөс байдгийн, менежэр ч билүү өөрийгөө нэрлэсэн. Гадны хүний хармайг ухах гэсэн тэр хулгайчруу ордгын

1  |  1
Зо зо(66.181.177.70) 2022 оны 07 сарын 05

Гандан бол ХХК хэвээрээ бгаа Лам нар н бүгд л ярьдаг ш тээ

1  |  0
Unen үү(122.201.24.114) 2022 оны 07 сарын 05

Даваапүрэв гэж ямар хүн бэ, жинхэндээ, гандангийн орлого улсын төсөв бүрдүүлэхэд очдог гэж хуулийн ямар заалт бдг вэ? Тэр ордон гээд бгаа чинь урьд нь 13 тэрбумийг ашиглаад босоогүй бгаа. Энэ их мөнгөөр өөр хэрэгтэй зүйлд сургууль, эмнэлэг, байр орон сууц гээд олон зүйл бна шүү. Захилагч нэг нь чойжамц хамба гандангийн нэрээр захиалсан албан баримт зэргийг үндэстэй яримаар

1  |  0
kkkkkkkkk(188.64.247.13) 2022 оны 07 сарын 05

ymar ch tootsoo tasalbargvi gandangaasaa gaduur haltvart uraldan zalagdan urigdan bgaa charalbaanuud orlogoo vnench tsarailan gandandaa tushaagaad baidag . ???kkk huh ineed hurgeed .

1  |  0
ШАЛГАДАГ УХААН(203.194.117.87) 2021 оны 01 сарын 23

МУНХАГ ХАРАНХУЙ МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОНГООР ЗООЛСОН ШАРЫН ШАШНЫ ШАР ДЭЭЛТ ХУВАЛЗУУДЫГ БЯЦ ГИШГЭЖ, НЯЦ ДАРЦГААЯ!!! МОНГОЛЧУУД МАНЖУУДЫН ОРУУЛЖ ИРСЭН ШАРЫН ШАНЫ ДАРЛАЛД ӨДИЙ ХҮРТЭЛ МӨЛЖҮҮЛСЭЭР БАЙНА. МУНХАРСАН МОНГОЛЧУУД АА, ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГЭЭР ГЭГЭЭРЧ, ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЦГААЯ!!!

0  |  1
5(112.72.13.36) 2014 оны 12 сарын 18

naad nomoo bolj ugvul orchyylaald harchihaarai yamarch daldiin hvch hvniig bayjyyldag biznesiig tetgeh gedeg vg vsegch baihgui uuruu yu ynshaad yavaagaa medehgui baij l buyan nvgleer dalailgaj hvnii huls hvcheeree olson mungiig deeremchin adil bylaaj yavaa shv de ... ehner hvvhdech bvvr dvvrseen dvvrsen san taviad ug gej ugsun munguur ni tamhi avaal tataj yavdag ni nyyts bish shv de lam naraa neg jaahan shalgyyrtai bolgoj baihgui bol amidarch chadahgui hudulmurluj avgai hvvhdee tejeej chadahgui adgiin garyyd l lam bolood bn shv

0  |  0
byddaa(112.72.13.36) 2021 оны 01 сарын 23

gandang emhleh tsag ni bolsooon yum hiij bvteelgui l yahav sain hvmvvsch bii ..vgisgehgui gehdee yumand bas tsadig zambraa gej baih yostoi ene avgai hvvhen teversen lam nar sain dyraaraa gandangaas yavah l heregtei ichihgui lam deeltei hvvhdee tsetserlegt hvrgeed bi lam geed yavj baidag yumnyyd bolih hergeti er ni uuriinhuu doodhiig zahirch chadahgui baij hvnii setgeliig zasaj gegeereld hutulch amjihyy andaa

0  |  1
lll(112.72.13.36) 2021 оны 01 сарын 23

tvded ochij halta hyltar tuvd hel syrsnaaraa l hanhalzhaas uur yu bn da huurhiis ganjyyr danjyyr tseejilchihsen shylamch baij bolnoo gej byrnii nomond chini zaasan baidag bysyy setgelee ene hovdog homhoigoo zasahgui baij buyan zaahyy da ,,,, odoo dyrtai ni delgvvr neej baigaa yum shig l ene tend hyraliin gazar needeg yamarch hynaltgui hench baisan heltgii zahtai deel umsuud hvn hyyraad yavj baih nuhtsul ni bvrdchihsen shv de

0  |  1
miiiii(112.72.13.36) 2014 оны 12 сарын 18

ene vnedee hydlaa shv de gandand ugch baigaa zovson hvmvvsiin shar tosoor boov hairaad tsagaan ssaraar zardag hool hvnsend urguj baigaa mah gyril bydaa hedhen hvnii gariin salaagar orj uchvvhen heseg ni l hoolond yavdag nyrhnii umnu tavij baigaa mungiig turuus ochood toolood avch baigaag harsan hvn bn yyy tegvel ene 100 myngiin tsalintai lam yugaaraa bair jipp avch ynaad yavaag yu geh ve jinhen shaana biz ain

0  |  0
Munhruulah oroldlogo(202.55.191.130) 2022 оны 07 сарын 05

Ashgiin bus Turiin bus baiguullaga angilalaar tatvar tulddeg gej bichjee.Gehdee ene tatvariin hemjee ni Shashnii baiguullaga tatvar tuldeggui zarchmaar 0 gedgiig bichsengui.

1  |  1
TARGAN LAM(202.55.191.130) 2014 оны 12 сарын 18

LAM HUN TSALIN BAITUGAI AVGAI AVAH YOSGUI. ENE ERTUNTS HOOSON,YUN JEEP UNAJ YADUUSIIG SHOROOGOOR BULJ DAVHIH.

0  |  0
irgen(202.70.46.200) 2022 оны 07 сарын 05

End bichsen buh yum chin hudlaa bn ichdeggui hudalch setguulch nertei hun guai.

1  |  1
Зочин(150.129.140.70) 2021 оны 01 сарын 23

Гарчиг, доторх утга хоёр нь зөрөөд байх юм. Бүх өргөл барьц төсөвт ордог биш, ашгийн бус төрийн бус байгууллага байгууллаг гэдгээр татвар төлдөг гэж байнаш дээ. Татвар болон өргөл барьцийг төсөвт тушаана гэдэг нь хоёр нь шал өөр ойлголт шүү дээ. Бичсэн хүн нь Ганданг хамгаалж, тархи угаах гэж ядах юм даа.

0  |  1
zochin(150.129.142.210) 2021 оны 01 сарын 23

300000 tsalintai lam haana amidraj yamar mashin unaj bgaa talaar asuusangui..

0  |  1
1111(112.72.13.27) 2014 оны 12 сарын 15

гандан ард түмний өргөл барьцны бүх мөнгөө улсын төсөв рүү урсдаг гэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох хэрэгтэй. худлаа ярьж болохгүй. бүх зүйл баримтаар л баталгааждаг шүү. үүнийгээ нотлох хэрэгтэй. худлаа биш бол ард түмэнд ил тодоор үүнийгээ баримтаар харуулах хэрэгтэй. тэр цагт л үнэн ил болох байх даа. бурхан харж байгаа.

0  |  0
өвгөн(112.72.13.152) 2014 оны 12 сарын 15

Бурхан шашинаа өөднө татах хэрэгтэй Харин гандан мөнгө санхүүдээ хяналт сайтай байх хэрэгтэй энэ мөнгөн тээр байдаг зарим нөхдүүд хийдийн мөнгийг хүүтэй зээлүүлээд мөнгө уугаагаад байдаг шүүдээ олны хүүлэх осолтой юм билээ ходоодны хавдар болоод явчих шахна билээ

0  |  0
сүсэгтэн(112.72.13.59) 2021 оны 01 сарын 23

Гандан мөргөлийн газар биш худалдааны газар болж байгаа юм биш үү, хашаан дотроо баахан гандан дэлгүүр гэсэн дэлгүүрүүдтэй, буяны мөргөлийн газар л хэвээрээ баймаар юм. Эс тэгвээс утгаа алдах юм биш үү лам нар аа Гандангийнхан, лам нар наймаа хийж болох уу

0  |  1
иргэн(112.72.13.59) 2021 оны 01 сарын 23

Төрд бүх орлогоо тушаадаг гэж худлаа юм б.на шдээ, орлогоосоо татвар төлдөг байгууллага гэж байгаа юм биш үү.Ингэж 2 янзын худлаа мэдээлэл хийж ард түмний тархийг эргүүлэхээ больж үз.Үйл ажиллагааныхаа зардлаа өөрсдөө төлдөг гэж б.на, орлогоосоо татвараа төлдөг гэж б.на, ашгаа яагаад нуугаад б.гаа юм бэ.Нэг л НОО б.на.Том том машин унасан бүдүүн лам нар л б.на. Өөрсдөө эдийн шуналтай байж яаж шуналын сэтгэлийг тэвч гэж номлож чадаж б.наа зарим лам нар.Бүгдээрээ биш л гэж найдаж б.на.Бурхан минь, ум мани бадмэ хум.

0  |  1
ёооё(182.160.3.61) 2021 оны 01 сарын 23

хөөш наад сайхан 800 н залуучуудаараа гарч барилга дээр ажил хийлгээчээ. хийж бүтээсэн юмгүй улс боллоо.

0  |  1
зочин(202.179.29.134) 2021 оны 01 сарын 23

Найз маань лам, тэгэхдээ овойж оцойгоод баяжаад байсныг мэдэхгүй юм байна. бид нар хэрэг болохоороо гэртээ дуудаж авчираад л ном уншуулдаг. яагаад ч юм их тусгал сайтай, ажил аяандаа бүтээд эхэлдэг юм

1  |  0
1958.mn(180.235.186.245) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.186.245) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.186.245) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
баялаг бүтээгч(203.194.114.25) 2021 оны 01 сарын 23

одоохондоо хэрэггүй гэж бодож байна 15 жилийн дараа мөнгөтэй болхоороо барьж өгье, бидний ихэнхийнх нь хүүхдүүд цэцэрлэг сургууль эмнэлэгт чихцэлдэж байна.

0  |  1
55555(124.74.115.142) 2021 оны 01 сарын 23

Уг нь тэр дуган чэн лам нарт барьж өгч байгаа ордон биш соёлын өвөө хадгалж, хамгаалахад зориулж босгож байгаа эд юм шүү дээ

1  |  0
Монгол(103.229.120.61) 2021 оны 01 сарын 23

Татвар төлөгчдын 5,9 тэр бум төгрөгийг улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаггүй лам нарт ордон барьж өгч болохгүй. ” Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Зуд болвол нохой цаддаг, зовлон болвол лам цаддаг. Монгол ардын зүйр цэцэн үг. Монголчуудын шашин гээд байгаа бол Монголоороо тэр ном гээчийг унших нь яасан юм. Өөрсдөө ч ойлгохгүй байж. Далай лам гэгчид мөргөж байсан хүнийхээ толгойг нь авч байсан Монголчууд шүү дээ. Гэтэл өнөөдөр мөргөөгүй хүнийхээ толгойг нь авах шахах болж байна. Шашин бол ард түмнийг хооронд нь хагаралдуулагч ...новш

0  |  1
Иргэн(112.72.13.154) 2021 оны 01 сарын 23

Mуу шар хувалзнууд хамгийн баян хүмүүс чинь энэ лам нар шүү дээ. Бусадын итгэл бишрэлээр дамжуулж мөнгө хийдэг тэгсэн мөртлөө нийгэмд ямарч нэмэргүй, муу сайн бүдүүн бөглөөс нүүд. Гар дээрээ бэлэн авдаг юм бол бүх төлбөр тооцоогоо төрийн банкний дансаар хийж байвал таарна тэгэхдээ эд нар чадахгүйл дээ. Арчаагүй юмнууд...

0  |  1
hi(61.48.153.156) 2014 оны 12 сарын 15

www.amazon.cn bolon www.taobao.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Beijing Jinchin Trans Olon ulsiin teever zuuchiin company Utas 98304871 beijind deh utas 86-010-84391096

0  |  0
zaya(103.229.123.27) 2021 оны 01 сарын 23

hudlaa.bugd l ashigiin tatvar tuldug shdee ulsad

0  |  1
uuuuuuu(103.229.123.188) 2014 оны 12 сарын 15

TEGEED ULSAD MONGO OGDOG GEDEGEE ERTXEN XELJ YRIJ BOLDOGGVI YMUU NAAD LAM NAR CHIN DUUGAI BGAAD BSAN DAG

0  |  0
shutlegten(122.201.19.74) 2021 оны 01 сарын 23

ali ali n l bn 192.0, 300.0-n tsalin avdag gevel hudlaaa yaj ger bulee tejeeh yum har amia bodood ch hurehgui.

0  |  1
1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
1958.mn(180.235.185.68) 2014 оны 12 сарын 15

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

0  |  0
zochin(202.179.0.238) 2014 оны 12 сарын 15

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

0  |  0
Монгол хүн (103.9.91.146) 2021 оны 01 сарын 23

Больдоо. Лам нарын унаж байгаа машин тэрэгнээс нь аваад хар л даа. Айлд очоол гар дээрээ бэлэн мөнгөөр тооцоогоо авчдаг хүмүүс шүү дээ. Худлаа өмөөрөх юмаа олж ядхын.

0  |  1
Tsetseg(183.11.97.182) 2021 оны 01 сарын 23

Hristiin shashintanguud l manai Gandangiin lam nar urgul barits zunduu avdag baij,irgeddee yu ch ugduggui gesen oilgoltiig taraadag. Manai irged urgul urgusunduu haramsaad baidaggui.

1  |  0
Top