“Монгол уран бичлэг” номд “Сүлд” бүтээл нь орсон уран бичээч Б.Алтантуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
"Арай гэж 2-3 метр урттай шүлэг дуулал бичиж байгаад мөр алгасах, үгээ буруу зөрүү бичих, эсвэл бэх дусаах, бийрээ алдах гэх мэт тохиолдол зөндөө гарна. Энэ үед уйлах ч биш, инээх ч биш ер нь эвгүй л болдог юм билээ."
- Уран бичлэгүүдийг харж байхад зарим нь үсэг дутуу, тэгсэн хэрнээ үг нь бүтчихсэн байсан. Өнгөц хараад уншихад бэрх байдаг?
- Монгол бичиг нь үгийг хураан таталж бичиж болдог. Монгол уран бичлэгт зөв бичлэгийн дүрмийг онц шаарддаг. Монгол бичгийн зурлага тэмдэгийн илүү дутууд нь утга ялгагддаг болохоор зөв бичлэгийн дүрмийг сайн эзэмшихгүй бол буруу ташаа бичих аюултай. Жишээ нь “үлэдэхү” бол үлдэж хоцрох гэсэн утгатай. Харин “үлдэхү” бол хөөн явуулах гэсэн утгатай. Гэтэл энэ хоёр үгэнд ацаг шүд илүү дутуу бичвэл утга нь өөр ондоо болно. Тийм учраас уран бичээч болон уран бичлэгийг сонирхож байгаа хүмүүс юуны өмнө зөв бичлэгээ маш сайн мэдэх шаардлагатай. Саяхан "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнд тавих хэдэн бичвэрээ жаазлуулах гээд жаазны үйлдвэрт хүлээгээд сууж байтал нэг залуу бас бичиг жаазлуулах гэж орж ирсэн. Бичгийн хэв нь гайгүй ч 30 мөр шүлэгт өчнөөн алдаа гаргасан байсан. Засах санаатай дусал эвэр мөр алдаад биччихсэн байна гээд хэлсэн “calligraphy” чинь угаасаа ингэж бичиж болдог юмаа гээд хэнэггүйхэн хэлж байсан. Үндэсний бичиг маань сэргээд, өөр өөрийнхөө хэмжээнд сонирхон бийр, үзгээр бичээд, бүтээж байгаа нь сайхан л даа. Гэхдээ зөв бичих нь хамгийн чухал.
- Уран бичлэгийн хүнд өгдөг өгөөж, энэ урлагийн онцлог нь юу вэ?
- Бийрээр бичих хүнд асар их хатуужил, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрлийг шаарддаг. Мөн эдгээрийг төлөвшүүлж өгдөг. Заримдаа гоё бичих гээд хичээхээрээ санамсаргүй алдаж бичих тохиолдол гарна. Арай гэж 2-3 метр урттай шүлэг дуулал бичиж байгаад мөр алгасах, үгээ буруу зөрүү бичих, эсвэл бэх дусаах, бийрээ алдах гэх мэт тохиолдол зөндөө гарна. Энэ үед уйлах ч биш, инээх ч биш ер нь эвгүй л болдог юм билээ. Хүмүүс уран бичлэгийг асар хурдан хугацаанд их л амархан биччихдэг гэж ойлгодог. Зүгээр нэг бийр бариад бичдэг юм биш ээ. Тухайн бичээчээс асар ихийг шаарддаг зүйл.
- Уран бичилгээр бүтээл урлаж байх үед тохиолдож байсан сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаа хуваалцана уу?
- "МУИС" -ийн 70 жилийн ойн хүндэтгэлийн концертийн тайзан дээр есөн метр торгон дээр хоёр минутанд багтаан "МУИС- 70 ЖИЛ" гэж бичиж байсан Хамгийн их сандарч, мөн айж байсан. Хөгжмийн аязад бүжигчид бүжиглээд дуусахад би бичээд дуусах ёстой байсан. Минутандаа багтахгүй бол яана, сандраад алдвал яана гээд маш их түгшиж айж байсан. Азаар амжилттай сайхан болсон. Хамгийн анх концертийг найруулж байсан найруулагч “МУИС-70” жил гэж минутанд багтаан бичих хэрэгтэй гэхэд нь монгол гэдэг үгийг л бичиж болох байх. Тэр бүтэхгүй гэсэн чинь чи заавал бичих ёстой гээд л тушаал буулгасан. Цагаа болохоор болохгүй бүтэхгүй юм гэж байдаггүй юм билээ. Тухайн тэнхимийн багш нар, найз нөхөд гээд бүгд л их урам өгч зоригжуулж байсан.
- Уран бичлэгийн ямар төрлүүд байдаг вэ? Хүмүүс тэр бүр мэддэггүй байх?
- Монгол уран бичлэгийг үсэн бийрийн, хулсан үзгийн гэж ангилж болно. Харин төрөл зүйлүүдээр нь авч үзвэл угалзан, дөрвөлжин эвхмэл, таталган, хичээнгүй, дүрс бичлэг, орчин үеийн гээд цаашаа машид олон төрөл бий.
- Уран бичлэгийн талаарх сонин содон түүх домог сонсож байв уу? Энэ их сонин санагдаж байна, олон утга санааг илэрхийлж бичдэг. Эртний улбаатай энэхүү бичлэгээр төрийн нууц захидал, мэдээлэл дамжуулж байсан болов уу?
- Монгол бичгийн хорголжин барын хэвийг гаргахаас өмнөх урт удаан хугацаанд өргөн уудам монгол нутгаар үзэг ба үсэн бийрийг чухал хэрэглүүр болгон албан бичиг, данс, захидал хүрээнээ хэрэглэж байсан түүхтэй юм билээ.
- Гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүсдээ зориулан уран бичлэгээр бүтээл урлан бэлэглэж байв уу?
- Бүтээл бүхэндээ л сэтгэлээ шингээн хэн нэгнийг бодон, зориулж урладаг. Ээж аав, эх соёл, анд нөхөд гээд л. Бүтээсэн бичвэрүүдийг маань уншвал хэнд зориулагдсан нь мэдэгдэнэ ээ. Тиймдээ ч бүх бүтээлүүддээ хайртай. Загнах нь хүртэл сургаал байдаг. Зандрах нь хүртэл ухаарал байдаг. Залбирах нь хүртэл ерөөл байдаг. Заяаг минь ивээсэн миний хоёр Буурал аа. Энэ сайхан өдөр төрүүлж, өсгөсөн ээжий, аав хоёртоо баярлалаа.
- Авч байсан шагнал урамшуулал, бүтээлүүдээ хэр олонд тайлагнан танилцуулдаг вэ?
- Шагналууд гэвэл уран бичлэгийн улсын уралдаан, монголын сайхан бичигтэн гэх мэт уралдаануудад тэргүүн байр, шилдэг залуу каллиграфч, бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэгч гэх шагналууд авч байсан. Бичиг үсэг, уран бичлэгтэй холбоотой үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. "Шинэ цас 2011", "Амрида" гээд л боломж гарах бүрт бүтээлээ танилцуулдаг шүү.
- Уран бичлэг бичихэд хэрэглэгддэг багаж хэрэгслийн талаар сонирхуулахгүй юу?
- Бийрийн бичлэгт голдуу бийр, бэх, цаас, зууруул буюу янтай зэрэг багаж хэрэгслийг хэрэглэдэг. Үүнийг эрт дээр үеэсээ бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ гэж нэрлэдэг. Эдгээрээс гадна шугам харандаа, эсгий, хүндрүүлэгч, усны сав гэх мэт хэрэглэгддэг.
- Та уран бичлэгийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
- 2006 онд МУИС-ийн МХСС-ийн эх бичиг судлалын 2-р ангийн оюутан байхад Т.Жамьянсүрэн багш бийрийн бичиг гэдэг хичээл зааж эхэлсэн. Тэр үеэс л бийрийн бичиг гэдэг зүйлийн талаар ойлголттой болж, бичиж сурахын тулд хичээж эхэлсэн дээ. Уран бичлэгийн мастер багшийгаа хүндэлж, багшаараа бахархдаг.
- Танд уран бичлэгийн юу нь илүү сонин содон санагдав, сэтгэлийг тань хөдөлгөсөн зүйл нь яг юу вэ?
- Mонгол уран бичлэг гэдэг монгол бичигтэйгээ салшгүй холбоотой. Mонгол бичиг бол миний мэргэжлийн гол цөм нь. Тиймээс монгол бичиг, бичгийн тигүүд, онцлог, зөв бичих зүй гээд аль ч талаас сайн мэддэг байх шаардлагатай гэж үздэг. Уран бичлэг бол хүнд оюун санааны бясалгал болж өгдөг.
- Монгол уран бичлэг номын нээлт дээр Г.Мэнд-Ооёо хэлж байсанчлан уран бичигч нар бүтээл бүхэндээ сэтгэлээ шингээн өөр өөрийн өвөрмөц утга агуулгатай урладаг гэж байсан. Tа уран бичлэгээ бичиж байх үедээ юунд илүү ач холбогдол өгдөг вэ, яг таны уран бичлэг нь бусдаас ялгарах онцлог нь юу бол?
- Миний хувьд ихэнхдээ бийрийн хичээнгүй тигээр бүтээлээ урладаг. Хичээнгүй тиг гэдэг бол уран бичлэгийн гол үндэс суурь нь. Хичээнгүй тигээр бичээд сурсан байхад уран бичлэгийн аль ч төрлөөр бүтээл туурвих чадамжтай болно. Уран бичлэгийн бүтээл бол тухайн бичээчийн уран сэтгэмж ба тархи, нүд, тохой, бугуй, хуруу зэрэг эрхтнүүдийг хооронд нь чадамгай уялдуулж, бийрийн гүйдэл, бэхийн ууслаар урлаг уран сайхныг илэрхийлдэг. Мэдээж ямар ч хүн бүтээлээ туурвихдаа сэтгэл зүрхээ шингээдэг байх. Xэрвээ сэтгэлээсээ бус бол бүтээл болж чадахгүй байх.
- Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 11 )
Mundag shvv nutgiin egchde uram bvteli. ondor amjilt hvsie.
mundag busgui bn.
neeh goy energitei dandaa ineej yvdag hoorhon bagsh shu. amjilt bagshaa.
anh 1-r kursdee mongol bichgee yu ch meddeggui orj bilee. Harin Altantuya bagshaaraa zaalgaad odoo bol cholootei unshij bichdeg bolson shuu. Bagsh maani hicheelee oilgomjtoi zaaj, bidniig surgahiin toloo chin setgelee zoriuldag, mon biye avch yvaa baidal geed bagsh hund baih yostoi saikhan chanaruudiig shingeesen hun dee. Tsaashdiinh ni uran buteeld amjilt husey. Hamgiin aztai er hun bagshiig maani ehneree bolgoh bh daa.
uls vndestnvvd oorsdiin bichig soyoloo ix xvndelj deedelj , erxemlej , owlvvlj zalgamjluuldiin bnlee. manaix iim saixan vseg bichigtein bj bas, .. tvvx bolj uldexgeed baigaa shvv, iim xvmvvs olon baij ene urlag n ulam orogjoosei , amjilt mundag bvsgui bainaa
Гоё бичиг шүү бүх нийтээрээ монгол бичгээрээ бичдэг болоё. Япон улс 2 цагаан толгойтой дэлхийд өндөх хөгжилтэй улс болчихоод байна бид толгой муутай ард түмэн биш биз дээ
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр