Сайдууд томилогдоод дууссан болохоор улс төрчдийн мөнөөх их уухилсан өндөр амьсгаа түр дарагдаж байна. Гэхдээ улс төр залгуулаад дэд сайдуудын ая дангаар эгшиглэж эхлэв. Хэнийгээ дэд сайдын суудлаар мялаах вэ гэдэг нь нам бүлгүүдийн хувьд эдийн засаг, хөхөө өвлөөс илүүтэй номер нэг асуудал болчихоод байна. Суудлынхаа тоог тохиролцож чадахгүй толхилцож байгаагаа эх орны эрх ашгийн төлөө юм шиг цэнхэр дэлгэцээр хээв нэг яриад сууж байна.
Монголд хэрэггүй албан тушаалын нэг нь энэ дэд сайд. Зүгээр л нэг урамшууллын суудал. Гэсэн хэрнээ жолооч, туслах, аягүй бол зөвлөх гэхчлэн аппарадтай. Гадаад томилолт, өрөө тасалгаа, тавилга, холбоо харилцаа гэхчлэн харж үздэг хангамжийг нь тоочвол часхийсэн мөнгөн дүн гарах байх. Цалин гэхэд 1.2 сая орчим төгрөг гэж дуулдаж байсан санагдана. Юуных ч юм 30 хувь нэмэгддэг гэж чих дэлссэн. Нэг дэд сайдын орон тоонд жилдээ төсвөөс 40 гаруй сая төгрөг зарлагддаг юм уудаа, багцаагаар. Тэгэхээр 15 яамны дэд гээд тооцвол татвар төлөгчид маань чамгүй хөрөнгө мөнгөөр намуудын энэ “эрх хүүхэд”-ийг тэтгэдэг гэсэн үг.
Харин энэ “төрд хэрэгтэй зайрангууд” маань ямар ажил үүрэгтэй хүмүүс вэ. Тоочих гэхээр тоймтой юм санаанд буухгүй. МАН-ынхны тодотгож байгаагаар бол “ажлаа явуулахын тулд нэгнийгээ хянах зарчмаар ажиллах ёстой” гэж ярьж байна билээ. Ингэж харвал тэд сайдаа хянах үүрэгтэй байх гээд байна. Нөгөө сөөлжүүлж томилно гээд байдгийн утга учир энэ аж. Өөрөөр хэлбэл, сайд нь АН-ынх бол дэд нь МАН-ынх байх жишээний гээд байгаа шүү дээ. Зөвхөн сайдаа хянахын тулд ийм орон тоо бий болгож байгаа бол арай л ахадсан цамаархал. Хэрэв дэд сайд байдаг юмаа гэхэд эрүүл саруулаар бодоход хамтраад санаа оноогоо нэгтгээд хүчтэй баг болоод ажилладаг баймаар.
Дэд сайд бол Засгийн газрын гишүүн биш. Төрийн албан хаагч ч биш. Хэрэг дээрээ бол намаас шууд томилогдож байгаа улс төрийн албан тушаал. Сайдынхаа шүхэр дор сайн муу нэрнээс хол, эрх мэдэл бол бүр ч байхгүй. Ийм л “амьгүй албат”-уудын суудал хуваарилах гээд мөнөөх хэдэн нам хөлөө жийлцэж, дал мөрөө алгадцгааж байна, өнөөдөр.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ярьжээ. “Одоо хэмнэлтийн горимд шилжээд танаж болох бүх зардлаа танах хэрэгтэй. Ирэх оны гуравдугаар сарын үед санхүүжилт хийхэд их хүнд болно” гэдгийг сануулсан байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат төсөв хүндэрсэн, оноос өмнө наад зах нь 600 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэжээ. Гэтэл яаж ч гүрийгээд үлдэж буй хугацаанд орох орлого 300 тэрбумаас хэтрэхгүй байх магадлалтай гэж зовлонгоо ярьж байна билээ.
Төсөв нь ингэтлээ хүндэрчихсэн байхад дэд сайд гэж дэмий орон тооны төлөө намууд юундаа тэгтэл санаа тавьж, яарнам бэ. Эх оронч сэтгэл энэ үү. Зуун ямаанд жаран ухна гэгчээр Монголд дарга цөөдөөгүй. Дэд сайд бол бүр ч хэрэггүй.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайдгүй ажиллаад үзэх хэрэгтэй. Лав үгүйлэгдэхгүй дээ. Ер нь тэгээд цаашдаа яамдын тоо, бүтцийг хуульчлаад өгчихсан ч болмоор санагдаж байна.
П.Булган
Сэтгэгдэл ( 17 )
засаг даргын орлогч, яамдын дэд сайд, ангентлагуудын дэд дарга нар огт хэрэггүй албан тушаал ш дээ.
дэд сайд хэрэггуй ээ
Яам байтугай жижигхэн эмнэлэг сувилалууд 2-3 дэд захиралтай гээд боддоо Тэд нь хийх юм байхгүй цаас үйлдвэрлээд л сууж байна даа
Тийн ш дээ, дэд сайдаар яадаг юм. Төсвийн зардал ихсэнэ.
denjij baina
одоо байгаа хуулиараа дэд сайд эрхгүй үүрэггүй өөрөөр хэлбэл ажилд нэмэргүй гэсэн үг. өөрт нь бол амьдралаа дээшлүүлэх арга
Дэд сайд нар нь ажил хийдэггүй, харицлага хүлээдэггүй, зөвхөн томилсон хүнийхээ захиалга биелүүлэгч, өөрийнхөө амьдралын чанарыг дээшлүүлэгчид юм. Иймд энэ тохироо нь бүтэж өгөхгүй гагаад байна.
Сэтгүүлчийн бичсэнийг дэмжиж байна. Энэ дор дахин дахин сэтгэгдэл бичиж дэд сайдыг их ажилтай гэж нотлох гээд байгаа Sochin зайлуул даа нэг дэд сайдын зах зухаас атгах санаатай нэгэн байх. Энэ хүний бодлоор бол дэд сайдгүй болчихвол төрийн дархлаа алдагдах гэнэ.
Ugasa ded said shig hereggui ym bhgui. Said boloh gj zutgeed baigaa humuus ni ter ded saidinha ajliig davhar hiideg ym bgaz. 1 bol Bayan ailin huuhed ymu NU-A-gaa erhluuleh gj ded said gsn alban tushaal gargaj ircheed. Tegchd udriinhuu hoolig yaaya gj bga jiriin alban haagchdig halj tusvuu hemneh geed bdg. Yas yman dre neg ded saidin erh yambin tusuv uchnuun jiriin alban haagchin tusuvtei tentsene shuu ayagui bol!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
yneheer uls mungugyi baihad ih zantai deegyyr harsan ded said hereggyi,hairan mungu cecerleg emnelgee bariy,3saj hynd hicneen darga baihiin oilgomjtoi ynen dee
Aj akhuin negjtei kharitsakh, gadniikhantai salbar, sAidaa tuluulj kharitsakh geh met olon uuregtei baidag yum daa. Chinii ene medekhgui yumaa meddeg met bur akh chin tur zasgiin darkhlaag sulruulj, olon tumniig tuurugduulekh gesen l Sanaa baina daa setguulch nertei novsh mini.
Aj akhuin negjtei kharitsakh, gadniikhantai salbar, sAidaa tuluulj kharitsakh geh met olon uuregtei baidag yum daa. Chinii ene medekhgui yumaa meddeg met bur akh chin tur zasgiin darkhlaag sulruulj, olon tumniig tuurugduulekh gesen l Sanaa baina daa setguulch nertei novsh mini.
Aj akhuin negjtei kharitsakh, gadniikhantai salbar, sAidaa tuluulj kharitsakh geh met olon uuregtei baidag yum daa. Chinii ene medekhgui yumaa meddeg met bur akh chin tur zasgiin darkhlaag sulruulj, olon tumniig tuurugduulekh gesen l Sanaa baina daa setguulch nertei novsh mini.
Novshiin amitan chi ded said hiij uzsen yum? Ded saidgui uls oron baidgiig chi sonsson ? Setguulch nereer hov jiv bichchikhees uur ajil hiij uzsen uu? Yadakhdaa angi in darga, bagiin akhlagch hiij uzsen uu? Mongold 120 000 baisan turiin alban haagch 160 000 bolchikhood baina. Ded said yamar ajil hiideg, yamar uurug guitsetgedgiig chi unekheer medekh uu? Ded said olon ajliin heseg, komissiig akhlakh, olon yamdiin gazriin darga nartai ajliin heseg, hural zuvlulguun deer asuudliig heleltsej alban tushaaliin khuvid chilel ugukh, udirdakh, saidiin umnuus bolon salbariin umnuus ard irged, aj akhuin
Buh yamdiin huuliin heltsiig tatan buulgaj bgaa ni bid huuli murduhgui ee gesentei adil. Asan Altanhuyag ta nar hezee huuli murddug bolchoov gej neg ug helsen shuu
үнэн шдээ,дэд сайд дэд дарга гэдэг сэтэр бол хэн нэгний бэлэг болоод удаж байна шүү. Шууд 1 дэд даргатай байхад нэгийг автоматаар нэмээд 2 болгоод нэгэн эрхэм ьэнд нь хийх ажилгүй сул цалин хүртээд гүзээлээд сууж байдаг.Яав ч шударга ёсонд нийцэхгүй ээ.Энгийн иргэдийн хүүхэл болохоор ажил олдохгүй гудамжаар байгаа ганц гутлаа майжийтал харайна.Нэг ажил болохоор цалинг өгөхгүй луу унжаад ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг болчихно.Тэгэхэд дарга нарын хүүхдүүд шууд өндөрлөг өөд дэндүү тэнцвэргүй юм байна шүү.Луйврын сандал ширээ болжээ,дэдүүдийн чинь суудал эсэргүүцэж байна
zob shuu