Монгол төрийн сүлд тэмдэгийг ашигласан “Golia” архи монголчуудыг тэр чигээр нь доромжилж орхилоо. Хятадууд хулхи бараа хийхдээ нэг үсгийг нь өөрчилж тавьдаг шиг Монгол гэдэг нэрийг хагасласан энэ архийг Дэвид Соломон гэх америк эр Хойд Америкт импортлодог байна. Монголчуудыг мэдээ ч үгүй байхад хэдийдээ алсын Америкт “дээд зэрэглэлийн” “VIP” статустай болчихсоны учрыг төнхөлөө.
Дэвид Соломон: Монголчууд архийг ус шиг уудаг
DVD-ний автомат машин борлуулдаг энэ эр анх бүтээгдэхүүнээ борлуулах гэж Монголд иржээ. Энд том бизнестэй Хонконг найз нь түүнд монгол архи амсуулж үзсэнээр ийм архийг дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй гэж бодсоноо хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Golia” архийг 2013 оны сүүл, 2014 оны эхнээс борлуулж эхэлсэн байх юм. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө ихээхэн дөвийлгөхийн зэрэгцээ монголчуудыг муугаар доромжилсон нь өөрийн эрхгүй бухимдал төрмөөр. Дэвид Соломон “Монгол 3 сая хүнтэй, 20 сая ямаатай. Ямаанууд тоглоом худалдаж авч, кофе ууж, кино түрээслэж авдаггүй биз дээ. Тиймээс надад илүү сайхан санаа төрсөн юм”. “Монголчууд европчуудаас дунджаар 10 дахин их архи уудаг. Тэд авч чадах хэмжээгээрээ, яг л ус шиг уудаг. Яагаад гэвэл дэлгүүрээр нь дүүрэн архи байдаг бөгөөд бялуу, хөвөн чихэр нь их хэмжээний “муу” архийг нуун далдалж байдаг” гэж ярьжээ.
“Golia” архийг Хүйтний оргилын усаар хийдэг
Албан ёсны сайтад нь “Golia” архийг хийхдээ Монголын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргилын уснаас авдаг хэмээн бахархангуй бичсэнийг харж болно. Мөн Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй “өвлийн” цэвэр буудайгаар хийдэг “жинхэнэ” архи гэжээ. “Golia” нь 40 градустай, АНУ-д дээд зэрэглэлийн архинд тооцогдож байгаа бөгөөд өөрийн нэрийн хэд хэдэн коктэйльтэй болсон байна. Худалдаанд гарсан жил гаруйн хугацаанд Москва, Лондон, Бруссел, Сан Францискогийн томоохон тэмцээнүүдээс медаль авч байжээ. Саяхан гэхэд Нью-Иорк хотод болсон “New York World Wine and Sprits” тэмцээнд ялагч болсон аж. Энэ мэтчилэн “Golia” АНУ-д ихээхэн нэр хүндтэй болж, борлуулалт нь аажмаар нэмэгдэж байгаа аж.
Улсын нэрийг хугасласан “Golia” архийг Монголын ямар компани үйлдвэрлэсэн бэ?
Зөвхөн АНУ-д зарагдаж байгаа энэ архины шилийг Хятадад хийдэг бөгөөд Монголоос импортлодог нь гадна савлагаанаас тодорхой байна. Баян-Өлгийд байдаг Хүйтэн Оргилын усыг ашигладаг гэж байгаа ч одоогоор Монголын ямар компани, хаана үйлдвэрлээд ноён Соломонд зардаг нь тодорхойгүй. Төрийн сүлд бол Монголын эв нэгдлийн бэлэг тэмдэг. Гэтэл гадны нэг худалдаачин эр архины бизнестээ ашиглаж байгаа нь гутамшигтай. Бид өөрсдөө “Чингис”, “Соёмбо”-ийг архи болгочихоод уусаар байгаа нь энэ эрд жишиг болсон ч юм уу. Ямартаа ч “Golia” архийг гадагш экспортлодог монгол компанийг олж, улсынхаа нэрийг бүтэн болгохыг шаардацгаая. Монголд ямаанаас өөр "зах зээл" байхгүй гэж доромжлох энэ эрээс нэрээ салгаж авцгаая.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 15 )
Архиа mongolia -н сүүлийн 5 үсгээр нэрлэж.
Амжих уу, хэл ам хийж. Өөрсдөө ирээд нөхцөл байдлын судалгаа сайн хийсэн байна. Хүйтэний уулаас ус авч айруулдаг гэдэг бол харин худлаа PR байх. Үнэнг л хэлж. Ус шиг уудаг, төрийн түшээд нь ард олноо архичин болгоход түлхүү анхаардаг буюу хувийн архины бизнестэй гээд.
Unen l bshd. Tom bayachuud ni ch arhinii uildveriingen bnshdee. Neg ch bish olon uildveruud ashigtai bna geheer. Arhia bagasgayaaaa.
Arhind mongol ulsin ner, soyombo, haani ner oroltsuulahig huuliar horigloh heregtei, tm er zorigtoi hvn bnuu
Ugaasaa buluu svagch netted dee
Өөр улс рорн бсан бол хэзээч ингэж улснхаа нэрийг хугаслуулж төрийн сүлдээ архинд тавиулахгүй шүү.Манай хулгай хийхээс өөрийг мэддэгүй ноход энэ талаар бодохч үгүй яваа.Энэ бол дэндүү басаж доромжилсон явдал :-q
yostoi haraal hureh bhaa ene nuhurt
Mongolchuud uuhaaraa bol top
mglchuud ch yag us shig uuj chaddaggui umaa.sharuud bol sain uuna sh dee.manaihan tavij udaan yarij uudag sh dee.
apu l biz
Chacgiig n savirtal tashuurdaya
unen ug helsen hund hun oshtei gej... unen shd. tiim l undserseg surhii yum bol ehleed ezen haanaa, daraa ni soyombo dalbaagaa arhinii logonoos awjih l daa. tegeed ednees daraagiin zuilee shaard
arhi us shig er emgui yydag ichij uhmeer shu maniahan uuhgui negendee dyrgui bas
шившиг
arhiig us shig uudag ni unen biz de