Баянхонгор аймгийн цэцэрлэгүүдийг хаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Баянхонгор аймгийн төвийн бүх цэцэрлэгийг түр хугацаагаар хаах шийдвэр гарсан байна. Учир нь тус аймагт ханиад, томуугийн өвчлөл газар авч, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Тиймээс өвчний дэгдэлтийг бууруулах үүднээс ийнхүү арга хэмжээг авсан байна. Цэцэрлэгүүдийг өнөөдрөөс энэ сарын 20-ний өдөр хүртэл хаах аж.

Харин Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын өвлийн ээлжийн амралт хоёр хоногийн дараа эхлэх тул хичээл сургалтыг хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top