Увс аймгийнхан гурван сая дахь иргэнээ орон сууцаар мялаана

Админ | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Увс аймгийнхан гурван сая дахь иргэндээ орон сууцаар бэлэг барих болсноо мэдэгджээ. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлээр төрөх төлөвтэй байгаа хэмээн мэдээллэсэн. Үүнтэй холбоотойгоор гурван сая дахь иргэн болж мэндэлсэн хүүхдэд орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал өгөхөөр Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Мөн аймаг болгоны гурван сая дахь иргэнийг тодруулж мөн адил урамшуулал олгохоор болсон бөгөөд нас чацуутангуудад тус бүрт нь 3 сая төгрөг өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл Увс аймгийн ЗДТГ-аас гурван сая дахь иргэндээ орон сууц өгөхөө мэдэгдлээ. Энэ талаар мэдээллэхдээ “Хэрэв Увсад гурван сая дахь иргэн мэндэлвэл түүнд орон сууц өгнө. Үгүй бол чацуутан буюу гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрхон Увсад мэндэлсэн бяцхан иргэнд мөн орон сууц өгнө” хэмээн мэдэгджээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(202.21.118.98) 2015 оны 01 сарын 15

Uvs aimag 3 say irgentei bolj bgaa yum bna gej bodov bi

0  |  0
Top