Г.Уянга: Ноён уулын ойг юу ч үгүй сүйтгэсэн байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Ноён уулын ай савд байрлах Гацууртын ордоос алт олборлох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Ноён уулын ойр орчимд 500-600 орчим Хүннүгийн үеийн булш, бунхан байгаа хэдий ч эргэн тойронд нь олборлолт хийх 42 зөвшөөрөл өгөөд байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Уянга Сэлэнгэ аймагт байх Гацууртын ордод очоод ирсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Ноён уулын ай савд байрлах Гацууртын ордыг хэлэлцэж байхад та хүсэлт гарган завсарлага авсан. Та Гацууртын ордод очоод ирлээ. Олборлолт хийж болохоор байсан уу?

-Ноён уулын ойр орчмыг шороон орд олборлож байхдаа бүр сүйдлээд хаячихсан юм билээ. Хүннүгийн үеийн булш бунхан байгаа, үгүйг бид одоо хэлж мэдэхгүй. Гацууртад гүний уурхай олборлоно гэж байгаа. Энэ нь газар дор тэсэлгээ хийж олборлолтоо явуулна гэсэн үг. Хэрвээ олборлолт хийж, газар дор тэсэлгээ хийвэл газрын дор ойрхон байгаа цэвдэгийг гэсгээх аюултай. Ингэснээр ойрхон байгаа булшнуудад нөлөөлнө гэсэн эрдэмтдийн таамаг байгаа юм. Ноён ууланд шороо олборлосон компанийн нэр бидэнд бий. Тэр компанид хариуцлага хүлээлгэж, нөхөн сэргээлт хийлгээд Ноён ууланд хүрэхгүй байх ёстой. Монгол Улсын ойн нөөц нийт газар нутгийн зургаахан хувийг эзэлдэг. Хөвсөл, Булган, Архангай, Сэлэнгэ гээд модтой аймаг цөөхөн. Ойн гол нөөц, сан болсон эдгээр газруудаа хамгаалж авч үлдэх хэрэгтэй. Ноён уулын ойг сүйдлэж орхисон байна билээ. Биднийг очиход цас дарчихсан газрыг нь засч харуулж байна билээ. Би бол эздэд нь хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна.

Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, цэвдэгт нөлөөлөх эсэх, цэвдэг нь цаашаа булшнуудад хэрхэн нөлөөлөх талаар судалгааг заавал хийлгэх шаардлагатай. Тиймээс энэ талаар хүсэлтээ тавьчихаад байгаа. Харин манай бүлэг дээр ажлын хэсэг байгуулагдсан. Бид байгалийн бүтээл, газар доорх дэд бүтцийг сайн мэдэхгүй. Тиймээс үүнийг мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Энэ бололцоог УИХ, эдийн засгийн байнгын хороо гаргаж өгөх ёстой.

-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хэлэлцэх асуудал Гацууртын орд ороогүй хэрнээ 21.00 цагийн үед Гацууртын ордын асуудлыг хэлэлцэх гэж байсан гэсэн мэдээлэл байна?

-Би баасан гаригт өвчтэй байсан. Ер нь түр зуурын хүндрэлээс гарахын тулд юугаа ч хамаагүй зарж идье гэдэг хандлага өнөөгийн төрд бий болсон байна. Үүнээс бид гарч чадахгүй, ганц хоёр хүн эсэргүүцээд яаж ч чадахгүй байна. Одоо алтыг нь яаж ийгээд ухаад, долларын ханшийг түр зуур тогтворжуулахад нэмэр болгох гэж байна. Түүнээс Гацууртын ордыг олборлолоо гээд Монголын эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс бүрэн аварч чадахгүй. Бид эдийн засгаа хүндрэлээс гаргах иж бүрэн төлөвлөгөө гаргах ёстойгоос биш хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн тулд үнэ цэнэтэй, түүхийн дурсгалуудыг эрсдэлд оруулж, 50 тонн алтын төлөө энэ бүхнийг хийх ёсгүй гэж бодож байна.

-Ноён уулын ойр орчимд 42 лиценз өгсөн юм билээ. Хоёрыг нь Гацууртыг олборлох гэж байгаа компани авсан байгаа. Олборлолт хийлгэхгүй гэдэг шийдвэр гаргавал тэдгээр компаниудын хохирлыг барагдуулах үүрэг төрд бий юу?

-Тэр дараагийн асуудлыг өнөөгийн төр шийдвэрлэж мэдэхгүй, чадахгүй байгаа юм. Иймэрхий асуудал цаашдаа их үүснэ. Синтерра гоулд” компанийн эзэмшилд байгаа 2300 га талбай байгаа. Гацууртын ордыг ашиглахад ердөө 303 га-д нь олборлоно гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл үлдсэн ордоо буцааж өгөх хэрэгтэй гэхэд өгнө гэж хэлэхгүй байгаа юм. Тэнд 2300 га-д Хүннүгийн үеийн олдворууд, Архелогийн хүрээлэнгийн судалгааны талбай бүгд хамрагдсан байгаа. Тэгэхээр энэ бол маш их эрсдэлтэй алхам. Энэ компанид нэг зөвшөөрөл өгвөл цаашаа яаж ухахыг нь мэдэхгүй. Үүнийг Сүжигтийн хагарал гэж нэрлээд байгаа юм. Сүжигтийн ам бол булш, олдворууд олноороо байгаа газар. Сүжигтийн хагарал нь цаашаа үргэлжлээд явдаг гэсэн. Гэтэл Гацууртын амыг Сүжигтийн хагарал гэж нэрлээд байгааг нь ойлгохгүй байгаа. Энэ мэтчилэн олон ээдрээтэй асуудал байна. “Синтерра гоулд” зөвхөн 303 га газраа ашиглаад үлдсэн зөвшөөрлөө буцаагаад өгнө гэвэл тэр олон лицензийг өөртөө байлгах шаардлага байхгүй шүү дээ. Энэ бүх асуултад хариулахгүй байгаа.

- "Синтерра гоулдөмнө нь “Бороо гоулд” гэдэг нэртэй компани байгуулж, татвар төлөлгүйгээр алтыг нь ухаад явсан. Яагаад заавал энэ компанид Гацууртын ордын зөвшөөрлийг өгсөн юм бол?

-Харин яг үнэн. Энэ асуултыг би мөн л асуусан боловч хариулт хэлээгүй. Яг үнэндээ “Синтерра гоулд” гэдэг бол “Бороо гоулд”-ын үргэлжлэл, нэг эзэнтэй компани. Одоо бидэнд 500 хүнийг ажилтай байлгах талаар л ярьж байна. 500 хүнийг ажилтай байлгах нь мэдээж чухал. Гэхдээ түүнээс илүү үнэ, цэнэтэй зүйл Монгол оронд бий. Юмны үнэ цэнийг дарааллуулж, дэнсэлж мэдэхгүй хүмүүс төрд байна. Нэг төрх эмнэлэг барьж өгснөө бүх зүйлийн урд барьж байна. Үнэндээ бид түүхийн дурсгалт зүйлээ хадгалж, хамгаалж авч үлдвэл монгол төр хүчтэй болсон тэр цагт бид хичнээн ч төрөх эмнэлэг барьж, хичнээн ч хүнээ ажилтай болгох боломжтой. Ийм их баялагаа бид маш хямдхан, ямар ч хариуцлагагүй компанид өгч байгаа нь харамсалтай. Ноён уулын ойр орчимд маш олон төрлийн эмийн ургамал байдаг гэдгийг нутгийн хүмүүс хэлж байна билээ. Энэ бүхний судалгааг хийлгэх ёстой гэж бодож байна. Энэ бүхнийг үнэлэх ёстой шүү дээ.

- УИХ-ын чуулган асуудлыг олонхоороо шийднэ. Хоёр дахь хэлэлцүүлэгт ороод дэмжигдчихсэн байгаа Гацууртын орд аврагдаж чадах болов уу. Хэрвээ гишүүд дэмжээд олборлолт хийх болвол та ямар арга хэмжээ авах вэ?

- Яг үнэндээ хүчгүйн өмнө хүчтэй нь дээрэлхдэг, эзэрхийлдэг зүйл яваад байна. Өнөөдөр хүртэл олон иргэд жагсаж байна. Гэтэл үүнийг анзаарч байгаа юм алга. Сэлэнгээс нутгийн ард түмэн ухуулахгүй гээд ирчихээд байхад үл тоож байна. Тэр байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ноён уул дээр очоод “нутгийн иргэд та бүхэн ухуулахгүй гэвэл бид ухуулахгүй” гэдэг тов тодорхой байр суурь илэрхийлсэн байгаа. Мөн бид УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж Ноён уулыг төрийн хамгаалтад авах, төрийн тахилгатай уул болгох асуудлыг тавьж байгаа. Эрх биш энэ бүгдийг харж үзэх байх гэж найдаж байна. Би бол энэ төрөөс нааштай зүйл юу ч хүлээхгүй байгаа. Бүхийг зарж идэж, ямар ч асуудал дээр цөөнхийн эрх ашгийн төлөө ажилладаг төр, засгаас салах ёстой. Ийм хувь тавилан байгаа байх гэж бодоод л явж байна даа.

- Ноён уулыг төрийн тахилгатай болговол газар доор нь байгаа булш, бунхнуудыг ухах шаардлагатай юу. Тэр хэвээр нь хадгалах нь зүйтэй юу?

- Эрдэмтдийн хэлж байгаагаар Хүннүгийн үеэс өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн булшнууд яагаад ялзрахгүй ирсэн бэ гэвэл газар доорх цэвдэгтээ л байдаг юм байна. 10-20 метр пирамид хэлбэртэй ухаж, цэвдэгт нь тулгаж булшилдаг ёстой байж. Энэ нь өнөөдрийг хүртэл ялзрахгүй, хадгалж ирэхэд нөлөөлсөн. Түүнээс зүгээр булаад орхисон бол одоо газар дэлхийд шингээд байхгүй болчих байсан. Тэгэхээр энэ цэвдэгт нөлөөлөх ажлыг л хийх гээд байх шиг байна. Ер нь бол Хүннүгийн үеийн олдворуудыг ухаж гаргаад, зориулалтын байгууламж бариад, нэг булшнаас нөгөөх рүү нь очиж, үнэтэй сонин олдворуудыг үздэг, тэр газар нутгийг тэр аяар нь Хүннүгийн музей болгох боломж бий. Бид ийм зүйл дээр харин гадныхныг авчирч концессийн гэрээ хийж болно. Энэ нь  өөрөө аялал жуулчлалын маш том урсгалыг Монгол руу авч ирнэ.

Алтыг нь ухаж ав гэдэг биш эдгээр олдворуудыг Монголын архелогчидтой хамтарч ухаад музей байгуулах, дэлхийн аялал жуулчлалын хөл хөдөлгөөнийг наашаа татах төсөл боловсруулаач ээ гэдэг санал тавьж болно. Хэрвээ ингэж чадвал Сэлэнгэ аймгийн Мандал суманд ядуу иргэн байхгүй болно. Түүгээрээ Монголын төр ямар ч алт харалгүйгээр орлого олох, өөрсдийгөө аваад явах бололцоо бүрдэнэ. Ийм боломж байгаа учраас өнөөдөртөө алтыг нь ухаж авах хэрэггүй юм гэсэн байр суурьтай байгаа.

- Танай бүлгийн ажлын хэсэг ямар зорилгоор байгуулагдсан бэ?

- Ноён уулын алтыг ухах нь тэдгээр булш, бунхнуудыг эрсдэлд оруулах уу гэдийг тодруулах ажлын хэсэг байсан. Мөн бид Шинжлэх ухааны академын Газар зүйн хүрээлэн рүү бичиг явуулсан. Цэвдэгийн судалгааг нэг ч компани хийгээгүй юм билээ. Тиймээс цэвдэгийн судалгаа хийлгэх шаардлагатай гэж үзээд бичиг явуулсан. УИХ дээр ажлын хэсэг байгуулвал цэвдэгийн судалгаа хийлгэх хэрэгтэй.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARVIN (202.55.180.8) 2015 оны 02 сарын 06

TER AKADEMIINXAN TV EER NOEN UULAND XUNNUGIIN BULSH BAIXGUI GEJ TV EER ARD TUMEND ZARLACAN XAASHAA UM BE XUDAL CURTAL NEVTRUULEG BAICAN UMUU

0  |  0
Rio(63.241.90.251) 2015 оны 02 сарын 05

Mash zov uyanga chi eh ornoo hairlasan ii chin hariu ur udam chin baharhaj mgl hoich ue uurd dursah bolno

0  |  0
Худал ярихаа боль(43.242.243.146) 2015 оны 02 сарын 04

Энэ хүүхэн дахин сонгогдохын тулд улс орны том эрх ашгийг ч уландаа гишгэхээс буцахгүй шинжтэй. 1) Гацууртын шороон ордыг ”Гацуурт” ХХК гэдэг монгол компани ашиглаж байгаад ингэж сүйтгээд орхисон юм. 2) Бороо гоулд ХХК монгол улсад олон тэрбум төгрөгийн татвар төлснийг мэдсээр байж энэ сурвалжлагч яах гэж ингэж зориуд буруу тийш нь хөтөлж асуугаад байна вэ? Төлсөн татварын хэмжээ нь улсад ГОК-ийн дараа орж байсан юм шдээ!!! Ийм сурталчилгаа эцсийн дүндээ улс орны эрх ашигт л хортой шүү!!!!!!

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Zochin(150.129.143.206) 2015 оны 01 сарын 27

Suhbaatariin batboldiig shuud buural alah heregtei boroygoldiig ene nohor yalaa ard tumen martaagui baigaa shuu

0  |  0
Zochin(122.201.31.98) 2015 оны 01 сарын 27

Yasan ch uhuulj bolohgui shuu

0  |  0
tiim(103.26.192.142) 2015 оны 01 сарын 27

uynga gishuun bas l buurunhiilj bna shuu shudraga bh heregtei

0  |  0
зочин(119.40.97.59) 2015 оны 01 сарын 27

Энэ нутгаас гарсан Ж.Эрдэнэбат гишүүн өөрөө энэ ордыг ашиглахыг шахаад байгаам биш үү???

0  |  0
Анхаар(206.120.242.215) 2015 оны 01 сарын 27

Ноён уулын ойг юу ч үгүй сүйтгэсэн зурагтай хамт мэдээ оруулсан бол зүгээр байж дээ. :-w

0  |  0
zochin(188.36.135.145) 2015 оны 01 сарын 27

Ex ornii maani yxaj tsulmuj unetei erdeniig ni avchaad TATBAR tuluugui gedeg chini yu gesen ug ve??? Xarin ch asar ix tatbar avax bsiin bishuu.bas l nootoi!!!!

0  |  0
arai l bishee (202.70.47.100) 2015 оны 01 сарын 27

uyngiig demjij bna yaj dordson ch obog deedsiinhee bulsh bunhang uhah dendej bnaa uneheer ard tumnii tarhiig ediin zasgaa sergeene amidraliig chini saijruulna gej ugaaj baahan hudal yarij bgaad gazriin doorh baylgiig oorsdoo hubaagaad idchihdeg biz de

0  |  0
mori unasan tolgoigu(112.72.13.98) 2015 оны 01 сарын 27

ene turd bgaa heden malnuudiig yah vee, ta anriig ongod shuteen doromjilsonii chin hariug avna daa gaigui. er ediin zasgiin hyamraliig albaar bii bolgoj humuusiin tarhiig ugaagaaad ternees garah arga gej hudlaa yarin ekh ornii in suitgeh hariin hatuu bodlogiig turd shurgalsan gadnii gar hul bologchid guitsetgeed bgaa yum bna daa. bid chin yaachihsan uls vee, hairan humuusiin ami nas tsusaar ene buhnee olj avsan umsan.

0  |  0
Top