С.Одбаатар: Бодибилдинг фитнессийн төвүүдийг аттестатчилж, цэгцэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодибилдингийн Олон Улсын шүүгч С.Одбаатартай ярилцлаа.

- Монголын бодибилдинг фитнессийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Монголын бодибилдинг фитнессийн холбоо ТББ нэртэйгээр анх 1990 онд байгуулагдсан. Өдгөө 25 жилийн түүхтэй холбоо юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэлд хүчтэй, олон улсад өрсөлдөхүйц тамирчин бэлдэх, хүн амын эрүүл мэндийн сайн сайхны төлөө зүтгэхэд оршдог.  Хамгийн гол нь Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой.

- Монголд яг хэдэн бодибилдинг фитнессийн клуб байдаг вэ? Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй болоод зөвшөөрөлгүй нь хэд байна вэ? 

- Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоотой хамтын ажиллагаатай 40  гаруй фитнесс клуб байна. Бусад бүртгэлгүй клубүүд ч олон байгаа. 2013 оны судалгаагаар Улаанбаатар хотод том жижиг нийлсэн бүгд 87 фитнесс клуб бүртгэгдэж байсан.  Сүүлийн хоёр жил нарийвчилсан судалгаа хийгдээгүй. Байрны подвальд үйл ажиллагаа явуулдаг олон жижиг клуб байдаг.

- Хэн дуртай нь бодибилдинг, фитнессийн төв нээж, стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмж их байдаг. Үүнд холбоо ямар тайлбар хийх вэ?

- Үүнийг цэгцлэхийн тулд манай холбооны зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ерөнхий стандарт тогтоох ажлыг хийхээр төлөвлөж байгаа.

- Энэ ажил хэзээнээс хийгдэх вэ? Ер нь ихэвчлэн ямар зөрчлүүд гарч байна вэ?

- Энэ ондоо багтаад хэрэгжих  болов уу. Гол асуудал нь клубүүдэд мэргэжилийн бус хүн зааварчилж багшийн үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна ихэвчлэн  заал танхимын хувьд стандарт шаардлага хангаагүй, агааржуулалтын систем муу байдаг зэрэг зөрчлүүд илэрдэг. Мөн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлууд ч яригддаг.

- Тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэн үйлчлүүлэгчид гэмтэл бэртэл учруулсан тохиолдолд тухайн клубэд ямар хариуцлага тооцдог вэ?

- Одоогоор манай гишүүн клубүүдэд тийм асуудал гайгүй байна. Цаашид бүх клубүүд гишүүнчлэлтэй болоод атистатчилалд хамрагдаад ирэхээр журмаараа энэ бүх асуудлууд зохицуулагдаад явна.

- Саяхан 10-р хороололд үйл ажиллагаа явуулдаг “Iron Bulls” бодибилдинг фитнесс клубд хичээллэж байсан  иргэн фитнессийн зааланд бэртэл авсан байсан. Тодруулбал, төхөөрөмжнийх нь төмөр мултарч толгой дээр нь унасан байна. Энэ тохиолдолд тухайн байгууллагад ямар хариуцлага тооцдог вэ?

- Үүнийг цэвэр клубын хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаарсан зөрчил гэж үзнэ. Шинээр гарах журмаар бол клубын захиргаанд 100% хариуцлага тооцож тухайн үйлчлүүлэгчийн хохирлыг бүрэн барагдуулах арга хэмжээ авна. Клубын стандартад аюулгүй ажиллагааны олон шалгуур тавигдах учир аттестатчилалд тэнцсэн клуб бол аюулгүй байдлыг хангах талаасаа маш сайн ажиллах болно.

Бодибилдинг фитнессийн стандарт ямар байх ёстой юм бэ?

- Бодибилдинг фитнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клубын стандартын тухайд гэвэл маш олон шаардлагууд бий. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх бүх зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж өгсөн байдаг. Жишээ нь: анхан шатны эмнэлэгийн тусламж үзүүлэх багаж хэрэгсэлтэй байх, дасгал хийхэд нэг хүнд ноогдох зай талбайн хэмжээ, тухайн байрны талбайн хэмжээг бүрэн хамрах агааржуулалтын систем, төхөөрөмж хоорондын зай, гэрэлтүүлэг, ариун цэвэр эрүүл ахуй гээд наад захын стандартууд, мөн мэргэжилийн өндөр мэдлэгтэй зааварлагч багш (харьцааны соёлтой, анагаах ухааны болон дасгалжуулалтын туршлага, зөв хооллолтын тухай мэдлэг гэх мэт)-тай байх зэрэг стандартын маш олон заалтууд байдаг. 

- Холбооны зүгээс тамирчдаа жилдээ хэчнээн тэмцээн уралдаанд сойдог вэ?  

- Бид үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд жилд дотооддоо 5-6 тэмцээн,  олон улс, тив дэлхийн  олон олон тэмцээнүүдэд тамирчдаа  оролцуулдаг.  Тухайлбал улсын чанартай тэмцээнүүдэд  "МОНГОЛЫН МИСТЕР" УАШТэмцээн ,"ИРЭЭДҮЙН МИСТЕР" ХАШТэмцээн, "Аймгуудын АШТэмцээн", "Цомын АШТэмцээн", "Нэрэмжит тэмцээн" багтдаг. Олон улсын чанартай тив дэлхийн тэмцээнүүд болох  "Бодибилдинг Фитнессийн ДАШТ", "Бодибилдинг Фитнессийн ААШТ",  "Бодибилдинг Фитнессийн ЗААШТ" ,"Цомын тэмцээнүүд" гэх мэт багтдаг.

- Ирэх сард  "ИРЭЭДҮЙН МИСТЕР-2015" тэмцээн болох гэж байгаа. Тэмцээнд хэрхэн бэлтгэж байна вэ?

- Энэ тэмцээн нь МБФХ-с жил бүр зохион байгуулдаг том тэмцээнүүдийн нэг юм. Тамирчдын оролцоогоороо нэр хүндээрээ УАШТэмцээнтэй дүйхүйц чанар чансаатай тэмцээн байгаа юмаа. "ИРЭЭДҮЙН МИСТЕР" тэмцээний маань гол зорилго нь Бодибилдинг Фитнессийн спортоор сонирхон хичээллэгч шинэ залуу үеээ дэмжих, тэднийг ирээдүйн нэр алдартай тамирчин болох үүд хаалгыг нээж өгөх. Нийтийн биеийн тамирыг Бодибилдинг Фитнессийн спортоор дамжуулан олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах гэсэн зорилготой тэмцээн юм. 2015 оны 5 сарын 3 нд Монгол Бөхийн Өргөөнд тус арга хэмжээ маань зохион байгуулагдана.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.125) 2015 оны 04 сарын 12

Iim huuli bus yum hiivel eserguuteerei bisnes erhlegchdee. Duriin neg holboo garch ireed jijguudiigee jiine gj bhgui. Tiim erkh ch bhgui

0  |  0
zochin(112.72.13.125) 2015 оны 04 сарын 12

Holboo gishuudiinhee erkh ashgiig hamgaalakh tuhai yarikh baital attestachlal geed shal hudlaa gishuunchlel nereer mungu bosgokhiin tukhai l yum yariad bn. Manaikh negniigee booj haah l yum yarikh yum. Chamd bn tanai holboond attestachlal yavuulakh erkh bailaa yu.

0  |  0
Zochin(202.126.89.199) 2015 оны 04 сарын 07

Ene zaluu daruu sain zaluu. Khuniig demjine uu gekhees muu zuil khiikhgui bas ajilaa sain mednee.Amjilt khusie.Odoo tsetslekh tsag bolson.

0  |  0
hhhhhhhhhhhhhhh(180.235.185.44) 2015 оны 04 сарын 05

Юм болгоныг завхруулж , дарамталж мөнгө авахын төлөө байх юм даа. Монголчуудын тогоо нь багадаад байдаг юм уу эсвэл толгой нь ?

0  |  0
hhhhhhhhhhhhhhh(180.235.185.44) 2015 оны 04 сарын 05

Юм болгоныг завхруулж , дарамталж мөнгө авахын төлөө байх юм даа. Монголчуудын тогоо нь багадаад байдаг юм уу эсвэл толгой нь ?

0  |  0
temuulen(112.72.13.167) 2015 оны 04 сарын 03

Naad zawharlaa zailuul nowshoo odoo standartchlal geed heden tsaas awah geed uzej uguhndee

0  |  0
d.erdenebaatar(112.72.11.109) 2015 оны 04 сарын 03

bodibildingiin holbooniihoo hamt olond amjilt husie. minii medeheer shine zohion baiguulaltand orood s.odbaatar NB darga bolsonoor manaih awargatai bolson sanagdana. tegeheer demjdeggui yma gehed saad bolmoorgui bga ymlda. tegeheer yahnuu? like darah ni bnashde

0  |  0
zzz(112.72.13.38) 2015 оны 04 сарын 02

Hudlaa ym ih ch b.a vnen ch b.a standart ene ter geed bas neg mungu iddeg hvmvvs nemegdehn dee

0  |  0
Top