Д.Цогтбаатар: Урьдчилгааг 10 хувь болгосон ч орон сууцны үнэ нэмэгдэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Барилга, орон сууцны салбарт Тэтгэврийн даатгалын санг хөгжvvлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжvvлэхээр болоод байгаа. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зvгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр батлан дааж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд жилийн найман хувийн хvvтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг бvрдvvлэх юм.

Ийм сан бvрдсэнээр ипотекийн зээл тасралтгvй олгогдох орчин бvрдэх юм байна. Нөгөө талдаа иргэд сар бvр Нийгмийн даатгалын санд мөнгө төлдөг, тvvнийгээ vл хөдлөх хөрөнгө болгон ашиглах боломжийг ийнхvv хууль эрх зvйн хvрээнд бий болгож өгөх аж.
Ингээд сайд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас дараах асуултад хариулт авлаа.
 
- Найман хувийн хvvтэй орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгохоор боллоо. Та энэ тухай тодорхой тайлбарлаж өгөөч? 
- Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
- Засгийн газарт хуу­лийн төслөө өргөн барьсан байгаа. Шийдвэрvvд нь шат шатандаа гараад явна. Vvнд хэдий хэрий хугацаа шаардагдах вэ гэдгийг хэлж мэдэхгvй байна. 
Иргэдэд дэм vзvvлэх арга хэмжээ болохоос орон сууцны илүүдлийг борлуулах арга биш. барилгын салбар илүүдэлтэй хэвээр байх учраас үнэ нь өсөх боломжгүй.
- Байрны урьдчилгааг 10 хувь болгосноор орон сууцны vнэ нэмэгдэх үү? 
- Эдийн засгийн хvнд нөхцөл байдал vvсээд байгаа vед барилгын салбарт тодорхой хэмжээний дэм vзvvлэх гэж байгаа арга хэмжээ болохоос барилгын илvvдэл нийлvvлэлтийг зохион байгуулалттайгаар бvгдийг нь борлуулах арга хэмжээ биш. Яг vнэндээ 30 гаруй мянган орон сууц илvvдэл нийлvvлэлттэй байгаа. Тэгээд ч бодит шийдвэрvvд ямар тvвшинд гарахыг өнөөдөр урьдчилж хэлж мэдэхгvй байна. Дахиад хэлье, бvгдийг нь худалдан авах арга хэмжээ биш. Ийм мөнгө ч байхгvй. Өөрөөр хэлбэл барилгын илvvдэл нийлvvлэлт хэвээр vлдэнэ. Барилгын нийлvvлэлт илvvдэлтэй байгаа vед vнэ өсөх боломжгvй. Бид тодорхой тус дэм л vзvvлсээр байгаа. 
- Тэгвэл зээл хvссэн иргэдэд арил­­жааны бан­­кууд уян хатан хандах нь гэж ойлгож болох уу?
- Зээлийн 10 хувийг иргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гарган өгч иргэдэд vvсдэг дарамтыг арилгаж байгаа болохоос энэ нь бэлэг биш. Тиймээс иргэн энэхvv 20 хувийн төлбөрөө зээл төлөх урт хугацаандаа шингээгээд төлөөд явна. Бид нэн тvрvvнд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өргөн барьсан байгаа. Vvний зэрэгцээ энэхvv зээлийн vндсэн нөхцөлд өөрчлөлт орж байгаа болохоор санхvvгийн шинж чанартай олон зvйлийг эргэн тооцох шаардлага гарч байгаа. Тиймээс зээлийн хөнгөлөлтийг хэрэгжvvлэхэд vvсч болох бvхий л асуудлыг Сангийн яам, Монгол банк, арилжааны банкууд хоорондоо ярилцаж байгаа. 
- Тэгэхээр иргэдэд орон сууцны зээлийн төлөлтийн хэмжээ өндөр гарна. Банкууд зээлийн төлөлт өрхийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байхыг шаарддаг. Vvнд иргэдийн орлого хvрэх vv?
- Банкууд өөрсдийнхөө тавьдаг зvй ёсны шаардлагаа тавих нь мэдээж. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгvй иргэнд зээл олгох тухай асуудал энд яригдаагvй. Харин урьдчилгаа 30 хувиа өнөөдөр шууд гаргаад төлчих боломжгvй ч урт хугацааны зээлээ бол төлөөд явах боломжтой иргэдэд уян хатан хандаж, зээл олгох асуудал яригдаж байгаа юм. Тvvнээс биш өнөөдөр тогтмол орлоготой бус, орлогын хэмжээ нь урт хугацааны зээлийн графикийн дагуу төлөх чадваргvй иргэдэд зээл олгохыг банкуудаас шаардаж болохгvй. Өнөөдөр орлого нь тогтмол биш, vvнийгээ эргээд төлж чадахгvй хvмvvст зээл олгохыг банкнаас шаардана гэдэг бол тэр банкийг дампууруулах замд шууд тавьж өгөх асуудал болж байна. Энэ чинь зах зээлийн бус захиргааны шинж чанартай зvйл болно. Эдийн засаг хvндэрсэнтэй холбоотой барилгын салбар ч хvндэрсэн байна. Эндээс бид хамтдаа яаж гарах, дэмжлэг vзvvлэх вэ гэж ярьж байна.
Төрийн орон сууцны корпораци хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, бизнест хутгалдаж байгаа учраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцуулахаар болсон байна.
- Тvрээс­ийн орон сууц­ны хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэг­­жvvлэх гэж байгаа вэ?
- Олон улсын орон бvрт өөр өөрийн арга хэрэгсэл байдаг. Тухайн орны улс төрийн тогтолцоо ямар байхаас ч хамаарна. Манайх шиг ардчилсан оронд хvнийхээ эрхийг хvндэтгэж, тохиролцож зvй ёсны арга замаар шийднэ. Газар, vл хөдлөх хөрөнгийн vнэ өсч байгаа болохоор янз бvрийн арга хэрэглэдэг. 
Тvрээсийн орон сууцны тогтолцоо хангалттай бий болсон тохиолдолд иргэдийг нvvл­­гэн шил­­жvvлнэ. Тvр тvрээсийн орно сууцанд шилжvvлж байгааг өөрсдийнх нь газарт байшин барьсны дараа буцаагаад шил­жvvлж болно. Ингэвэл иргэд хvлээн зөвшөөрөх магадлалтай. 
- Ярилцсанд баярлалаа.
Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(112.72.13.65) 2015 оны 04 сарын 23

ene darga nar bairniihaa uniig baga ch bolov buulgana gej neg udaa ch yarihgui yum daa. tv-eer buun surtei oluulaa yariad bsan neg ch dargiin amnaas bairnii kv.m--n uniig buulgamaar bn gej helehgui yu, ug ni bairnii uuriin urtug ni shalihgui 1.200-1.300,d bosdog yum sh dee

0  |  0
Эдийн засагч(124.158.77.8) 2015 оны 04 сарын 17

Ямар чхөнгөлөлттэй байсан одоохондоо орон сууц захиалж, худалдаж авч болохгүй. Наад өндөр үнэ хэлээд байгаа орон сууцыг чинь хэн чавахгүй байгаа. Удахгүй орон сууцны үнэ 1м2- нь 850,000 төгрөгнөөс доош унана. Тэр үед орон сууцаа авах хэрэгтэй. Одоохондоо орон сууц авах мөнгө банкинд хадгалаад өсгөж байх хэрэгтэй

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
дээгий(163.22.18.74) 2015 оны 04 сарын 16

10 хувийг төллөө ч сар сардаа төлөх төлбөрийн дүн хамаагүй ихсэнэ энэ бол цэвэр л барилгын компаниудаа дэмжиж буй ажил өөрөө ч хэллээ. энэ төр үргэлж мөнгөтэй талд байсаар ирсэн байсаар байхнээ. энэний оронд 1м2 үнийн дүн бодитой бус байгаа багасгах талаар ярьсан бол жинхэн нүдээ олсон ажил болох байлаа. төр хэзээ иргэддээ үйлчилдэг болхийн болдоо. төр та иргэдийн зовлонд цадах болоогүй юу?

0  |  0
Top