Увс аймагт 200 га-г хамарсан түймэр дэгдээд байна

Админ | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Сүүлийн үед орон нутгаар тал хээрийн түймэр ихээр гарч, багагүй хохирол учруулаад байгаа билээ. Тэгвэл Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Мөстийн эхэн хэмээх газар ой хээрийн түймэр гарсан байна. Орон нутгийн “MBC” телевизийн мэдээлснээр түймэр 200 гаруй га газрыг хамраад байгаа бөгөөд Увс аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Сагил сумын иргэд түймрийг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.

Гэвч салхины хүч их байгаагийн улмаас гал унтраах үйл явцад хүндрэл учирч байна гэж албаны хүмүүс хэлсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, бугын эвэр түүхээр ууланд гарсан иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэж гал гарсан гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.25) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top