Орхон аймгийн өсвөрийн шатарчдын ур чадварыг сайжруулах, өсвөр насны хүүхдүүдийн цагийг зөв боловсон өнгөрөөх, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих зорилготойгоор Олон улсын хэмжээний мастер Ч.Хүрэлбаатарын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Орхон аймгийн шатрын холбоо, Ч.Хүрэлбаатарын шавь нар хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн “Эрдэнэт” цогцолбор сургууль дээр хоёр өдөр болох юм.
Тэмцээн хөвгүүд, охидын 8 хүртэлх, 9-11, 12-14, 15-18 насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг тоглох бөгөөд эхний гурван байрт шалгарсан шатарчдыг урамшуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )