Б.Бат-Эрдэнэ аварга нутгийнхаа шинэ арсланд архинаас хол байгаарай гэж захижээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 16

Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, идэр насандаа Улсын арслан цолыг хүртсэн Хэнтийн аймгийн харьяат Э.Оюунболд дуулианы эзэн болоод байгаа билээ. Шинэхэн арслан Э.Оюунболд нутгийнхаа аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамт төрсөн нутаг руугаа хүлгийн жолоо залсан байна.

Учир нь, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадамд түрүүлснийхээ дараа нутгаа зорьж, уул овоондоо гардаг байсан уламжлалаа нутгийн шинэ арсландаа өвлүүлэхээр авч явсан сурагтай. Энэ далимд аварга, арслан хоёр нутгийнхантайгаа баяраа хуваалцах гэнэ.

Мөн Дархан аварга шинэ арсландаа аминчлан нэгэн захиасыг захижээ. Тэрбээр “Шалихгүй найр, шимгүй шагнал, шилтэй архи, шүншиггүй найзуудаас хол байгаарай” хэмээн захисан аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭХИЙН СҮҮ(112.72.6.30) 2015 оны 07 сарын 17

ХЭН ХҮНД ХЭРЭГТЭЙ Л ЗАХИАС БАЙНА. ДАГАТУГАЙ МОНГОЛЧУУД АА. ЭНЭ ӨДРҮҮДЭД БИДЭНД ДУУЛДАЖ БАЙГАА ХАРАМСАТАЙ ОЛОН ҮХЭЛ ХАГАЦЛЫН ИХЭНХ НЬ ЭНЭ АРХИ УУСНААС ҮҮДЭЛТЭЙ ШҮҮ. АРХИ ГЭДЭГ УУСМАЛ ЧИНЬ ИДЭЭНИЙ ДЭЭЖ БИШ, ХИМИЙН АЮУЛТАЙ ХОР ГЭЖ Л ХҮММҮСТ ОЙЛГУУЛАХСАН, БҮР ДУНД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ Ч ОРУУЛАХСАН!!!

0  |  0
GYG(122.201.31.184) 2015 оны 07 сарын 16

Гайхалтай, гайхалтай

0  |  0
eej(122.201.31.139) 2015 оны 07 сарын 16

yag ynen dee gej bodood zagatnasan gazar maajikh shig bolloo

0  |  0
иргэн(202.21.106.130) 2015 оны 07 сарын 16

мундаг үг шүү,баргийн хүн хэлэхгүй шүү.Залуусаа хэн хүнгүй бодож явахад хэрэгтэй захиас байна даа

0  |  0
2015(122.201.31.194) 2015 оны 07 сарын 16

сайхан захиас хэлжээ. :-bd =D> :-*

0  |  0
Top