Оксфорд их сургуульд тэтгэлгээр суралцуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулийн нэг Оксфорд их сургуулийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Оксфорд их сургууль чансаагаараа АНУ-ын Харвардын их сургуулийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог шилдэг их сургууль бөгөөд Их Британийн урдаа барьдаг боловсрол олгогч байгууллага юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь санхүүгийн хүндрэлтэй байгаа боловч суралцах чин хүсэлтэй хүмүүст зориулснаараа онцлогтой аж.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьдрах зардал, онгоцны буцах зардал багтах бөгөөд сурлагын өндөр амжилт үзүүлсэн байх, шалгалтын өндөр оноотой байх, Айелтс /IELTS/-ийн 6.5 буюу түүнээс дээш оноотой байх зэрэг шаардлага хангасан байх ёстой аж.

Бүртгэл 2016 оны 2 сарын 20-нд дуусах бөгөөд 2016 оны 9 сарын 01-нд хичээл эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top