“Бид Хамтдаа чадна” ТББ-аас Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Гуравдугаар хэсэгт 24 цагийн турш үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулах, 40-60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг өөрсдийн санхүүжилтээр барихаар төлөвлөжээ.
Тус байгууллага нь одоогоор газар ашиглах гэрээ байгуулахаар СДТГ-т хандсан байна. Одоогоор хариу ирээгүй байгаа ч энэ сарын 15-ны дотор хариу өгнө гэдгээ тус дүүргээс мэдэгджээ. Мөн өөрсдийн санаачилгаар ЕБС-ийн сурагчдад зориулсан “Сурагч дэвтэр”-ийг хэвлэж байгаа юм.
Уг дэвтэр нь нийслэлийн зургаан дүүргийн 2-6 дугаар ангийн сурагч бүрийн нэг жилийн турш багш, эцэг эхийн харилцан тэмдэглэлийг хөтлөх бөгөөд гэрийн даалгавар, сурагчийн хичээлийн идэвх чармайлт онцгой авьяас билэг хөтлөх юм байна. Дэвтрийн хувьд 2500 төгрөгийн үнэтэй бөгөөд эхний ээлжинд 200 мянган ширхэгийг хэвлэх аж.Цэцэрлэг барих ажлын санхүүжилтийг “Сурагч дэвтэр-”ийн борлуулалтаар босгоно хэмээн "Бид хамтдаа" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.
Уг дэвтрийг хөтөлснөөр эцэг эх, сурагч, багшийн гурвалсан холбоо үүсч сурагчийг зөв төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй хэмээн зохиогчид хэлж байв. Мөн эцэг эхчүүд хүүхдээ ямар боловсрол эзэмшиж буйг ч уг дэвтрээс харах боломжтой. Энэ сарын 15-наас бага ангийн сурагчдад сурагчийн дэвтэрийг тараах юм. Ер нь цаашид “Сурагч дэвтэр”-ийг жил бүр хэвлэн түгээж, цэцэрлэг барих ажлыг санхүүжилтийг бүрдүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )