“Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” учир мөрөөдөж л байхаас энэ төр засгийнхан. Дээр нь ажил хийж чаддаггүй. Хийх гэж байгаа ажлыг нурааж, хийж буй ажлыг зогсоож, хийсэн ажлыг үгүйсгэж явдаг төр засгийнхан дотоодоо эрчим хүчээр хангаж чадахгүй байж эрчим хүч экспортолно хэмээн хий хоосон мөрөөдөв.
Өдөр болгон шахуу өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд хэмээн зарлаж, муугаар нь хотын захын гэхдээ “борчууд” амьдардаг гэх тодотголтой гэр хорооллыг цахилгааныг тасалж, хязгаарладаг. Аргаа барахдаа хотын хорооллуудын тогийг их, бага хэмжээгээр тасалдаг. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын хувьд эрчим хүчний хомсдолд орж, байнга тог хязгаарлах нь тухайн улсын эдийн засагт асар их хор хөнөөлтэй. Тэгээд ч улсын нийслэл хотын төв болсон талбай орчмын тогийг 2-3 жилийн өмнөөс мэр сэр тасалж байсан.
Байнгын эрчим хүчтэй байх ёстой Монгол Улсын төвд ийм асуудал нүүрлэж байгаа нь ямар түвшинд байгааг бэлхнээ харуулна. Хөдөө орон нутгийн айлууд одоо бүр залхаж эхэлж байна. Зүүн бүс, баруун бүсийн эрчим хүчний түгээгчид дээрээс ирсэн хязгаарлалт хийх тушаалын дагуу алс хөдөөний айлуудын цахилгааныг тасалдаг. Зүүн бүсийн эрчим хүч түгээх байгууллагын нэгэн танил маань “Тэгээд муугаар нь Хэрлэнбаян-Улааныгаа байнга тасална шүү дээ” хэмээн хэлж билээ.
5 дугаар цахилгаан станц гэж хэдэн жил шоудаж, усан цахилгаан станц барина гэж олон жил мөрөөдөж эцэст нь Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн ч Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гэж хойд хөршийн хэдэн жижиг улсуудад дарамтлуулсаар. ОХУ энэ асуудалд дорвитой дугарахгүй байгаа ч түүний харьяанд байдаг, Буриад, Тува зэрэг улсуудын парламентын гишүүд ихээхэн эсэргүүцэж байгаа. ОХУ-аас эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг авдаг Монгол Улсад ганц цөмийн цахилгаан станц байхад энэ бүх дарамт, эрчим хүчний хомсдол арилна.
Хэдэн жилийн өмнөөс сайн гэхээсээ илүү мууг нь дуудсан цөмийн цахилгаан станцыг Монгол Улс 2017 оноос барьж эхлэх юм гэсэн. Барьсан ч дотоодынхоо зах зээлээс гарч чадахгүй. Учир мэдэх хүн бидний хэрэглэж буй цахилгаан муу чанартай хэмээгээд үл ойлгогдох физикийн томьёо яриад унасан. Гэхдээ түүний ярианаас ойлгосноор монголчууд бид чанар муутай цахилгаан хэрэглэдэг аж. Ийм цахилгаан хэлбэлзэлтэй байдаг бөгөөд харахад нүд өвтгөдөг байна. Хэлбэлзэлтэй тог цахилгаан бараа эвдэнэ, цахилгааны утас хайлуулна цаашлаад байшин шатаадаг.
Харин гадаадад чанар сайтай цахилгаан хэрэглэдэг. Тиймдээ ч цахилгаан бараанууд нь эвдэрдэггүй гэж цахилгааны инженер мэргэжилтэй хүн ярьсан юм. Юутай ч, эрчим хүчний хомсдол аюулын харанга дэлдэж, XXI-р зуунд атлаа үе үе хүй нэгдлийн үед амьдарч байгаа юм шиг харанхуйд тэмтчиж, тог тасарсан үед айж уйлагнах бяцхан үрсийнхээ дууг сонсож сууна. Юутай ч, Монгол Улс эрчим хүч экспортлогч болох зорилт тавьж, урд хөрштэй хамтарсан уулзалтыг өчигдөр Улаанбаатар хотод эхлүүллээ. Манай улс урд хөрштэй эрчим хүчний салбарт хамтарч ажиллах ажлын хэсгийг байгуулж анхдугаар уулзалтыг өнгөрсөн жил Бээжин хотод зохион байгуулсан.
Харин Улаанбаатарт болж буй энэ уулзалт хоёрдугаар уулзалт нь юм байна. Түүнчлэн уулзалтын үеэр экспортод гаргах зориулалттай цахилгаан дамжуулах өндөр чадалтай шугам барих асуудалд анхаарлаа хандуулж, судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй хэмээн хий хоосон ярьж, Монгол Улс эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц ирээдүйтэй хэмээн баахан цээжээ дэлдэв. Лав л энэ төрийн түшээдийн үед Монгол Улс эрчим хүчний экспортлогч орон болж чадахгүй гэдгийг уурссан ахмад зүтгэлтнүүд хэлж байна лээ.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 2 )
mash zuv zuil door biechten bn.
ene bol mash chuhal asuudal l daa. um medehgui, oilgohgui humuustei metgeltseh ni tsag barsan demii zuil. er ni mergejliin humuusiig gudamjind gargaj uursdiiguu lut ulst turch gej anduursan humuusiin yavuulsan hor urshig um. etsiin etsest mergejliin humuus l ene salbariig ers uud tataj chadna. buh salbart shuu dee. jinheneer exportlogch ch bolj chadna. gagtshuu uursduu uchir nachirtai l baimaar bn mongolchuudaa....