Хууль бусаар шатахуун худалдан борлуулсан зөрчлийг шалгаж байна

2025 оны 12 сарын 06

Цахим орчинд “Бензин зарна, хүргэлттэй” гэх зар байршуулж, литрийг нь 5500 төгрөгөөр дамлан худалдаж байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус гомдлын дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахад 23 настай иргэн Б нь хамаарал бүхий хүний ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан худалдан борлуулж байсныг тогтоосон байна. Хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм.

Хэрэв тус хуулийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах, тээвэрлэх тохиолдолд орчиндоо учируулж болох эрсдэл өндөр тул сэрэмжилнэ үү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эхээ(202.21.126.106) 2025 оны 12 сарын 06

монгу нарт нэг зан байх юм аа ямарч юмны үнийг нэмэх санаа тэгээд тэр нь өрсдиЙХнь амьдралд нөлөөлнө гэж мэдэхгүй ёстой үхэр гэдэг хоч таармаг хүмүүсдээ

0  |  0
S(66.181.177.118) 2025 оны 12 сарын 06

SEXSEER BIEE UNELLEED BOOW XXI BOOW DOLOOJ80955877AL SEKSEER XUCHINDUULI

0  |  0
Тэмүүл(103.57.94.247) 2025 оны 12 сарын 06

Овоо босгоогүй бол.... Төр засаг маань хүнийг зөрчил гаргуулах нөхцөл рүү шахаж оруулаад дараа нь ”том” хэрэг илрүүлдэг болжээ.

1  |  0
Top