МУИС төлбөрөө 40 хувиар нэмэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 06

Монголд олигополь удирдлагатай монополь бизнесүүд зөндөө. Түүний нэг нь МУИС хэмээх боловсролын бизнес эрхэлдэг улсын байгууллага. Жилийн жилд л төлбөрөө нэмдэг энэ байгууллага Харвард шиг төлбөртэй болно хэмээн ярьсан удаатай. Монгол Улсын Их Сургууль /МУИС/ манайдаа л монополь газар.

Энэ байдлаа ашиглан жил бүр төлбөрөө нэмдэг бөгөөд үүнийг дагаад бусад сургуулиуд ч мөн төлбөрөө нэмж, оюутан сурагч болон тэдгээрийн эцэг эхчүүдийн өрөн дээр өр нэмдэг. Монгол Улсад хамгийн ашигтай бизнесүүдийн нэг бол яах аргагүй их сургууль.

Нэгэн үе үүнийг нь анзаарч маш олон их, дээд сургууль байгуулж хүн амынхаа тоонд харьцуулсан их, дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч орон болгосон. Жилдээ хэдхэн элсэгч авдаг жижигхэн дээд сургуулийн захирал яаж мөнгөөр туйлдаг билээ. Харин хэдэн тэрбумаар нь олдог МУИС шиг том сургууль багш, ажилчдын цалин тавьж хүрэхгүй байна хэмээн шал худлаа ярьж төлбөрөө нэмсээр.

Их, дээд сургуулиудыг төлбөрөө нэмэхгүй байхыг Монголын Оюутны Холбооноос уриалдаг ч хүчин мөхөстдөг нь нууц биш. Багш, ажилчдын тоо болон тэдгээрт олгож буй цалингийн хэмжээ оюутнуудаас авч буй төлбөрийн хэдэн хувьд хүрч байгааг төлбөр нэмэгчдэд сануулмаар. Юутай ч, Монгол Улсад их, дээд сургуулиудын төлбөр жилийн жилд ёс юм шиг нэмэгддэг боллоо.

Ингэхдээ бүр ирэх хичээлийн жилд МУИС-ийн төлбөр 30-40 хувиар нэмэгдэж орхив. Тус сургуулийн Удирдах зөвлөл 2015-2016 оны хичээлийн жилд II-V дамжааныхаа сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулан, 12 хувиар өсгөхөөр болжээ. Харин 1 дамжааныхны төлбөрийг чиглэлээс нь хамаараад 30-40 хүртэл хувиар нэмсэн байна. Тэгэхээр манайд инфляцийн түвшин 40 хувиар өссөн гэсэн үү. Аль эсвэл төрийн түшээд худлаа яриад байна уу.

Мэдээж их, дээд сургуулиудын удирдлагууд бизнесийн томчууд шиг хоорондоо холбоотой байж үгсэн хуйвалддагийн адилаар МУИС төлбөрөө нэмсэнтэй холбогдуулан МУБИС мөн төлбөрөө нэмж, сургалтынхаа төлбөрийг 12 хувиар өсгөж 1.9 сая төгрөгт хүргэв. Жилийн төлбөр нь 2 сая шүргэж байгаа энэ сургуулийг төгсөгч хэчнээн багш ажилгүй явж, хэд нь сарын 200-хан мянган төгрөгийн цалингаар голоо зогоож байна. Харвард шиг төгсөөгүй байхдаа оюутнууд нь дэлхийд өрсөлдөхүйц цалин, хангамжтай ажлын байрны саналд булагдан ирээдүйгээ баталгаатай болгодог бол хамаа алга төлбөрөө нэм.

Харин төгсөөд ажлын байргүй эсвэл сарын хэрэглээнээсээ давж шалихгүй цалинтай ажлын байранд боловсон хүчин бэлтгэдэг сургууль төлбөрөө нэмэхийг хүмүүс зөвшөөрөхгүй байна. Тэд чанар дагаж үнэ нэмэгдвэл зөвшөөрнө. Харин 60 чавганцын нэг нь түрүүлдэг гэдэг шиг чанаргүй атлаа тэргүүлэх нэр хүндээ ашиглан төлбөрөө нэмдгийг эсэргүүцэж байна. Юутай ч, МУИС, МУБИС төлбөрөө нэмээд зогссонгүй ХААИС 1 дамжааныхаа нэг кредитийн төлбөрийг 25, бусад дамжааныхыг 15 хувиар нэмжээ.

Түүнчлэн АШУҮИС 1 дамжааныхаа төлбөрийг 45 орчим хувиар нэмэв. Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө ийн нэмж, орохгүй гээд хаачдаг юм гэсэн шиг 1 курсын төлбөрийг ийнхүү дур зоргоороо нэмэв. Үнэндээ манайд дунд сургуулиа төгсөөд их сургуульд орохгүй бол цэрэгт явах, аль эсвэл гудамжинд лааз өшиглөхөөс өөр сонголт байдаггүй билээ.

Э.Төгс


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.37) 2015 оны 08 сарын 09

төлбөрөө нэмээд л бн, нэмээд л бн! Сургалт нь тэр хирээрээ сайжирч бгаа нь хаана бн? хэтэрхий их мөнгөний дарамтан дор эцэг эхийнхээ нүүрлүү харж ч чадхааргүй болж бн!!!! манай улс ямар европын улсууд шиг хөгжил нь тэнгэрт тулсан биш!!!! хэм хэмжээндээ хязгаартай бвл зүгээр сэн!!!

0  |  0
zochin(103.229.122.240) 2015 оны 08 сарын 08

Tolboroo nemeed surgaltaa saijruul. Bagshaa chadvarjuul

0  |  0
zochin(150.129.140.69) 2015 оны 08 сарын 07

oligtoihon nem. oyutnaa tsuul. chanrtai bagshaar chanartai medleg olgo. unuudur hun bur deed bolovsrol ezemshih albagui. huviin dund surguulin tulburch hurehgui ih surguuli gej yu bdiin

0  |  0
Zochin(77.56.101.68) 2015 оны 08 сарын 07

Nemeed bga humuusn humslagch hulgaich nar

0  |  0
зочин(150.129.142.166) 2015 оны 08 сарын 06

Үнэ 40 хувь нэмсэн бол , чанар 140 хувь болох юм байна гэж мөхөс би бодлоо.Зөв үү захирал, багш нараа.

0  |  0
zochin(211.243.52.40) 2015 оны 08 сарын 06

Negent buh yumaa nemj baigaan bol Surgaltiin tolboroo 40%nemsiin bol Bagshnariin tsaling bas 40% nemeh heregteishuudee.

0  |  0
zochin(211.243.52.40) 2015 оны 08 сарын 06

Bagsh nariin 200000 iin tsaling ogch diilehgui surgaltiin tolboroo nemeed baigaa hereguu....Bagsh nariinhaa tsaling nemeh gej surgaltiin tolboroo ondor avaad baigaa yumuu?Yamar uchirtai ondor unelegdeed baigaa surgaltiin tolbor yum boldoo...Bagsh nariin tsalingaa 1200000 bolgoh gej baigaa yum boluu...

0  |  0
гантөмөр(202.21.106.150) 2015 оны 08 сарын 06

Эрэгтэй оюутан хулгайч, эмэгтэй оюутан *** болох эцэг эхчүүд нь гуйлагчин болох нь арга үгүй

0  |  0
Top