Хятадын Төв банк юанийн ханшийг ам.долларын эсрэг сулруулж буйгаа өчигдөр зарлажээ. Төв банк энэ үйлдлээ зах зээлийн нөхцөлд илүү хандсан болгож буй хэмээн тайлбарласан юм.
Хятадын Ардын банкнаас ам.доллартай харьцах юанийн ханшийг6.2298 хэмээн зарласан нь өмнөх өдрийнхөөс хоёр хувиар сулруулсан үзүүлэлт аж. Хятадын экспортын хэмжээ өнгөрсөн долдугаар сард 8.3 хувиар буурсан юм. Энэ нь юанийн ханш чангарснаас тус улсын бараа бүтээгдэхүүн гадаад зах зэээлд илүү үнэтэй тусч буйтай холбоотой ба сүүлийн үед тус улсын гадаад худалдааны үзүүлэлтүүд нэлээд буурчээ.
Хятадын Төв банк дээрх үйлдлээ тайлбарлахдаа девальваци гэдэг нэр томьёог ашиглаагүй боловч“Мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтоохдоо гадаад валютын эрэлт, нийлүүлэлт болон гадаад зах зээл дэх валютын ханшийг олон талаас нь харгалзан үзнэ” гэжээ. Хятадын эрх баригчид юанийг олон улсын нөөц валютын нэг болгохын тулд ОВУС-гийн нөөц валютын сагсанд оруулж, ам.доллар, Британийн паунд, Японы иентэй эн зэрэгцсэн төвшинд хүргэх зорилт тавьсан байна. Гэвч ОУВС-гийн мэргэжилтнүүд юанийг экспорт, гадаад худалдааны салбарт өргөн хэрэглэдэг валютын шалгуур болзлыг хангаж буй ч бусад үзүүлэлтийн хувьд хангахгүй байна гэдгийг өгүүлдэг.
Тухайлбал, Хятадын төр засгаас юанийн ханшийг шууд хянаж, бие даасан бодлого явуулж буй нь ОУВС-д хамгийн их нөлөө бүхий байр суурьтай АНУ-ын эрх баригчдын таалалд нийцдэггүй. АНУ-ын зүгээс Хятадын эрх баригчдыг юанийн ханшийг зориуд доогуур тогтоож, экспортоо дэмжсэнээр шударга бусаар өрсөлддөг хэмээн буруутгадаг. ОУВС-гийн нөөц валютын сагсыг тооцох аргачлалыг хамгийн сүүлд 2000 онд шинэчилж, Францын франк, Германы дойч маркийг еврогоор сольсон юм.
Хятадын Төв банк юанийн ханшийг ам.долларын эсрэг сулруулж буйгаа өчигдөр зарлажээ. Төв банк энэ үйлдлээ зах зээлийн нөхцөлд илүү хандсан болгож буй хэмээн тайлбарласан юм. Хятадын Ардын банкнаас ам.доллартай харьцах юанийн ханшийг6.2298 хэмээн зарласан нь өмнөх өдрийнхөөс хоёр хувиар сулруулсан үзүүлэлт аж. Хятадын экспортын хэмжээ өнгөрсөн долдугаар сард 8.3 хувиар буурсан юм. Энэ нь юанийн ханш чангарснаас тус улсын бараа бүтээгдэхүүн гадаад зах зэээлд илүү үнэтэй тусч буйтай холбоотой ба сүүлийн үед тус улсын гадаад худалдааны үзүүлэлтүүд нэлээд буурчээ. Хятадын Төв банк дээрх үйлдлээ тайлбарлахдаа девальваци гэдэг нэр томьёог ашиглаагүй боловч“Мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтоохдоо гадаад валютын эрэлт, нийлүүлэлт болон гадаад зах зээл дэх валютын ханшийг олон талаас нь харгалзан үзнэ” гэжээ. Хятадын эрх баригчид юанийг олон улсын нөөц валютын нэг болгохын тулд ОВУС-гийн нөөц валютын сагсанд оруулж, ам.доллар, Британийн паунд, Японы иентэй эн зэрэгцсэн төвшинд хүргэх зорилт тавьсан байна. Гэвч ОУВС-гийн мэргэжилтнүүд юанийг экспорт, гадаад худалдааны салбарт өргөн хэрэглэдэг валютын шалгуур болзлыг хангаж буй ч бусад үзүүлэлтийн хувьд хангахгүй байна гэдгийг өгүүлдэг. Тухайлбал, Хятадын төр засгаас юанийн ханшийг шууд хянаж, бие даасан бодлого явуулж буй нь ОУВС-д хамгийн их нөлөө бүхий байр суурьтай АНУ-ын эрх баригчдын таалалд нийцдэггүй. АНУ-ын зүгээс Хятадын эрх баригчдыг юанийн ханшийг зориуд доогуур тогтоож, экспортоо дэмжсэнээр шударга бусаар өрсөлддөг хэмээн буруутгадаг. ОУВС-гийн нөөц валютын сагсыг тооцох аргачлалыг хамгийн сүүлд2000 онд шинэчилж, Францын франк, Германы дойч маркийг еврогоор сольсон юм. - See more at: http://www.unen.mn/content/52904.shtml?alias=world#sthash.TipJXsIB.dpuf
Сэтгэгдэл ( 0 )