Сурах бичгийн дундаж үнийг 2600 төгрөгөөр тогтоожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 13

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх ажээ.

Энэ жил суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоор Vl-IX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэх гэж байгаа юм.

Мөн I-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргэхээр болжээ. Өнгөрсөн сард I-V болон XII ангийн сурах бичгүүдийг хэвлэж дуусчээ.

Шинээр зохиогдсон VI-IX ангийн сурах бичгүүдийг хэвлэж ирэх долоо хоногт хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байхаар тогтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top