Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон их сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ сарын 28-нд эхэлж гурав хоног үргэлжлэх аж. Тэгвэл “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш эхлэх аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 43 дотуур байр байдаг гэсэн тооцоо бий. Түүнд амьдрах шаардлагатай байгаа оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )