Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар Бэлхийн 49 дүгээр гудамжинд газрын асуудлыг шийдвэрлэж, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль орчинд ээлтэй технологиор “эко цэцэрлэг” барихаар төлөвлөжээ. Энэхүү цэцэрлэгийн шав тавих ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн насны 11000 хүүхэд байдгаас улсын 27 цэцэрлэгт 7800 гаруй хүүхэд хамрагдаж байгаа аж. Харин цэцэрлэггүй таван хороо байгаа юм байна. Тус дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 3190 хүүхэд байна. Тэгвэл “эко цэцэрлэг”-ийг барьснаар 18 дугаар хорооны 4-5 насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 70 хүүхэд канад модон хийцийн энэхүү “эко цэцэрлэг”-т сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )