-Багшийнхаа машиныг жолоодохоор сургуулиасаа гарсан хүү амиа алджээ-
Батлан хамгаалахын их сургуулийн багш хувийнхаа машиныг жолоодуулахаар Ахлагчийн сургуульд сурч байсан сонсогчийг салааны захирагчийн зөвшөөрөлгүй авч явжээ. Сонсогч залуу гадуур явж байгаад учир битүүлгээр амиа алдсан байна. Гэтэл сургуулийн дүрмээс гадуур сонсогч авч явж машинаа жолоодуулсан багш, зөвшөөрөл олгосон жижүүр багш хоёр цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрчээ. Талийгаачийн ар гэрийнхэн хүний амийг цалингийн 20 хувиар үнэлсэнд гомдолтой байгаагаа ярьсан бөгөөд хорьхон настайдаа зуурдаар амиа алдсан залуугийн эгч М.Золзаяагийн яриаг хүргэе.
- Талийгаач сургуулиа төгсөх гэж байсан юм уу?
- Дүүг минь М.Мөнх-Эрдэнэ гэдэг. 1995 онд төрсөн. Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курст нэг жил сураад хонхны баяраа тэмдэглэхээс тавхан хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдлаа. Ахлагчийн сургуулийн сонсогчид даваагаас баасан гариг хүртэл сургууль дээрээ байрладаг. Төгсөх дөхчихсөн байсан болохоор сүүлийн гурван долоо хоногт сонсогчид өглөө хичээлдээ яваад орой харьчихдаг байсан. Гэтэл зургадугаар сарын 19-ний өдөр дүү минь ээж рүүгээ яриад “Ирэх долоо хоногт хонхны баяр болох учраас энэ долоо хоногт сургууль дээрээ байрлах юм байна” гэж яриад жолооны үнэмлэхээ хаана байгааг асуусан юм билээ. Жолооны үнэмлэхээр яах гэж байгааг нь асуухад “Манай багш үнэмлэхээ аваад ир гэсэн юм” гэж ярьсан гэсэн. Ингээд өдөр дүү минь гэрт ирээд үнэмлэхээ аваад явсан байна лээ. Орой 20.00 цаг өнгөрч байх үед ээж гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Хориод минутын дараа эргэж залгаад “Ээжээ, энэ долоо хоногт очиж чадахгүй юм байна. Сургуулиас гаргахгүй гэнэ” гэж ярьсан. Жолооны үнэмлэхээ аваад явсан болохоор бид эргэлзээд салааны захирагч М.Одбаяр руу залгаж сургууль дээрээ байрлаж байгаа эсэхийг асуухад “Захирлын тушаал гарчихсан. Сонсогчид сургууль дээрээ байрлаж байгаа” гэсэн. Ингээд л бид дүүгээ сургууль дээрээ байгаа гэж итгэчихсэн. Гэтэл дүү минь гадуур явж байгаад хүнд гэмтчихсэн байсныг зургадугаар сарын 21-ний өдөр мэдсэн.
- Юу болсон юм бол?
- Дүүгээ сургууль дээр байгаа гэж бодож байтал зургадугаар сарын 21-ний ням гаригийн өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс аав руу залгаж “Танай хүүхдийн биеийн байдал хүнд байна. Яаралтай ир” гэж дуудсан. Бид сандарч салааны захирагч руу нь залгаж, сургууль дээрээ байх ёстой хүн яагаад эмнэлэгт хэвтсэнийг асуухад “Би баасан гаригаас хойш сургууль ороогүй. Сургууль руу яриад асуугаад хариу өгье” гэсэн юм. Биднийг эмнэлэг рүү явж байтал М.Одбаяр ахлагч эргэж яриад “Манай сургуулийн багш машинаа бариулах гээд жижүүр багшид хэлчихээд танай хүүг баасан гаригт аваад явсан байна. Түүнээс хойш танай хүү сургуульдаа ирээгүй гэнэ” гэсэн.
- Эмнэлэгт очиход дүүгийн чинь биеийн байдал хэр байсан бэ. Багшийнхаа машиныг жолоодоод хаагуур явснаа ярьсан уу?
- Эмнэлэгт очиход дүүгийн минь бие маш муу байсан. Яаж эмнэлэгт хүргэж ирснийг нь асуухад “Ботаникийн орчмын байрны гаднаас олсон” гэсэн. Ням гаригийн өглөө нэг эмээ цайныхаа дээжийг өргөхөөр цонхоороо хартал дүү минь “Намайг авраарай” гээд орилоод байсан гэсэн. Тэгтэл дүүгийн минь ойролцоо машиныхаа хажууд зогсч байсан залуу “Энэ хүүхэд байшингийн дээрээс уначих шиг боллоо” гэж хэлсэн байна лээ. Эмээ түргэн, цагдаад дуудлага өгчихөөд найман давхраас буугаад ирэхэд өнөөх хажууд нь зогсч байсан залуу явчихсан, дүү минь орилоод хэвтэж байсан гэсэн. Тэгээд түргэн ирээд дүүг минь аваад эмнэлэгт хүргэсэн байна лээ. Эмч нь “Архи уусан шинж алга. Бие нь маш хүнд байна” гэж бидэнд хэлсэн. Биднийг эмнэлэгт очиход дүүгийн минь зүрх зогсоод байсан. Тэгж байгаад 13.00 цаг өнгөрч байхад нас барсан. Үнэхээр юу ч ярьж чадаагүй.
- Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Гадны нөлөөтэй нас барсан юм болов уу?
- Тархи нь гэмтээгүй. Бүсэлхийнээс доош бүх яс гэмтэлтэй. Өвчний шок, дотуур цус алдалтаас болж нас барсан гэдэг дүгнэлт гарсан.
- Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа биз дээ?
- Нас барсан өдөр нь эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Хоёр байцаагч дамжиж хоёр сар шахам шалгасан нэр зүүгээд сэжигтэй зүйл ерөөсөө олсонгүй. Олохыг ч хүсэхгүй байгаа нь ажиллаж буй байдлаас нь харагдах юм. Одоо хоёр сар болоод дүүг минь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг нь хаах гэж байгаагаа хэлсэн. Хэрвээ миний дүү сургуульдаа байсан бол ийм зүйл болохгүй байсан. Тэр багш дүүгээр минь хэдэн өдөр, хаагуур машинаа жолоодуулсныг ч тогтоогоогүй.
- Дүүг чинь зөвшөөрөлгүй, нууцаар шахам сургуулиас нь авч явсан багш юу гэж мэдүүлсэн бол?
- Батлан хамгаалах их сургуулийн Инженерийн сургуулийн дадлагын багш ахлах ахлагч, Б.Мягмарсүрэн өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр машинаа жолоодуулаад “Драгон” орох хэрэгтэй байна гэж Ахлагчийн сургуулийн эргүүлийн ахлагч ахлах ахлагч С.Сайнбаярт хэлсэн юм билээ. Тэгээд С.Сайнбаяр миний дүүг гэр рүү явуулж жолооны үнэмлэхийг нь авахуулаад хулгайгаар сургуулиас гаргачихсан. Өнөөх Б.Мягмарсүрэн нь дүүгээр минь машинаа жолоодуулаад явсан. Энэ тухайгаа цагдаад мэдүүлэхдээ “Би машинаа жолоодуулж “Драгон” орчихоод 21.00 цаг өнгөрч байхад Газарчин дээд сургуулийн орчимд буулгачихаад машинаа өөрөө жолоодоод гэр рүүгээ явсан. Түүнээс хойш тэр сонсогчийг яасныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Жижүүр багш С.Сайнбаяр нь “Манай сургуулийн багш машин барьдаг сонсогч өг гэхээр нь талийгаачийг явуулсан. Оройн хоолондоо ирэхгүй болохоор нь Мягмарсүрэн багш руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь ч Мягмарсүрэн багш утсаа нээхгүй байсан” гэж мэдүүлсэн.
- Нууцаар гаргасан сонсогч нь хоёр өдөр сураггүй болчихсон байхад салааны захирагчид нь эсвэл ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэж үү?
- Хэлчихсэн бол бид дүүгээ хайх байсан. Гэтэл бямба гаригийн өдөр жижүүр багш аавын утас руу залгаад “Мөөгий (талийгаач)-тэй ярья” гэсэн байгаа юм. Сургууль дээрээ байгааг нь хэлэхэд дахиад хэдэн минутын дараа өөр утаснаас залгаж найз нь гэж өөрийгөө танилцуулаад талийгаачийг асуусан. Аав гайхаад “Та нар бүгд сургууль дээрээ байрлаж байгаа биз дээ” гэхэд “Ах аа, зарим сонсогч чөлөөгөөр гарчихсан байгаа” гэсэн байдаг. Манай эмэгтэй дүү рүү мөн өөр утаснаас залгаж асуусан байгаа юм. Жижүүр багш өөр, өөр утаснаас яриад байсныг хожим нь цагдаад бүртгүүлсэн дугаарыг нь хараад мэдсэн. Тэр хүн талийгаачийг гэртээ байхгүйг хэд хэд утсаар ярьж мэдсэн хэрнээ салааны захирагч, сургуулийн захиргаанд ч мэдэгдээгүй. Тэгсэн атлаа өөрөө жижүүрээсээ буугаад явчихсан байдаг. Ням гаригт эмнэлэгт хүргэгдсэний дараа л бид болон сургуулийнхан нь мэдэж байгаа хэрэг.
- Талийгаач өөрөө утасгүй явсан юм уу?
-Мобиком, Юнителийн дугаар барьдаг байсан. Гэтэл утас нь алга болчихсон байсан. Тэр бүү хэл, сургуульд нь байдаг өөрийнх нь шүүгээнд байсан хувцас хунар, хэрэглэл нь ч олдоогүй. Бид талийгаачийн ажил явдлыг дуусгачихаад сургууль дээр байсан хувцас, гар утас зэргийг нь авъя гэсэн чинь “Юу ч алга” гэсэн. Цэргийн сургууль болохоор биднийг оруулдаггүй. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид нь хэлтэл “Та нар сургууль руу орох шаардлагагүй. Угаасаа юу ч байгаагүй гэнэ” гээд ойртуулаагүй. Цэргийн сургуульд сурч байсан болохоор дүү минь нууцаар л бид нартай ярьдаг байсан. Баасан гаригийн орой ээж рүү ярьснаас хойш утас нь холбогдохгүй байсан. Сургууль дээрээ байгаа болохоор утсаа нээхгүй байна гэж л ойлгосон.
- Сургуулиасаа баасан гаригт гарсан гэсэн. Ням гаригийн өглөө хүртэл найз нөхөдтэйгөө холбоо барьсан болов уу?
- Дүүд минь машинаа бариулсан Б.Мягмарсүрэн багш дүүгээс минь яг хэдэн цагт, хаана салсныг тогтоогоогүй. Дүү минь ахлагчийн сургуульд орсноос хойш найз нөхөдтэйгөө бараг уулзахаа больсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Батлан хамгаалах их сургууль дээр улаан бурхан өвчин гарснаас хойш нэг сар хорионд байсан. Дараа нь дадлага гээд бас сар хориотой байсан учраас сүүлийн хэдэн сар найзуудтайгаа огт холбогдоогүй. Найзуудаас нь сураглахад нэг ч хүнтэй уулзаагүй байсан. Ахлагчийн сургуульд 120 сонсогч сурч байсан. Манай дүүгийн сурч байсан салаа 39 сонсогчтой. Тэднээс мэдүүлэг аваад өгөөч, сургуулиасаа гарахдаа ямар байдалтай байсныг асуугаач гэж мөрдөн байцаагчаас нь гуйгаад үр дүнд хүрсэнгүй. Багш нар нь дарамталж байсан уу, сэтгэл санаа нь ямар байсан бэ гэдгийг найзуудаас нь асуугаад өгөөч гэхэд байцаагч ганцхан хүүхдээс мэдүүлэг авсан. Тэр нь бараг манай дүүг мэдэхгүй гэж мэдүүлсэн байна лээ. Дүүг минь өнгөрснөөс хойш тав хоногийн дараа хонхны баяр нь болж, наадмын дараа бүгд тараад явчихсан. Тэр хүртэл байцаагч нь сонсогчид руу маргааш ярина, маргааш ярина гэсээр байгаад цаг алдчихсан. Бид ангийнхантай нь уулзахаар юу ч ярьдаггүй.
- Сургуулийн зүгээс дарамталсан байсан байх магадлалтай гэж үү. Талийгаач найз охинтой байсан уу. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсан зэрэг асуудал бий болов уу?
- Дүү минь ойрын үед сургуульдаа сонирхолгүй болчихсон байсан. Нэг удаа сургуулиасаа гармаар байна гэж хүртэл ярьж байсан. Дүү минь архи огт амсдаггүй. Дүү минь самбо бөхөөр барилддаг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард Эрдэнэтэд тэмцээнд оролцохоор чөлөө гуйхад өгөөгүй юм билээ. Дуртай спортоороо ч хичээллэж чадахаа болилоо гээд сургуульдаа дургүй болчихсон байсан. Дарамт байсан эсэхийг мэдэхгүй. Дүүг минь наймдугаар давхрын шатны дэргэдэх цонхоор унасан гэж таамаглаж байгаа юм билээ. Дүүг минь дээрээс унасан байх гэж ярьж байсан залууг ч олоогүй. Ахлагчийн сургуульд ороод найз охиноосоо салчихсан, холбоогүй байсан. Талийгаач айлын ганц хүү. Манай бага дүү. Бид дүүдээ хатуу үг ч хэлдэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсан асуудал байхгүй.
- Хоёр сарын хугацаанд мөрдөн байцаагч хэдэн хүнээс байцаалт авч, ямар дүгнэлт гаргасан юм бэ?
- Ерөөсөө дүүг минь нууцаар авч явсан Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нараас ганц мэдүүлэг авсан. Ангийнх нь нэг сонсогчоос асуусан. Б.Мягмарсүрэнгийн машин хаагуур, хэдий хүртэл явсныг замын камер шүүгээд тогтоогоод өгөөч гэж гуйгаад дийлээгүй. Дүүгийн минь барьж байсан мобикомын дугаар өөрийнх нь нэр дээр байдаг. Юнителийн дугаар миний нэр дээр байдаг. Дугаарыг нь шүүлгээд хаашаа ярьсан, ямар хүмүүстэй холбогдсоныг нь шалгаад өгөөч гэж хүссэн ч бас л бүтээгүй. Би Юнителээс гадагшаа залгасан утасны жагсаалтыг авч мөрдөн байцаагчид нь өгсөн. Гэтэл өнөөг хүртэл дүүгийн минь ярьсан хүмүүс рүү холбогдоогүй байгаа. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн мөрдөн байцаагч Т.Алтангэрэл шалгаж байсан. Бид ажил явдал дууссаны дараа өдөр болгон ярьж юу болж байгааг нь асууж, замын камер шүүгээд өгөөч, утасны жагсаалтаар нь шалгаад өгөөч гэж хүссэн. Харамсалтай нь ямар ч ажил хийгээгүй. Дүүг минь өнгөрсөнөөс хойш 21 дэх хоног дээр өвөө минь нас барчихсан (уйлав). Өвөөгийнхөө ажил явдлыг өнгөртөл мөрдөн байцаагчтай холбогдож чадаагүй: Замын камерын бичлэг сар болоод устчихдаг юм байна. Өвөөгийн ажил явдал дуусаад мөрдөн байцаагч руу ярьтал замын камерын бичлэг устчихсан байна гэсэн. Тэгээд “Би ээлжийн амралтаа авлаа энэ хэрэг хошууч Т.Мөнхжаргалд шилжлээ” гэсэн.
- Сургуульдаа байрлаж байсан сонсогчийг нууцаар гаргасан, авч явсан хоёр багшийг шалгасан уу?
- Үгүй. Үүнд үнэхээр гомдолтой байна. Б.Мягмарсүрэн багш дүүг минь хэд хоног дагуулж, хаагуур явсныг ч тогтоогоогүй. Ганц мэдүүлэг аваад л орхичихсон. Т.Мөнхжаргал хошуучид хэрэг шилжсэний дараа Ахлагчийн сургуулийн захирал, салааны захирагч, жижүүр багш, машинаа бариулсан багш нар аавтай уулзсан. Мөрдөн байцаагч “Энэ хүн хүүхдээ алдчихлаа. Сургуульдаа байх ёстой хүүхдийг та нар зөвшөөрөлгүй гаргаснаас болж энэ хүүхэд амиа алдсан байна” гэсэн чинь сургуулийн захирал “Бид хоёр багшийнхаа нэг сарын цалингийн 20 хувиар торгосон. Өөр арга хэмжээ авч чадаагүй” гэсэн. Төрийн албан хаагчийн цалин 600 мянга гэж бодоход цалингаас нь нэг удаа 100 мянган төгрөг хасаад өнгөрсөн бололтой юм. Хүний амийг ингэж үнэлж байгаад үнэхээр гомдолтой байна. Тэр хүмүүс ажлын хариуцлага алдсанаас болж миний дүү нас барсан. Гэтэл машинаа бариулсан багш ч, жижүүр багш ч ганц удаа уулзаж уучлалт гуйгаагүй.
- Дүүг чинь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг хаах гэж байгаа юм уу?
- Хоёр мөрдөн байцаагч хэргийг шалгасан нэртэй хэдхэн хүнээс мэдүүлэг авчихаад дүүтэй чинь хамт явсан хүмүүс тогтоогдохгүй байна, сэжигтэй хүн алга, амиа хорлосон байж таарах нь гээд хэргийг хаана гэж хэлсэн. Амиа хорлосон гэж үзвэл хоёр сарын дараа хэргийг хаадаг юм байна. Ядаж гар утасных нь жагсаалтыг шалгаад ямар хүмүүстэй холбоо барьсныг тодорхой болгосон бол бид гомдохгүй байсан. Б.Мягмарсүрэн багш дүүгээр минь машинаа бариулаад хаагуур, яаж явсныг тодорхой болгосон бол бас ийм зүйл ярихгүй байлаа. Гэтэл хуулийнхан нэгийгээ өмөөрч байгаа аястай мөрдөн байцаагч юуг ч тодорхой болгохыг хүсэхгүй байна.
Батлан хамгаалахын их сургуулийн багш хувийнхаа машиныг жолоодуулахаар Ахлагчийн сургуульд сурч байсан сонсогчийг салааны захирагчийн зөвшөөрөлгүй авч явжээ. Сонсогч залуу гадуур явж байгаад учир битүүлгээр амиа алдсан байна. Гэтэл сургуулийн дүрмээс гадуур сонсогч авч явж машинаа жолоодуулсан багш, зөвшөөрөл олгосон жижүүр багш хоёр цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрчээ. Талийгаачийн ар гэрийнхэн хүний амийг цалингийн 20 хувиар үнэлсэнд гомдолтой байгаагаа ярьж манай сонинд хандсан юм. Хорьхон настайдаа зуурдаар амиа алдсан залуугийн эгч М.Золзаяатай ярилцлаа.
- Талийгаач сургуулиа төгсөх гэж байсан юм уу?
- Дүүг минь М.Мөнх-Эрдэнэ гэдэг. 1995 онд төрсөн. Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курст нэг жил сураад хонхны баяраа тэмдэглэхээс тавхан хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдлаа. Ахлагчийн сургуулийн сонсогчид даваагаас баасан гариг хүртэл сургууль дээрээ байрладаг. Төгсөх дөхчихсөн байсан болохоор сүүлийн гурван долоо хоногт сонсогчид өглөө хичээлдээ яваад орой харьчихдаг байсан. Гэтэл зургадугаар сарын 19-ний өдөр дүү минь ээж рүүгээ яриад “Ирэх долоо хоногт хонхны баяр болох учраас энэ долоо хоногт сургууль дээрээ байрлах юм байна” гэж яриад жолооны үнэмлэхээ хаана байгааг асуусан юм билээ. Жолооны үнэмлэхээр яах гэж байгааг нь асуухад “Манай багш үнэмлэхээ аваад ир гэсэн юм” гэж ярьсан гэсэн. Ингээд өдөр дүү минь гэрт ирээд үнэмлэхээ аваад явсан байна лээ. Орой 20.00 цаг өнгөрч байх үед ээж гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Хориод минутын дараа эргэж залгаад “Ээжээ, энэ долоо хоногт очиж чадахгүй юм байна. Сургуулиас гаргахгүй гэнэ” гэж ярьсан. Жолооны үнэмлэхээ аваад явсан болохоор бид эргэлзээд салааны захирагч М.Одбаяр руу залгаж сургууль дээрээ байрлаж байгаа эсэхийг асуухад “Захирлын тушаал гарчихсан. Сонсогчид сургууль дээрээ байрлаж байгаа” гэсэн. Ингээд л бид дүүгээ сургууль дээрээ байгаа гэж итгэчихсэн. Гэтэл дүү минь гадуур явж байгаад хүнд гэмтчихсэн байсныг зургадугаар сарын 21-ний өдөр мэдсэн.
- Юу болсон юм бол?
- Дүүгээ сургууль дээр байгаа гэж бодож байтал зургадугаар сарын 21-ний ням гаригийн өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс аав руу залгаж “Танай хүүхдийн биеийн байдал хүнд байна. Яаралтай ир” гэж дуудсан. Бид сандарч салааны захирагч руу нь залгаж, сургууль дээрээ байх ёстой хүн яагаад эмнэлэгт хэвтсэнийг асуухад “Би баасан гаригаас хойш сургууль ороогүй. Сургууль руу яриад асуугаад хариу өгье” гэсэн юм. Биднийг эмнэлэг рүү явж байтал М.Одбаяр ахлагч эргэж яриад “Манай сургуулийн багш машинаа бариулах гээд жижүүр багшид хэлчихээд танай хүүг баасан гаригт аваад явсан байна. Түүнээс хойш танай хүү сургуульдаа ирээгүй гэнэ” гэсэн.
- Эмнэлэгт очиход дүүгийн чинь биеийн байдал хэр байсан бэ. Багшийнхаа машиныг жолоодоод хаагуур явснаа ярьсан уу?
- Эмнэлэгт очиход дүүгийн минь бие маш муу байсан. Яаж эмнэлэгт хүргэж ирснийг нь асуухад “Ботаникийн орчмын байрны гаднаас олсон” гэсэн. Ням гаригийн өглөө нэг эмээ цайныхаа дээжийг өргөхөөр цонхоороо хартал дүү минь “Намайг авраарай” гээд орилоод байсан гэсэн. Тэгтэл дүүгийн минь ойролцоо машиныхаа хажууд зогсч байсан залуу “Энэ хүүхэд байшингийн дээрээс уначих шиг боллоо” гэж хэлсэн байна лээ. Эмээ түргэн, цагдаад дуудлага өгчихөөд найман давхраас буугаад ирэхэд өнөөх хажууд нь зогсч байсан залуу явчихсан, дүү минь орилоод хэвтэж байсан гэсэн. Тэгээд түргэн ирээд дүүг минь аваад эмнэлэгт хүргэсэн байна лээ. Эмч нь “Архи уусан шинж алга. Бие нь маш хүнд байна” гэж бидэнд хэлсэн. Биднийг эмнэлэгт очиход дүүгийн минь зүрх зогсоод байсан. Тэгж байгаад 13.00 цаг өнгөрч байхад нас барсан. Үнэхээр юу ч ярьж чадаагүй.
- Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Гадны нөлөөтэй нас барсан юм болов уу?
- Тархи нь гэмтээгүй. Бүсэлхийнээс доош бүх яс гэмтэлтэй. Өвчний шок, дотуур цус алдалтаас болж нас барсан гэдэг дүгнэлт гарсан.
- Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа биз дээ?
- Нас барсан өдөр нь эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Хоёр байцаагч дамжиж хоёр сар шахам шалгасан нэр зүүгээд сэжигтэй зүйл ерөөсөө олсонгүй. Олохыг ч хүсэхгүй байгаа нь ажиллаж буй байдлаас нь харагдах юм. Одоо хоёр сар болоод дүүг минь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг нь хаах гэж байгаагаа хэлсэн. Хэрвээ миний дүү сургуульдаа байсан бол ийм зүйл болохгүй байсан. Тэр багш дүүгээр минь хэдэн өдөр, хаагуур машинаа жолоодуулсныг ч тогтоогоогүй.
- Дүүг чинь зөвшөөрөлгүй, нууцаар шахам сургуулиас нь авч явсан багш юу гэж мэдүүлсэн бол?
- Батлан хамгаалах их сургуулийн Инженерийн сургуулийн дадлагын багш ахлах ахлагч, Б.Мягмарсүрэн өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр машинаа жолоодуулаад “Драгон” орох хэрэгтэй байна гэж Ахлагчийн сургуулийн эргүүлийн ахлагч ахлах ахлагч С.Сайнбаярт хэлсэн юм билээ. Тэгээд С.Сайнбаяр миний дүүг гэр рүү явуулж жолооны үнэмлэхийг нь авахуулаад хулгайгаар сургуулиас гаргачихсан. Өнөөх Б.Мягмарсүрэн нь дүүгээр минь машинаа жолоодуулаад явсан. Энэ тухайгаа цагдаад мэдүүлэхдээ “Би машинаа жолоодуулж “Драгон” орчихоод 21.00 цаг өнгөрч байхад Газарчин дээд сургуулийн орчимд буулгачихаад машинаа өөрөө жолоодоод гэр рүүгээ явсан. Түүнээс хойш тэр сонсогчийг яасныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Жижүүр багш С.Сайнбаяр нь “Манай сургуулийн багш машин барьдаг сонсогч өг гэхээр нь талийгаачийг явуулсан. Оройн хоолондоо ирэхгүй болохоор нь Мягмарсүрэн багш руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь ч Мягмарсүрэн багш утсаа нээхгүй байсан” гэж мэдүүлсэн.
- Нууцаар гаргасан сонсогч нь хоёр өдөр сураггүй болчихсон байхад салааны захирагчид нь эсвэл ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэж үү?
- Хэлчихсэн бол бид дүүгээ хайх байсан. Гэтэл бямба гаригийн өдөр жижүүр багш аавын утас руу залгаад “Мөөгий (талийгаач)-тэй ярья” гэсэн байгаа юм. Сургууль дээрээ байгааг нь хэлэхэд дахиад хэдэн минутын дараа өөр утаснаас залгаж найз нь гэж өөрийгөө танилцуулаад талийгаачийг асуусан. Аав гайхаад “Та нар бүгд сургууль дээрээ байрлаж байгаа биз дээ” гэхэд “Ах аа, зарим сонсогч чөлөөгөөр гарчихсан байгаа” гэсэн байдаг. Манай эмэгтэй дүү рүү мөн өөр утаснаас залгаж асуусан байгаа юм. Жижүүр багш өөр, өөр утаснаас яриад байсныг хожим нь цагдаад бүртгүүлсэн дугаарыг нь хараад мэдсэн. Тэр хүн талийгаачийг гэртээ байхгүйг хэд хэд утсаар ярьж мэдсэн хэрнээ салааны захирагч, сургуулийн захиргаанд ч мэдэгдээгүй. Тэгсэн атлаа өөрөө жижүүрээсээ буугаад явчихсан байдаг. Ням гаригт эмнэлэгт хүргэгдсэний дараа л бид болон сургуулийнхан нь мэдэж байгаа хэрэг.
- Талийгаач өөрөө утасгүй явсан юм уу?
-Мобиком, Юнителийн дугаар барьдаг байсан. Гэтэл утас нь алга болчихсон байсан. Тэр бүү хэл, сургуульд нь байдаг өөрийнх нь шүүгээнд байсан хувцас хунар, хэрэглэл нь ч олдоогүй. Бид талийгаачийн ажил явдлыг дуусгачихаад сургууль дээр байсан хувцас, гар утас зэргийг нь авъя гэсэн чинь “Юу ч алга” гэсэн. Цэргийн сургууль болохоор биднийг оруулдаггүй. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид нь хэлтэл “Та нар сургууль руу орох шаардлагагүй. Угаасаа юу ч байгаагүй гэнэ” гээд ойртуулаагүй. Цэргийн сургуульд сурч байсан болохоор дүү минь нууцаар л бид нартай ярьдаг байсан. Баасан гаригийн орой ээж рүү ярьснаас хойш утас нь холбогдохгүй байсан. Сургууль дээрээ байгаа болохоор утсаа нээхгүй байна гэж л ойлгосон.
- Сургуулиасаа баасан гаригт гарсан гэсэн. Ням гаригийн өглөө хүртэл найз нөхөдтэйгөө холбоо барьсан болов уу?
- Дүүд минь машинаа бариулсан Б.Мягмарсүрэн багш дүүгээс минь яг хэдэн цагт, хаана салсныг тогтоогоогүй. Дүү минь ахлагчийн сургуульд орсноос хойш найз нөхөдтэйгөө бараг уулзахаа больсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Батлан хамгаалах их сургууль дээр улаан бурхан өвчин гарснаас хойш нэг сар хорионд байсан. Дараа нь дадлага гээд бас сар хориотой байсан учраас сүүлийн хэдэн сар найзуудтайгаа огт холбогдоогүй. Найзуудаас нь сураглахад нэг ч хүнтэй уулзаагүй байсан. Ахлагчийн сургуульд 120 сонсогч сурч байсан. Манай дүүгийн сурч байсан салаа 39 сонсогчтой. Тэднээс мэдүүлэг аваад өгөөч, сургуулиасаа гарахдаа ямар байдалтай байсныг асуугаач гэж мөрдөн байцаагчаас нь гуйгаад үр дүнд хүрсэнгүй. Багш нар нь дарамталж байсан уу, сэтгэл санаа нь ямар байсан бэ гэдгийг найзуудаас нь асуугаад өгөөч гэхэд байцаагч ганцхан хүүхдээс мэдүүлэг авсан. Тэр нь бараг манай дүүг мэдэхгүй гэж мэдүүлсэн байна лээ. Дүүг минь өнгөрснөөс хойш тав хоногийн дараа хонхны баяр нь болж, наадмын дараа бүгд тараад явчихсан. Тэр хүртэл байцаагч нь сонсогчид руу маргааш ярина, маргааш ярина гэсээр байгаад цаг алдчихсан. Бид ангийнхантай нь уулзахаар юу ч ярьдаггүй.
- Сургуулийн зүгээс дарамталсан байсан байх магадлалтай гэж үү. Талийгаач найз охинтой байсан уу. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсан зэрэг асуудал бий болов уу?
- Дүү минь ойрын үед сургуульдаа сонирхолгүй болчихсон байсан. Нэг удаа сургуулиасаа гармаар байна гэж хүртэл ярьж байсан. Дүү минь архи огт амсдаггүй. Дүү минь самбо бөхөөр барилддаг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард Эрдэнэтэд тэмцээнд оролцохоор чөлөө гуйхад өгөөгүй юм билээ. Дуртай спортоороо ч хичээллэж чадахаа болилоо гээд сургуульдаа дургүй болчихсон байсан. Дарамт байсан эсэхийг мэдэхгүй. Дүүг минь наймдугаар давхрын шатны дэргэдэх цонхоор унасан гэж таамаглаж байгаа юм билээ. Дүүг минь дээрээс унасан байх гэж ярьж байсан залууг ч олоогүй. Ахлагчийн сургуульд ороод найз охиноосоо салчихсан, холбоогүй байсан. Талийгаач айлын ганц хүү. Манай бага дүү. Бид дүүдээ хатуу үг ч хэлдэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсан асуудал байхгүй.
- Хоёр сарын хугацаанд мөрдөн байцаагч хэдэн хүнээс байцаалт авч, ямар дүгнэлт гаргасан юм бэ?
- Ерөөсөө дүүг минь нууцаар авч явсан Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нараас ганц мэдүүлэг авсан. Ангийнх нь нэг сонсогчоос асуусан. Б.Мягмарсүрэнгийн машин хаагуур, хэдий хүртэл явсныг замын камер шүүгээд тогтоогоод өгөөч гэж гуйгаад дийлээгүй. Дүүгийн минь барьж байсан мобикомын дугаар өөрийнх нь нэр дээр байдаг. Юнителийн дугаар миний нэр дээр байдаг. Дугаарыг нь шүүлгээд хаашаа ярьсан, ямар хүмүүстэй холбогдсоныг нь шалгаад өгөөч гэж хүссэн ч бас л бүтээгүй. Би Юнителээс гадагшаа залгасан утасны жагсаалтыг авч мөрдөн байцаагчид нь өгсөн. Гэтэл өнөөг хүртэл дүүгийн минь ярьсан хүмүүс рүү холбогдоогүй байгаа. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн мөрдөн байцаагч Т.Алтангэрэл шалгаж байсан. Бид ажил явдал дууссаны дараа өдөр болгон ярьж юу болж байгааг нь асууж, замын камер шүүгээд өгөөч, утасны жагсаалтаар нь шалгаад өгөөч гэж хүссэн. Харамсалтай нь ямар ч ажил хийгээгүй. Дүүг минь өнгөрсөнөөс хойш 21 дэх хоног дээр өвөө минь нас барчихсан (уйлав). Өвөөгийнхөө ажил явдлыг өнгөртөл мөрдөн байцаагчтай холбогдож чадаагүй: Замын камерын бичлэг сар болоод устчихдаг юм байна. Өвөөгийн ажил явдал дуусаад мөрдөн байцаагч руу ярьтал замын камерын бичлэг устчихсан байна гэсэн. Тэгээд “Би ээлжийн амралтаа авлаа энэ хэрэг хошууч Т.Мөнхжаргалд шилжлээ” гэсэн.
- Сургуульдаа байрлаж байсан сонсогчийг нууцаар гаргасан, авч явсан хоёр багшийг шалгасан уу?
- Үгүй. Үүнд үнэхээр гомдолтой байна. Б.Мягмарсүрэн багш дүүг минь хэд хоног дагуулж, хаагуур явсныг ч тогтоогоогүй. Ганц мэдүүлэг аваад л орхичихсон. Т.Мөнхжаргал хошуучид хэрэг шилжсэний дараа Ахлагчийн сургуулийн захирал, салааны захирагч, жижүүр багш, машинаа бариулсан багш нар аавтай уулзсан. Мөрдөн байцаагч “Энэ хүн хүүхдээ алдчихлаа. Сургуульдаа байх ёстой хүүхдийг та нар зөвшөөрөлгүй гаргаснаас болж энэ хүүхэд амиа алдсан байна” гэсэн чинь сургуулийн захирал “Бид хоёр багшийнхаа нэг сарын цалингийн 20 хувиар торгосон. Өөр арга хэмжээ авч чадаагүй” гэсэн. Төрийн албан хаагчийн цалин 600 мянга гэж бодоход цалингаас нь нэг удаа 100 мянган төгрөг хасаад өнгөрсөн бололтой юм. Хүний амийг ингэж үнэлж байгаад үнэхээр гомдолтой байна. Тэр хүмүүс ажлын хариуцлага алдсанаас болж миний дүү нас барсан. Гэтэл машинаа бариулсан багш ч, жижүүр багш ч ганц удаа уулзаж уучлалт гуйгаагүй.
- Дүүг чинь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг хаах гэж байгаа юм уу?
- Хоёр мөрдөн байцаагч хэргийг шалгасан нэртэй хэдхэн хүнээс мэдүүлэг авчихаад дүүтэй чинь хамт явсан хүмүүс тогтоогдохгүй байна, сэжигтэй хүн алга, амиа хорлосон байж таарах нь гээд хэргийг хаана гэж хэлсэн. Амиа хорлосон гэж үзвэл хоёр сарын дараа хэргийг хаадаг юм байна. Ядаж гар утасных нь жагсаалтыг шалгаад ямар хүмүүстэй холбоо барьсныг тодорхой болгосон бол бид гомдохгүй байсан. Б.Мягмарсүрэн багш дүүгээр минь машинаа бариулаад хаагуур, яаж явсныг тодорхой болгосон бол бас ийм зүйл ярихгүй байлаа. Гэтэл хуулийнхан нэгийгээ өмөөрч байгаа аястай мөрдөн байцаагч юуг ч тодорхой болгохыг хүсэхгүй байна. - See more at: http://www.wikimon.mn/content/63369.shtml#sthash.nWCegzKH.dpuf
Багшийнхаа машиныг жолоодохоор сургуулиасаа гарсан хүү амиа алджээ - See more at: http://www.wikimon.mn/content/63369.shtml#sthash.nWCegzKH.dpuf
Сэтгэгдэл ( 15 )
Uiliin ur irdgiig meddegguil yum bh da
ИЙМ УЧРААС БИ ХҮҮГЭЭ ХЭЗЭЭ Ч ЯМАР Ч ЦЭРЭГ МЭРЭГ ЭНЭ ТЭРД ЯВУУЛАХГҮЙ ГЭЖ БОДДОГ.ХҮҮГЭЭ ЭРҮҮЛ САРУУЛ ХАРААД ТЭР ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛӨӨД Л СУУЖ БАЙНА.ТЭР ҮНЭН ҮГ ГЭСЭН ГАР ЧИ ТЭР ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ ЯВЖ ҮХЭХЭД ХҮРГЭСЭН ХҮМҮҮСИЙН НЭГ БАЙНА ДАА.ЧИНИЙ ҮР ХҮҮХЭД ИНГЭЭД НАС БАРАХАД ХЭН НЭГ ХҮН ЧАМ ШИГ ТАВЛАВАЛ ЧИ ЯАХ БАЙСАН БОЛ ГЭЖ НЭГ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.ӨӨ ТЭГЖ ШАЛЧИГАНАХГҮЙ ГЭЭД ДУУГҮЙ ХАЯХ УУ.ЧИ ХҮН ҮҮ МАЛ УУ.
ugaasa tsergin surguuli aihtar daramtaldag unen ug nertei bichigch ted narin hamsaatan baiha huulin baiguullaga bna u ene mongold gehde nugel n nudeeree garah baiho
Үнэн үг нэртэй бичигч ямар муухай хүн бэ Дүүгээ алдаад зовож байхад нь сэтгэлийн дэм. Өгөхийн оронд элдвээр бичиж байдаг
цэрэг бол цэрэг. дүүгээ алдсанд харамсаж байгаа ч битгий шалчиганаж өөр хүмүүсээс буруугаа хай. танай дүү ирэх ёстой газраа шууд ирээгүй тушаалыг умартаж замаараа элдэв газраар элдэв хүмүүстэй уулзаж байгаад ийм байдалд хүрсэн байна. хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. бас тэр ангийнх нь хүүхдүүд заавал та нарт юм ярих ч шаардлагагүй. битгий шалчигана.
цэргийн сургуульд оруулмаарүй юм бна шүү бурхан минь аймаар юм бна
Sn hootsoldoo. shudraga ynen baih hergtei shyy de. Mordos zyysen hynd huuli yulchleh esgyi gsen zaalt haana ch bhgyi. Baliar muuhai hymyys
Өмгөөлөгч хуульч нараас зөвлөгөө авах хэрэгтэй юм байна даа
ysaa gartal uzelts ymar oodgui humuus we naad hoer nohorchin gartsaagui shu de
arai dendvv yumaa ene hvmvvs neeree ter tsagdaa tsergiihen huiwaldsan yum bnldaa