МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. Үүнийг МУИС болон ШУТИС, МУБИС, ХААИС-ийн оюутан залуус нэгдэн эсэргүүцэж “Төлбөрийн нэмэгдлийг инфляцийн түвшинтэй уялдуулж, 10 хувь болгон бууруулах ёстой, хэрвээ шаардлага хүлээн авахгүй бол хичээл хаялт зохион байгуулна” хэмээсэн юм. Тун удахгүй БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрийг 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИС-уудын удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өгсөн.
Эдгээр олон асуудлуудаас үүдэн өчигдөр МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо. Тухайлбал, I, III дотуур бай¬рандаа бүрэн засвар хийсэн тул 630.000 төгрөгийг нь хэвээр үлдээсэн бол бусад дотуур байрны үнэ 550.000 байсныг 450.000 мянган төгрөг болгож бууруулсан байна. Харамсалтай нь БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн гаргасан сургалтын төлбөрийг 10 хувиар бууруулах тушаалыг Удирдах зөвлөлийнхний дийлэнх хувь нь дэмжээгүй учир бууруулалгүй хуучин хэвээр нь үлдээжээ. Гэхдээ Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, ОУХНУС-иас бусад сургуулийн инженерчлэл, байгалийн ухааны хөтөлбөрт хамрагдаж буй нэгдүгээр курсийн оюутнуудын ЭЕШ-ын оноо нь 650-иас дээш бол 30 хувийн тэтгэлгээр суралцуулахаар болсон байна. Энэ талаар маргааш албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон юм. Ямартай ч энэ мэдээллээс үзэхэд хамгийн эрэлттэй, өндөр төлбөртэй сургуулиудынх нь төлбөр хэвээр үлдсэн нь оюутнуудыг дахин бухимдахад хүргэх нь тодорхой. Оюутнууд нь хэрхэн хүлээж авах нь өнөөдөр тодорхой болно. Харин бусад сургуулийн Удирдах зөвлөл хэдийд хуралдах тов нь тодорхой болоогүй байна.
Мөн сургалтын төлбөрийн асуудалтай холбоотойгоор ШӨХТГ-аас их, дээд сургуулиуд ямар шалтгаанаар сургалтын төлбөрөө нэмсэн болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн.
Сэтгэгдэл ( 6 )
Hudaldaanii surguuliin noil bagsh ouytnuud surguuliin ner gutaaj bn. Computeriin bagsh gj onigoo shu.
чадваргүй мэдлэггүй шахааны багш нараа зайлуулчаад төлбөрөө нэмээчээ
Хямд хувийн сургуулиудад орооч, тэнд хүнд суртал бага, диплом нь адилхан, хүчин төгөлдөр....
жагсаа том бослого хий
Сурах болвсрол эзэмшихэд таталдаад яах вэ оюутанууд гар утас брэнд бааранд жилдээ унэ экс их зардал гаргах байгаа шуу
pizda ene surguuli chn huwiih ymuu haashaa ym be arai l denduu ymaa