Жил жилийн 9 дүгээр сарын 1 өдөр оюутан сурагчдын хувьд дурсамжтай өдөр болон өнгөрдөг. Энэ жил ч мөн адил Монгол орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт нэгэн зэрэг болж байна. Нийслэлийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын 118 дугаар сургууль, 209-р цэцэрлэгийн нээлтэд Барилга Хот Байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа оролцсон байна. Тэрээр тус сургуулийн номын санд англи хэлний гарын авлага Англи-Монгол толь бичиг 30 ширхэгийг хандивлан нийт ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад хандан 2015-2016 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүллээ.
Тэрээр хэлэхдээ, “Хүн өөрт байгаа бүхнээ хайрлан хамгаалж байж үр шимийг нь хүртдэг юм. Тиймээс Ангийн багш, Анд найзууд, Анги танхим, Дэвтэр ном, Үзэг бал гээд энэ бүхэн та нарыг ирээдүйд хөтлөх мөрөөдлийн тань хамгаас эрхэмлэж явах зүйлс юм. Сайн сураарай хүүхдүүд ээ." гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )