Австрали улстай хамтран ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Өмнөговь аймгийн Политехникийн коллеж нь өнгөрсөн жилээс эхлэн Австрали улстай хамтын ажиллагаа хэрэгжүүлж, туршлага солилцож байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын шийдвэр ихээхэн дэмжлэг болж байгаа аж.

Австрали улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлхийн хэмжээнд жишиг болж чадсан орон. Тиймээс уул уурхайн бүс нутаг Өмнөговь аймагтай хамтран ажиллаж, шилдэг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байгаа гэдгээ тус улсын төлөөлөгчид онцоллоо. Өмнөговь аймгийн Политехникийн коллеж, Австрали улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талаас харилцан оюутан солилцох, техник технологит суралцах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top